Wednesday, May 11, 2011

<Эрхэм гишүүддээ хүргэх үг>

Ойрын үед тохиолдсон үнэхээр харамсалтай зүйлүүдийн нэг нь бидний Монголын төлөө хичээн чармайж ирсэн Куак Чон Хуан үндэсний аврагч, Куак Жин Ман бие төлөөлөгч, Кан Санг Хёг тэргүүн, Икүжи Кобояаши, Норико Кобояаши багш нарын талаархи ямар ч үндэслэлгүй шүүмжлэл болон буруу ташаа ойлголтууд юм. Ялангуяа Монголын төлөө бүхнээ зориулан ирсэн Кан Санг Хёг тэргүүн (Цаашид Кан багш хэмээн тэмдэглэе)-ий талаархи доромжлол болон шүүмжлэлийн тухайд хамт ажиллаж байсан багшийн байр сууринаас амаа таглан тэвчин сууж чадалгүй үүнийг бичиж байна.
Хэл яриа болголгүй, хийж үйлдэж буйгаас нь харах юм бол тэр хүнийг хэн бэ гэдэг талаар тодорхой хэмжээнд ойлгох боломжтой болохоор эхлээд Кан багшийн замналыг товчхон авч үзэцгээе.
Кан багш нь 1990-ээд оны эхээр Солонгосын Хойд Чолла аймгийн Пүан сумаас нийтийн хариуцлагаа эхэлсэн юм. Амаргүй нөхцөл байдлын дунд ч чадах бүхнээ зориулан ХҮА ирдэг хүний тоог 100-р ихэсгэж, сүмийн засвар зэргээр дамжуулан Пүаны сүм шинэ хөгжлийн замд хөл тавьсан юм. Улмаар эхнэрүүдэд боловсрол олгох дамжаа болон олон сайн дурын хөтөлбөрөөр дамжуулан тухайн орон нутгийн захиргаанаас ихээхэн хүндлэлийг авч байлаа.
Түүнээс хойш ЖЭЭ-н айлдварын дагуу 1994 онд Африкийн Либерит хариуцлага авав. Тэнд мөн өнөөг хүртэл гол үндсэн хариуцлагыг өвөрлөн ажиллаж буй Акои (2010 онд Монголд айлчилсан) зэрэг олон удирдагчдыг төрүүлж, улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй сургууль байгуулах болон сайн дурын үйлчлэх үйл ажиллагааг өрнүүлэв. Ийнхүү олон төрлийн үйл ажиллагааны тухайд урамшуулан сайшааж, тухайн улсын засгийн газраас Кан багш шагналыг ч хүртэж байсан удаатай болно.
Тэгээд 1999 онд Монголд ирсэн билээ. Ирээд нэг их удалгүй Жинхэнэ Ээжийг өргөмжлөн дээдлэх эмэгтэйчүүдийн холбооны хуралдааныг амжилттай зохион байгуулж, 2002 онд SFP, 2004 онд Энхтайвны хаанд өргөмжлөх ёслол, Монголын эв нэгдлийн хөдөлгөөний 10 жилийн ой, 2005 онд ЖЭЭ-н айлчлал, 2006 онд Жинхэнэ Ээж ба Жинхэнэ хүүхдүүд, Жинхэнэ ач хүүхдүүдийн айлчлал, 2008 онд GPF зэрэг авралын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан болно. Цаашлаад Монгол улс орны хөгжилд нэн хэрэгтэй боловсрол ба сайн дурын үйл ажиллагаа, мөн олон улсын харилцааны үйл ажиллагаагаар дамжуулан Монголын эв нэгдлийн хөдөлгөөн нь Монголын нийгэм түүгээр ч зогсохгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болсон билээ.
Өөрөөр хэлбэл, Кан багш нь амьдралынхаа ихэнх хэсгийг өөрийгөө төв болгосон амьдралаас илүү ЖЭЭ-н үнэн үгийн дагуу авралын үйл ажиллагаа ба бусдын төлөө амьдарч ирсэн гэж үзэж болно.
Тэгвэл одоо Кан багшийн Монголын авралын үйл ажиллагаанд хэрхэн хувь нэмрээ оруулсан талаар илүү тодорхой авч үзье.
(Кан багшийн Монголын авралын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр)
Нэгдүгээрт, Монголын авралын үйл ажиллагааны тов тодорхой алсын хараа чиглэл
Кан багш Монгол улсын амаргүй нөцхцөл байдал ба Монголын энхтайвны хөдөлгөөний тарчигхан сууринаас ч авралын үйл ажиллагааны хол ч ухамсарт суурилан, Монголын энх тайвны хөдөлгөөний урагшлах ёстой чиг хандлага ба цаашдын алсын харааг тодорхой харуулсан билээ. Дахин хэлэхэд Кан багшийг Монголд анх хөл тавих үед ч үнэндээ Монголын энхтайвны хөдөлгөөний цар хүрээ ба үйл ажиллагаа тийм ч дорвитой байгаагүй. Гэтэл Кан багш тэр үед үндэсний аврагч байсан Куак Чон Хуан тэргүүний төлөөллөөр өнөөгийн хариуцлагыг авч, Монголын энхтайвны хөдөлгөөний алсын хараа ба гишүүдийн боломжтой тал дээр үндэслэн тасралтгүй боловсрол олгон, Монголыг тэргүүний загвар улс үндэстэн болгох хүсэл мөрөөдлөөр жигүүрлүүлсэн билээ. Үүн дээр суурилан эртний Чингис хааны үеийнх шиг Монголоо дэлхийн авралын үйл ажиллагааны загвар улс үндэстэн болцгооё гээд бидний гишүүд нэг сэтгэл, нэг хүслээр нэгдэж чадсан билээ.
Хоёрдугаарт: Алсын харааны биелэлтийн төлөөх нарийн тодорхой арга барилын дэвшүүлэлт ба бодит хэрэгжилт
Илүү чухал зүйл нь Кан багш зүгээр л нэг алсын харааг тодорхойлоод зогсохгүй, үүний биелэлтийн тухайд нарийн тодорхой арга барилыг дэвшүүлж, идэвхитэйгээр тэргүүлэн манлайлж урагшлуулсаар ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, Монголд төрөл бүрийн боловсрол ба сайн дурын үйлчлэх хөтөлбөр зэргээр Монголын энхтайвны хөдөлгөөн нь Монголын нийгэмд хувь нэмрээ оруулснаар Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц алхамуудыг бэлтгэсэн юм. Ялангуяа амаргүй нөхцөл байдал дунд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, сургалтын бааз зэргийг байгуулснаар бодитоор Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулсныг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Тэр ч байтугай Солонгос, Америк, Малайз, Европ, Африк зэрэг улс оронд суурь бүрдүүлснээр бидний Монгол гишүүд даяарчлагдаж буй эрин үед төрөл бүрийн соёлыг нүдээр үзэж биеэр туулж, удирдах чадвараа хөгжүүлэх боломжоор хангаж байна. Тиймд үүний улмаас олон Монгол гишүүд олон улсын туршлага ба лидершипээс суралцан байгаа ба одоо ч хүсэх л юм бол хэзээ ч төрөл бүрийн хөтөлбөрт оролцож болох юм.
Мөн Солонгос, Америк, Япон, Тайвань, Африк зэрэг Кан багштай холбогдох бүх суурийг Монголын авралын үйл ажиллагаатай холбон шилдэг гишүүн оюутны сургалтын тэтгэлэгийг дэмжих, улс орон хоорондын ах дүүсийн барилдлага зэргийг бодит ажил болгосноор улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зэргээр дэвшилтэт хандлагыг дэлгэрүүлсээр байна.
Гуравдугаарт: Үлгэр жишээ багшийн хүслэнг харуулах манлайлал
Миний хамгийн их онцлохыг хүсэж буй зүйлийн нэг нь Кан багшийн энэхүү цуцашгүй Монголыг хайрлах сэтгэл юм. Гишүүд та бүхний мэдэж байгаачлан миний бие Монголд яг 8 жил 3 сар (2002, 10 ~ 2011, 01)-г та бүхэн, мөн цаашлаад Кан багштай хамтдаа хөлсөө урсган, Монголын хөгжлийн төлөө зориулсан билээ. Тийм болохоор хэнээс ч илүү Кан багшийн тухайд сайн мэднэ гэж итгэлтэй хэлж чадна.
Үнэндээ миний Монголд ирэх болсон нь ямар нэгэн шалтгаан гэхээсээ илүү Кан багшийн Бурханы хүслийн талаарх эрч хүч ба Монголыг хайрлаж буйд уярсандаа билээ. Өөрөөр хэлбэл Кан багшийн Монголын бахархалд тулгуурлан хэзээ хаана ч, Монголын энхтайвны хөдөлгөөний алсын харааг танилцуулж, идэвхи чармайлттай оролцоог хэлж байсан болохоор олон хүн тэрхүү гал халуун эрч хүчинд сэтгэл нь хөдөлж Монголын авралын үйл ажиллагаанд оролцохоор болсон билээ.
Нэг үгээр илэрхийлбэл, Кан багш нь Монголын авралын үйл ажиллагааны төлөө галзуурсан хүн юм.
Кан багш бол үнэхээр Монголын жинхэнэ эзэн юм.
Жинхэнэ Аав Бурханы хүсэлд улайран энэ насаараа амьдарч ирсэн шиг Кан багш Монголын алсын харааны биелэлт ба Монгол гишүүдийн хөгжлийн төлөө 12 жилийн хугацааг дуртайяа зориулж ирсэн билээ.
Гэтэл ойрын үед Кан багшийн тухай дуулдаж буй ярианууд сөрөг агуулга төдийгүй харамсаад баршгүй. Үнэнийг хэлэхэд хүн төгс оршихуй бус учраас бүх зүйлд 100 хувь төгс төрхөөр байж чадахгүй юм. Хүн бүрийн шинж чанар өөр, өгөгдсөн нөхцөл байдал өөр болохоор заримдаа алдаа ч гаргадаг, угуул хэлэх гэсэн санааны огт эсрэг буруу ташаа ойлгогдож ч болох юм.
Тийм болохоор хамгийн чухал шийдэл нь тэр хүний жинхэнэ мөн чанар ба нийтийн хандлага гэж бодож байна. Үнэхээр энэ хүн яагаад, ямар хандлагаар тэр ажлыг эхлүүлэв. Өөрийгөө төв болгосон уу, нийтийг төв болгосон уу! Бусдыг ашиглан өөрийнхөө эрх ашгийг хангаж байна уу, нийтийн төлөө өөрийгөө зориулж байна уу!
Ийм түвшнөөс харах юм бол миний бие гишүүд та бүхэнд итгэлтэйгээр хэлэх байна. Кан багш нь үнэхээр Монголын авралын үйл ажиллагаа ба гишүүдийн төлөө нийтийн хандлагаар жинхэнэ удирдагчийн төрхийг харуулах гэж бүхнээ зориулсан юм аа.
(Мишн удирдах төв ба эмх журамгүй хүчний урхи)
Байгууллага үнэхээр хөгжье гэвэл шилдэг загвар бий болж, тэрхүү загварыг төв болгон байгууллага үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй болдог. Гэтэл харамсалтай нь өнөөг хүртэл миний харж ирсэн мишн удирдах төв нь тийм байж чадахгүй байгаад үнэхээр санаа зовж байна.
Үнэндээ Кан багш нь Жинхэнэ Эцэг Эхээр зөвшөөрөгдсөн шилдэг нийтийн хариуцлагатан юм. Тийм болохоор 2005 онд Жинхэнэ Эцэг Эхээс тэрхүү алдар гавъяаг нь үнэлж “Тэнгэрийн нэгдсэн улсын удирдагчийн шагнал” хүртэл хүртээсэн билээ. Улмаар Монголын засгийн газар болон бусад улс орон хийгээд байгууллагуудаас удаа дараа томоохон шагналыг авч байсан болно.
Гэтэл мишн удирдах төвөөс Монголын авралын үйл ажиллагаанд оролцох болсноос хойш асуудал үүсэж эхэлсэн юм. Мишн удирдах төв үнэндээ 2010 оноос өмнө л гэхэд Монголын үйл ажиллагаанд тэгтлээ анхаардаггүй байж байгаад Хён Жин Ним, Куак Чон Хуан тэргүүнтэй холбоотой гэж бодсоноос эхлээд гэнэт анхаарал тавих болсон. Улмаар Монголын удирдагч Кан багшид ч хүртэл онцгой анхаарал хандуулаад байгаа юм.
Миши удирдах төвийн эхний тактик нь Кан багшийг аргадах явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Кан багшийн мэдэх хүмүүсээр дамжуулан Хён Жин Ним, Куак Чон Хуан тэргүүн нартай бүх харилцаагаа таслан Мишн удирдах төвтэй хамтран ажиллахыг хэд хэдэн удаа ятгасан байна. Хэрвээ Мшин удирдах төвтэй хамтран ажиллах аваас дээд эрх мэдэл ба хөрөнгө мөнгө өгье хэмээжээ.
Гэтэл Кан багш нь тов тодорхой авралын үйл ажиллагааны үзэл ойлголт төдийгүй, Монгол гишүүдийн итгэл хүлээлтийг даах жинхэнэ багшийн төрхийг хадгалахын тулд тэрхүү бүх л уруу таталтыг сөрөн гарсан билээ.
Тэгтэл Мишн удирдах төвийн дараагийн тактик нь Кан багшийг гишгэх газаргүй болгох оролдлогууд юм. Тухайлбал, ямар ч учир шалтгаангүйгээр 2011 он 1 сард Кан багшийг гэнэтхэн Монголын энхтайвны хөдөлгөөний тэргүүний байр сууринаас халсан. Улмаар есөн зүйлийн цуу яриа дэлгэж байгаад, саяхан 2011 оны 3 сард Солонгосын удирдах төвийн тэргүүний тушаалаар бүх авралын үйл ажиллагааны байгууллагад руу “Кан багш нь авралын үйл ажиллагаанд тэрслэгч болж Монгол гишүүдэд буруу боловсрол олгож байгаа тул хамтран ажиллаж, тусалж ч болохгүй, онц болгоомжил” гэх албан бичиг хүртэл тарааж нэг талаас Кан багшийн нэр хүндийг аймшиггүйгээр гутааж байна.
Гэтэл Кан багшийг мэдэх Монгол гишүүд ингэлээ ч Монгол гишүүдийг хөдлөхгүй болохоор Кан багштай онцгой холбоо харилцаагүй нэгэн Монгол гишүүний нэрийг ашиглан “Кан багшийн үгүйсгэл ба гажуудал” сэдэвтэй захиаг Монгол гишүүдийн имэйл руу илгээх хүртэл хурцадлаа.
Яагаад вэ? Яагаад ийм явцгүй өчүүхэн арга мэх хэрэглэж байгаа юм бол оо? Энэ тэр хэмжээнд Мишн удирдах төвийн тал тулгамдуу байгаагийн нотолгоо юм. Хэрэглэж болох бүх л арга чаргаа дайчлан Кан багш ба Монгол гишүүдийн хооронд яс хаяж байж л Монголын эв нэгдлийн хөдөлгөөнд асуудал үүсгэж чадах ба, хамтарч буй Хён Жин Нимд ч цохилт өгч чадахын учир бөлгөө.
Миний бие энэ талаар, захиа илгээсэн Монгол гишүүн болон Мишн удирдах төвөөс асуумаар байгаа юм.
Тэгтлээ хэлж буй Монгол гишүүн та үнэхээр Монгол гишүүдийн төлөө өөрийгөө хэр зориулж золиосолсон бэ? Мишн удирдах төв үнэхээр Монголын авралын үйл ажиллагааг хэр ойлгож байгаа ба, Монголын алсын харааны биелэлтийн төлөө юугаар хэрхэн дэмжсэн билээ?
Амаараа үргэлж жинхэнэ хайр ба зарчим ярьдаг мөртлөө өөрсдийг нь дагахгүй байна гээд ямар ч ул мөргүй доромжлол, гүтгэлэг ярьж, нэг гишүүнийхээ энэ насаараа хийж хуримтлуулсан бүх үнэ цэнэ нэр хүндийг огтхон ч тооцохгүй аймшиггүйгээр гишгэлж буй хүйтэн цэвдэг үйлдэлтэй тэнгэр Бурхан яаж хамт байж чадах юм бэ? Үнэхээр тэнгэрийн гэсгээлээс айхгүй байна уу?
Дотоод сэтгэлийнхээ дуу хоолойгоо сонсож, өөрсдийнхөө үйлдэж буй зүйлээ эргэн нэг харж, Сатаны баярлах тийм сөрөг арга барил хийгээд зарчмын бус үйлдлээ даруй зогсоох хэрэгтэй.
Эрхэм хайрт Монголын эв нэгдлийн хөдөлгөөний гишүүд ээ!
Үнэхээр бүгдээрээ гараа цээжин дээрээ тавин бодож үзэцгээе.
Хэн та бүхэнд жинхэнэ алсын харааг чиглүүлэн өгсөн бэ?
Хэн Монголын төлөө хамгийн их зориулж, үйлчилсэн бэ?
Хэн жинхэнэ удирдагчийн төрхийг харуулж чадсан бэ?
Хэн цаашдаа Монголын алсын харааг биелүүлэхэд хамгийн их хэрэгтэй вэ?
Үнэхээр тэнгэр Бурханаас хүсэж байгаа хийгээд гишүүд та бүхнийг дотоод сэтгэлийнхээ чиглэж буй зөв сонголтыг хийхийг хүсэж байна.
Тэрхүү түлхүүр нь даруй Монгол гишүүд та бүгдэд байна. Хэдий Мишн удирдах төвөөс ямар ч жудаггүй бидний Монголын эв нэгдлийн хөдөлгөөнийг дорд үзэж, гишүүдийг ашиглах гэж байлаа ч гэсэн гишүүд минь энэ бүх чин үнэнийг тов тодорхой ухамсарлан ойлгож, үнэхээр Монголын алсын харааг төв болгон нэгдэн хөдлөх аваас бид гарцаагүй амжилтанд хүрэх болно.
Тэр тусмаа энэ жил GPF хэмээх авралын үйл ажиллагааны чухал хэсэг байгаа болохоор Сатан ч мөн сандарч, хамаг хүч чадлаа дайчлах болно.
Үнэхээр авралын үйл ажиллагааны ээдрээтэй байдлын завсарыг олж шурган буй Мишн удирдах төв болон Чон багш, гадаад улс оронд амьдарч, ажиллаж буй Монгол гишүүдийн зарчимлаг бус, худал цуурхалд бүү хууртаарай.
Харин ч тэдэнд жинхэнэ авралын үйл ажиллагааны эзэн болохын хувьд үлгэр загварыг харуулан, өөрсдөө ухаарч хамт оролцох боломжийг олгоцгооё. Улмаар үүн дээр дөрөөлөн Монголын бүх гишүүд болон удирдагч багш нар өөр хоорондоо нэгдэн нягтарч, Бурхан ба ЖЭЭ-н хүсэн хүлээж буй тэргүүний загвар улс үндэстнийг байгуулахын төлөө бүхнээ зориулцгаая.

Баярлалаа.
Солонгосоос Анхаа багш нь

No comments:

Post a Comment