Wednesday, April 27, 2011

Бак Бу Хыи гэж хэн бэ?

<Хайрт монгол гишүүддээ өргөж буй чин сэтгэлийн үгс >



2010 оны 12 сарын тэр нэгэн өдөр бол Монголын авралын үйл ажиллагааны түүхэнд маш чухал утга учиртай бөгөөд цочирдом өдөр байв. Яагаад гэвэл манай Монгол гишүүдийн үнэхээр хүндэлж байсан үндэсний аврагч Куак Жон Хуан болоод бие төлөөлөгч Куак Жин Ман нар халагдаж оронд нь бие төлөөлөгчөөр Пак Бо Хи томилогдон Монголд ирсэн бөгөөд хүндэтгэл дунд томилогдсон биш үл итгэл ба зөрчил дунд бие биедээ том шарх өгсөн учраас тэр билээ. Энэ талаар олонтаа яригдсан тул энэ удаа ярихгүй.

Ямар ч байсан би бие төлөөлөл Бо Хи Пакийн зүй зохисгүй байдал ба үнэн дүр төрхийг нь тодорхой илчилснээр гишүүд маань дараа дараагийн үйл ажиллагаагаа явуулахад будлиан самуурал гарахгүй байгаасай гэж хүсэж байна. Мөн дээр нь гишүүд албан ёсоор өргөмжлөн бие төлөөлөгч болгох ёслолыг хийгээгүй учраас түүнийг Бо Хи Пак тэргүүн гэж дуудъя.

Тэгвэл одоо түүний үнэн бодит байдлын талаар мэдэцгээе.



(Бо Хи Пак тэргүүний үнэн бодит байдал)



1-рт шоронд орсон гэмт хэрэгтэн



Харамсалтай нь тэрээр 2 жил 4 сар шоронд хоригдсон гэмт хэрэгтэн байлаа. Шалтгаан нь өөрийнх нь өмч биш Илхуа үйлдвэрийн барилга барих газарт байр бариулна хэмээн мөнгө авсныхаа дараа үүнийгээ биелүүлээгүй хэрэг. Мэдээж тэр мөнгийг нь эргүүлэн өгөх хэрэгтэй байсан боловч тэрээр гэрээний мөнгөний нилээдгүй хэсгийг аль хэдийн өөр зориулалтаар хэрэглэчихсэн учраас эргүүлэн өгч чадалгүй шоронд орсон байна.

Гэтэл энэ нь зөвхөн түүний асуудал болж дуусалгүй урт хугацааны шүүхийн үйл ажиллагаа ба шоронгийн амьдралаар дамжуулан нийгэмд томоохон асуудал болж хүрэнгээ ЖЭЭ-ийн нэр хүнд төдийгүй дэлхийн Эв нэгдлийн хөдөлгөөний дүр төрхийг ихээхэн гутаасан юм.

Харин бүр харамсалтай зүйл нь тэрээр шоронгоос гарч ирснийхээ дараа ч үүнийхээ талаар эргэцүүлэн бодож ухааралгүй харин ч эсрэгээр сүлжээний бизнес зэргээр дамжуулан дахин хэл аманд өртөж ахмад хүний намба төрхийг сахин хадгалж чадахгүй байна.



2-рт нийтийн ажилд хариуцлагагүй ханддаг байдал



Үндэсний аврагч Куак Жон Хуан ЖЭЭ-ээс хариуцлага авч 2005 онд Монголд томилогдсон тэр үед Бо Хи Пак тэргүүн ч гэсэн Африкийн Камеруны үндэсний аврагчаар томилогдож байсан. Гэтэл асуудал нь үндэсний аврагч Куак Жон Хуан Монголын алсын харааг биелүүлэхийн төлөө үнэхээр бүх зүйлээ зориулснаас ялгаатай нь Бо Хи Пак тэргүүн үндэсний аврагчаар томилогдсон мөртлөө нэг ч удаа Камерунд очоогүй байна. Бүр Камерунтай хөрш зэргэлдээ улс оронд очсон мөртлөө тэр шүү дээ.

Гэтэл 2010 оны 12 сард Монголд ирээд “Би бол ЖЭЭ-ийн тушаалын дагуу ЖЭЭ-ийг төлөөлж Монголын бие төлөөлөгч болж ирлээ. Тийм учраас би Монголыг 2 дахь эх орноо гэж бодож энд ясаа тавих болно” гэж онцлон хэлж байлаа. “Мөн би 50 гаран жилийн турш үнэхээр ЖЭЭ ба авралын үйл ажиллагааны төлөө бүх зүйлээ зориулсан бөгөөд туйлын дуулгавартай байдлаар амьдарч ирсэн” гэж хэд хэдэн удаа хүчтэй онцлон хэлж, өөрийг нь хүлээн аваагүй Монгол гишүүдийг зэмлэж байв.

Гэвч үүнийг үнэхээр өмнөх хойдох нь авцалдаагүй яриа гэж үзэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл хэрвээ тийм байсан юм бол Камеруны үндэсний аврагчийн хариуцлагыг ЖЭЭ өгөөгүй гэсэн үг үү? ЖЭЭ-ийн гаргасан тушаалыг ч үл харгалзан Камеруны үндэсний аврагчаар томилсноос хойших 15 жил гэдэг удаан хугацааны туршид нэг удаа ч тэр улс орон руу очоогүй нь ЖЭЭ-д маш ачлалгүй, маш дуулгаваргүй байдлыг үзүүлж байгаа хэрэг бус уу? Гэтэл Монголд ирээд Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн ба гишүүдийн төлөө ясаа тавина гэнэ үү? Эрүүл ухаантай ямар хүн түүнд нь итгэж хүлээж авах вэ? Дээр нь Монголын гишүүдийг туйлын дуулгавартай бай гэж онцолж хэлсэн байтал түүнд тэгж хэлэх эрх байгаа юу? Түүний хувьд дуулгавартай ба дуулгаваргүй байдлын утга учир юу юм болоо? Зүрхлэн асуухгүй байж чадахгүй нь.

Хэрвээ өөрийнхөө буруутай үйлдлийг нуухын тулд адил тэгш бусаар харьцдаг нийтийн байр суурь бүхий бие төлөөлөл юм бол авралын үйл ажиллагааны зөв чигийг баримтлан явж буй манай Монгол гишүүд үүнийг яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй.



3-рт Монголын авралын үйл ажиллагаатай нэгдмэл болохгүй байдал



2010 оны 12 сард түүний Монголд ирсэн үйл явцыг харвал харамслаа үнэхээр барьж чадахгүй. Яагаад гэвэл тэр үед миссионерийн удирдах төвөөр дамжуулж Монголын удирдах төвд албан бичиг явуулах үед манай Монголын удирдах төв гишүүдийн төлөөлөгчдийн саналыг цуглуулан 2 ч удаа харилцан ойлголцохын төлөөх албан бичгийг явуулсан.

12 сар бол 2010 оны дүгнэлт ба 2011 оны төлөвлөгөө, оны эцсийн үйл ажиллагаа гээд үнэхээр завгүй байдаг сар учраас 2011 оны хавар хүрэлцэн ирээч ээ гэсэн албан бичиг явуулж байсан. Гэтэл үүнийг огтхон ч үл тоомсорлон Монголд ирж асуудал дэгдээсэн билээ. Дахин хэлэхэд үнэхээр Монголын авралын үйл ажиллагаа ямар нөхцөл байдалтай байгаа, Монгол гишүүд юу хүсэж байна зэргийг газар дээр нь харж танилцсанаар дамжуулж Монголын алсын харааг хэрхэн биелүүлэх талаар эхлээд санаа зовж, хичээж чармайх нь учир ёсонд нийцэх зүйл билээ.

Гэтэл тийм байдал хаана ч харагдаагүй бөгөөд гэнэт танк хөлөглөн ирж дайрдаг сүйтгэгч шиг зөвхөн бие төлөөлөгч гэсэн нэр сүр ба хүчээр далайлгаснаас болоод харилцан хүсээгүй нөхцөл байдал үүсчихсэн биш үү?

Тийм учраас Монголын бие төлөөлөгчийг томилох ёслолын явдлын гол баатар нь Бо Хи Пак гэж үзэж болно.

Дээр нь Монголын авралын үйл ажиллагааны нөхцөл байдлыг огтхон ч харгалзаж үзээгүй байдлыг нь харахад Монголын авралын үйл ажиллагаанаас огт өөр нуугдмал санаа зорилго байна гэж сэжиглэхгүй байхын аргагүй.

Ямар ч байсан тэрээр Монголын бие төлөөлөгч болох ёслол нь төлөвлөснийх нь дагуу биелсэнгүйд энэ удаа Япон болон Солонгост Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн ба гишүүдийн талаар авралын үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулж, ЖЭЭ-д ачлалгүй хандаж байгаа тэрслэгч, ачлалгүй хүмүүс хэмээн буруушаах хурал цуглаануудыг хийж байна.

Өөрөөр хэлбэл 2011 оны 1 ба 2 сард Япон ба Солонгост амьдардаг Монгол гишүүд ба удирдагч нарыг 3 удаа цуглуулан Монголын авралын үйл ажиллагаа зүй бус байна хэмээн хүчтэйгээр буруушаасан юм. Мөн Монголын хар буруу хүч дэлхийн авралын үйл ажиллагаанд асуудал болохгүй байхуйцаар хаах хэрэгтэй гээд дэлхийн хэмжээнд нармай Монголын эсрэг арга хэмжээ авах хороо гэгчийг байгуулаад Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн болон гишүүдийн нэр хүндийг ихээр гутааж байна.

Хэрэвзээ ямар нэгэн буруу ойлголцол ба үл итгэлцэл байсан ч гэсэн бие төлөөлөгч, ахмад хүний байр сууринд байгаа бол харилцан ярилцах, ойлголцох байдлаар асуудлыг шийдэж явах нь хүсүүштэй байдал байлтай. Гэтэл яг л жаахан хүүхэд сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хандаж байгаа юм шиг, харин ч эсрэгээрээ асуудлыг бүр илүү томруулаад байвал цаашид ер нь яаж харилцан итгэлцэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явж чадах болж байнаа?



Доорх зүйл бол нэгэн Солонгос хоёрдогч үеийн хүн интернэтээр дамжуулж Бо Хи Пак тэргүүнд бичсэн зүйл юм.



Хүндэт Бо Хи Пак тэргүүнд

Эв нэгдлийн хөдөлгөөний хоёрдогч үе болон төрсөн миний хувьд та бага насны маань шүтээн байсан.

Өндөр нуруутай, үнэхээр харахад л сэтгэл татагдам төрхтэйн дээр англиар ус цас шиг ярьдаг, ЖЭЭ-д насан туршдаа орчуулга хийж ирсэн Бо Хи Пак тэргүүн. АНУ-ын Вашингтон хотын төвд Вашингтон Таймс-ыг байгуулж, ЖЭЭ Горбачев, Ким Ир Сентэй уулзах замыг нээсэн та Эв нэгдлийн хөдөлгөөний баатар байлаа.



Энэхүү агуу ахмад хүнд үнэхээр чадваргүй дүүмэд хүн үгээ хэлэх гэж байна.

Бо Хи Пак тэргүүн ээ,

Энэ хэцүү цаг үед жинхэнээсээ Бурхан ба ЖЭЭ, жинхэнэ гэр бүл, Эв нэгдлийн хөдөлгөөний төлөө хувиа хичээсэн сэтгэлээ орхиод гагцхүү тэнгэрийн хүслийг биелүүлэхийн төлөө явдаг үлгэр дуурайллыг үзүүлэхийг хүсэж байна.

Та жинхэнээсээ Монголын бие төлөөлөгч юм бол 1 шөнө 2 өдрийн хугацаагаар Монголд айлчилж таныг гутлаа тайлан гарч ирж угтаж аваагүй гишүүдийг зэмлэн буруушааж, хатаж хугарсан усан үзэмний мод хэмээн чичлэн шүүмжлэхээсээ өмнө мөргөж, жинхэнээсээ ЖЭЭ-ийн оронд бие төлөөлөгч болсон үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхийн төлөө хичээвэл ямар вэ?

Гагцхүү буулгасан тушаалдаа л дуулгавартай ба дуулгаваргүй байна гэж хашгирч буй таны дүр төрхийг харахдаа цэргийн сургуульд байх үеийнх шиг 6.25-ны дайныг туулсан цэргийн ухамсар мэдрэгдэх эсэхийг мэдэхгүй ч ЖЭЭ-ийн жинхэнэ хайрын ухамсрыг хаанаас чинь ч олж харж чадсангүй.

Та хэсэг хугацааны өмнө залилангийн хэргээр баривчлагдаад богино биш хугацааг шоронд өнгөрүүлж байгаад гарч ирсэн билээ. Надаас авахуулаад манай гишүүд үнэхээр харамссан шүү. Заавал мөргөөд, чимээгүй байгаад хойч үе чинь Эв нэгдлийн хөдөлгөөний түүхийг сайжруулж төвшитгөн явж буй дүр төрхийг хараасай гэж хүсэн найдаж байна.

Таныг хайрлаж хүндэлдэг шүү.



Хайрт, хүндэт Монгол гишүүд ээ,

Дээр дурдсан зүйлүүдийг цэгцлэн гишүүдийнхээ цаашдаа баримталж явах ёстой байр байдлыг товч дурдаад энэхүү бичлэгээ дуусгая. Бо Хи Паг тэргүүн бидний хувьд үнэхээр агуу ахмад хүн гэдэг нь тодорхой.

Гэвч чухал зүйл нь Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн ба гишүүд та бүхэн түүнтэй холбогдох нь хувийн шалтгааны улмаас биш эцэстээ Монголын авралын үйл ажиллагаа ба алсын харааны улмаас холбогдох учраас бүх түвшинг авралын үйл ажиллагаа ба алсын хараагаа биелүүлэх гэдэг зүйл дээр аваачих ёстой. Тийм учраас Бо Хи Пак тэргүүн Монголын алсын харааг биелүүлэхэд хамтран ажиллана гэвэл хамтдаа авралын үйл ажиллагааг урагшлуулж явах боловч тийм биш зарчмын бус үйл хөдлөлийг нь огтхон ч хүлээн зөвшөөрч чадахгүй юм.

Ахмад гишүүн учраас маш их ёс төртэй хандах нь мэдээж боловч буруу зүйлийн тухайд бол аялдан дагалдаж огт болохгүй бөгөөд харин ч эсрэгээр авралын үйл ажиллагааны тодорхой байр суурь ба эзний ухамсрыг харуулан түүнд шинээр ухаарах боломжийг өгөх хэрэгтэй. Тэгэх үед тэнгэр Бурхан жинхэнээсээ хамт байж Монгол улс загвар үндэстэн болох боломжтой болох ба Монгол орны алдагдсан нэр хүндийг эргүүлэн олж авч чадах юм гэж бодном.



Баярлалаа



Солонгосоос Анхаа багш мэндчилэв.

No comments:

Post a Comment