Wednesday, May 18, 2011

Жүн ан Илбү сонины нийтлэл

Жүн ан Илбү сонины нийтэлсэн мэдээлэл:

Вашингтон Таймс нисэх хүчнээс Эв нэгдлийн сүмийн удирдах төвд мэдүүлсэн хуулийн зарга нь Мүүн Хён Жин болон Хан Хак Жа нартай ямар ч холбоо хамааралгүй болно.
Жүн ан Илбү сонин өнөөдөр 5 сарын 12 /Пүрэв/ -нд гэнэт Вашингтон Таймс /цаашид ВТ гэе/ нисэх хүчний тэргүүн Ричард Пэрэатай хийсэн ярилцлагаараа дамжуулан “ВТ нисэх хүчнээс Эв нэгдлийн сүмийн удирдах төвд мэдүүлсэн хуулийн зарга нь Мүүн Хён Жин болон Хан Хак Жа нартай огт холбоо хамааралгүй болно” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Жүн ан Илбү сонин өнгөрсөн 5 сарын 2 –ний өдөр “Эв нэгдлийн сүмийн тэргүүний 3 дахь хүү ээжийгээ хуулийн заргад мэдүүллээ” гэсэн мэдээллийг хамгийн түрүүнд нийтэлсэн билээ. Жүн ан Илбү сонины энэхүү нийтлэл нь хоромхон зуур телевизийн суваг болон сонин сэтгүүлээр түгэн тархсан бөгөөд ялангуяа интернэт шугамын нийт сайтын эхний дугаарт орсон гэх мэт том нөлөөг харуулсан.

Тийм Жүн ан Илбү сонины байр сууринаас ВТ нисэх хүчний Пэрэа захиралтай ярилцлага хийж, ВТ нисэх хүчний бизнесийн хөгжлийг сурталчилангаа, түүний зэрэгцээ саяхны хуулийн заргын мэдүүлгийн талаар хүү нь ээжийгээ хуулийн заргад мэдүүлсэн юм бишээ хэмээн нээн илчилсэн нь үнэхээр цочирдом үйл хэрэг байхаас өөр аргагүй байна.
Энэ нь өнөөгийн удирдах төв /Ким Хю Юүл/ нь мэдсээр байж хууль бусаар шилжүүлсэн мөнгийг эргүүлэн өгөхгүй, зайлшгүйгээр хуулийн нэхэмжлэх заргын учир шалтгааныг өдөөж, хуулийн нэхэмжлэлийг хэрэгжүүлж, мөн Мүүн Хён Жин ерөнхийлөгч “Ээжийгээ хуулийн заргад мэдүүлсэн урван тэрслэгч” хэмээн сүмийн гишүүдэд зарлан сурталчилснаараа Мүүн Хён Жин ерөнхийлөгчийн нэр хүндийг доройтуулан унагаахын тулд хийсэн зүйл гэдгийг хэвлэл мэдээллийнхэн тов тодорхой ойлгосон учраас юм.
Жүн ан Илбү сонин нь шашин болон ах дүүсийн хооронд гарч буй ийм муу муухай хоосон сүржин үйл ажиллагаанд өөрсдийнхөө нийтлэлийг буруугаар орооцолдуулахгүй байхыг хүсээд үүний адил үнэн зөв мэдээллийг ярилцлагын хэлбэрээр нийтэлсэн мэт санагдаж байна.
Жүн ан Илбү сонины ийм эр зоригтой үйл хэрэг нь олон талын мэдээллийн хэрэгслийн үлгэр дууриалал болох болно хэмээн бодож байна.
Пэрэа Вашингтон Таймс нисэх хүчний тэргүүн “Азийн VIP үүдийн нисэх хүчний хэрэгцээг хангахын төлөө хурдацтайгаар ажиллах болно”

/Жүн ан Илбү сонин/ 2011 оны 5 сарын 12

“Вашингтон Таймс нисэх хүчнээс Эв нэгдлийн сүмийн удирдах төвд мэдүүлсэн хуулийн зарга нь Мүүн Хён Жин болон Хан Хак Жа нартай огт холбоо хамааралгүй болно”

“Улс төр эдийн засгийн VIP үүдийн хувийн нисэх хүчний тээврийн хүсэлт шаардлага Солонгост давамгайлж байна. Солонгост нисэх хүчний аж үйлдвэрийг байгуулбал Ази тивийг бүхэлд нь хамран үйлчилгээг явуулах боломжтой”

11 –ний өдөр уулзсан Ричард Пэрэа /55/ Вашингтон Таймс нисэх хүчний тэргүүн нь сүүлчийн том зорилгынхоо төлөө Америкын удирдах төв байдаг Дэллаүвэогоос Сөүлийг яаралтай зорин ирлээ. ВТ нисэх хүчин нь Америк дотроо нисдэг тэрэг болон онгоцоор үйлчилдэг компани юм. 2004 онд 200 сая 2000 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийн, Солонгос Таймс нисэх хүчнийг байгуулсан бөгөөд орон нутгийн нисэх хүчний зах зээлийн хөгжилд ч анхаарлаа төвлөрүүлж байна.

ВТ нисэх хүчин нь Эв нэгдлийн сүмийн Мүүн Сон Мён тэргүүний 3 дахь хүү Мүүн Хён Жин /42/ -ий удирдан зохион байгуулдаг Эв нэгдлийн сүмийн нэгэн компани мөн. ВТ нисэх хүчин нь Мүүний ээж Хан Хак Жа /68/ тэргүүнээр байдаг Эв нэгдлийн сүмийн удирдах төвд хууль бусаар шилжүүлсэн мөнгө 238 сая 7500 мянган уоныг эргүүлэн өгөхийг нэхэмжлэн шаардсан хуулийн заргыг Сөүлийн Собү хуулийн байгууллагад өргөсөн. Пэрэа тэргүүн нь үүний талаар “ВТ нисэх хүчин нь удирдах төвд хууль бусаар шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахын тулд хууль ёсоор хийгдсэн хуулийн нэхэмжлэлийн асуудлыг, харин хүү нь ээжийгээ хуулийн заргад мэдүүлсэн хэмээн цууран ярьж байгаа нь үнэхээр харамсалтай байна” гээд “Мүүн Хён Жиний нэр төр болон бизнесийн ажилд ямар ч хохирол учрахгүй байхыг хүсэж байна” хэмээн нэмэн хэллээ.

2004 онд ВТ нисэх хүчин нь Кимпод нисэх хүчний аж үйлдвэрийг байгуулахын тулд хэлэлцэж тохирсон гэрээгээ Гёнгидутай харилцан шийдвэрлэж, 2200 сая уоны хөрөнгө оруулалт хийж байгаа төслөө танилцууллаа. Одоог хүртэл 1700 сая уоны хөрөнгө оруулалтыг хийнгээ 20 мянга 2000 орчим кв м –ийн ажлын байр болон 30 мянга 5000 кв м –ийн хэмжээтэй нисэх талбайг байгуулаад байна. Пэрэа тэргүүн нь “Аж үйлдвэр байгуулагдвал 600 орчим хүн ажлын байртай болж, нэг жилийн дотор 24 нисдэг тэргийг угсралтанд бэлтгэж, 18 нисдэг тэргийг бүтээн гаргах болно” гээд “хуулийн нэхэмжлэлийн асуудал нааштайгаар дуусвал үлдсэн хөрөнгө оруулалтаа ч хурдан үргэлжлүүлэн хийх болно” хэмээн хэллээ.

ВТ нисэх хүчин нь дэлхийн хэмжээний нисдэг тэргийн зохион бүтээгч Сикорскайн ур чадвар, бүтээл болон зах зээл, бизнесийн дагуулагч ч мөн. Сикорскай нь Обама Америкийн ерөнхийлөгч болон И Мён Бак ерөнхийлөгч гэх мэт бүх дэлхийн VIPүүдийн хувийн нисдэг тэргийг бүтээдэг компани мөн. Пэрэа тэргүүн нь сүүлийн үед гарсан нэгэн үйл явдал болох Сок Хае Гюүн ахмадыг Сумаллиа далайн дээрэмчидтэй тулгаран хүндээр гэмтсэний дараа яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй байсан тухай ч цохон дурьдлаа. Тэрээр “Солонгост эмнэлгийн агаарын нисдэг тэрэг анхаарлын төвд байгааг мэдэж байна” гээд “Зөвхөн бизнес ажил хэргийн нисдэг тэрэг бус хүний амь насыг аврахын төлөө зориулалтын аюулгүй нисдэг тэргийг зохион бүтээж байна” хэмээн цохон хэллээ.

ВТ нисэх хүчин нь Солонгосыг үндэс сууриа болгон Малиаз, Сингапур, Филлипин гэх мэт зүүн өмнөд зүгийн улс оронд нисэх хүчний зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Сурвалжлагч Шим Со Хён

Wednesday, May 11, 2011

<Чин сэтгэлээсээ хайртай эрхэм хайрт ах эгч нартаа>

Миямаэ Хируми 2011.03. 31

Чин сэтгэлээсээ хайртай эрхэм хайрт ах эгч нартаа.
Би Солонгос -Япон адислагдсан гэр бүлийн гишүүн бөгөөд одоо Ёнги сүмийн нэгэн гишүүн Миямаэ Хируми байна. Эхлээд нэгэн гишүүнийхээ үүднээс би үнэн зүрх сэтгэлээсээ зориг гарган энэхүү захиаг бичих болсныг минь ойлгон үзэж, миний харамссан зүрх сэтгэлийг хуваалцана гэдэгт итгэж байна.

Ёнги сүмийн шинэ мугсанимын анхны дүр байдлыг Ёнги сүмд шинэ албан тушаалаар томилогдон ирсэн болохоор "Шургуу ажиллахын төлөө ирсэн мэт санагдаад ядрах байх даа" гэсэн бодол төрж байлаа.

Үнэндээ гэнэт шинэ мугсанимийг хүлээн авах ёстой гэсэн зүрх сэтгэл маань гомдоллосон сэтгэлтэй байсан хэдий ч адилхан Япон хүн болохоор муу төрх байдлыг ч анзаараагүй өнгөрсөн билээ.

Гэтэл албан томилолтын ёслолын дараагийн өдөр, санаачлагатайгаар ООО Күүк Жин Нимийг Ёнги сүм дээр урин авчирч, Хён Жин Ним болон Куак ерөнхийлөгчийн талаар боловсрол /эсэргүүцлийн боловсрол/ -ыг хүлээн авбал зүгээр байна хэмээн хүссэн бөгөөд мөн UCI -ийн талаар юу ч мэдэхгүй байсан бидний гишүүд хэд хэдэн удаа дарааллан бүтэн сайны үйл ажиллагааны цагаар боловсролыг хүлээн авсан билээ.

Тэр үед шинэ мугсанимын томилолтын ёслолын өдөр OOOмугсаним болон түүний дараачийн долоо хоногт ч үргэлжлүүлэн OOOКүүк Жин Нимээс сонссон яриа нь, ““Хён Жин Ним болон Куак ерөнхийлөгч нь уналтын Адам, уналтын тэнгэрийн элч, Сатан......?”” мөн ““Удирдах төвийн үгийг сонсохгүй бол халахаас өөр аргагүй””


Би өөрөө өөрийнхөө чихэнд итгээгүй.

Үнэхээр том цохилт цочирдлыг хүлээн авсан билээ.

Би Жинхэнэ Аавыг хамгийн их дууриасан хүн нь Хён Жин Ним мөн хэмээн боддог.

Хён Жин Ним нь Аавын адилаар зөвхөн утга учрыг боддог хүн гэж би ойлгодог.



Гэтэл Хён Жин Ним уналтын Адам мөн гэсэн үг нь үнэхээр хэтэрсэн цочирдолт байлаа.

Мөн Куак ерөнхийлөгч ч бас Жинхэнэ Эцэг Эхийг хүндлэн, бүхий л амьдралынхаа туршид шургуу ажилласан хүн шүү дээ. Тийм хүнийг уналтын тэнгэрийн элч гэж байгааг сонсоод үнэхээр ойлгоогүй билээ.

Мөн UCI гэдэг зүйлийг тэгэхэд анх удаа сонсож билээ.

Би Аавын зөвхөн үнэн үгийг сонсож ирсэн бөгөөд манай сүмийн доторхи зохион байгуулалтыг сайн мэдэхгүй нэгэн гишүүн билээ.

Гэтэл хэсэг хугацааны өмнөөс сар бүр илгээж буй хэвлэлээр дамжуулан мэдэх болсон билээ.

UCI нь Ааваас Хён Жин Нимд хариуцлагыг хүлээлгэн өгсөн дэлхийн груп гэдгийг ойлгон мэдсэн юм.

Гэвч Ааваас Хён Жин Нимд хариуцуулсан UCI групыг Нагаяма груптэй адил хуурамч хэсэг бүлэг мэтээр буруу муугаар ярьж, эсэргүүцсэн боловсролыг хийж байгааг огт ойлгох аргагүй юм.

Аав жинхэнэ хайрыг ямагт айлдаж байхад......

Яаж Аавын жинхэнэ хүү болсон Хён Жин Ним уналтын Адам болж, мөн бүхий л амьдралынх нь дагалдагч байсан Куак ерөнхийлөгч уналтын тэнгэрийн элч болж, Ааваас Хён Жин Нимд хариуцлагыг хүлээлгэсэн UCI재단 ийг буруу гэсэн эсэргүүцлийн боловсролыг бидний гишүүдэд өгч чадаж байна вэ?

Мөн шинэ мугсаним нь Жон Ман Хы агсан мугсанимын ярьсан бүгд нь худал хуурмаг гээд, анай гишүүд ч бас UCI ийн боловсролыг авч байсан хэмээн өөрийнхөө бодол санаагаар шийдвэрлэн ярьж байсан билээ.

Иймээс харин ч ажлыг илүү том болголоо гэж бодож байна.

Жон Ман Хы агсан мугсаним нь зарчмын лекц болон Жинхэнэ Эцэг Эхийн амьдралынхаа туршид хийн ирсэн зүйлсийн тухай ямагт үнэн үгийг айлддаг байсан.

Би Жон МанХы агсан мугсаним болон манай Ёнги сүмд асуудал байсан гэж огт бодохгүй байна.

Харин ч удирдах төвийн зүгээс асуудал байгаагүй байсан бол Ёнги сүм ийм байдлаар хүнд хэцүү байдалд орохгүй байсан гэж бодож байна.

Шинэ мугсанимаас манай гэрт айлчлан ирэхэд ч би бусдыгш эсэргүүцэн муулсан яриа сонсохыг хүсээгүй боловч шинэ мугсанимын зүгээс эсэргүүцэн шүүмжилсэн яриаг үргэлжлүүлэн ярьж байлаа.

Мөн шинэ мугсаним бидний ах эгч нарт имэйл илгээнгээ "хэн бэ гэдгийг хэлж чадахгүй ч гэсэн бүгдийг мэдээллэр хүлээн авч байгаа. Та нар бие биеэ сайн мэдээгүй байжээ." хэмээнгээ бидний Ёнги сүмийн эгч нарыг муулан шүүмжилж байгаа үг бүхэн...... одоо ч хүртэл мартаж чаддаггүй ээ.

Бидний эгч дүүс Ёнги сүм дээр 10 гаруй жил хамтдаа хэлэлцэн ярилцангаа амьдарч ирсэн, гэтэл тэр ганц үг дэндүү хэтэрсэн цочирдолт байлаа.

Би тэр үеэс эхлэн шинэ мугсанимдаа итгэл сэтгэлээ алдаж, итгэх аргагүй болсон билээ.

Сүмдээ явахад хүртэл хэцүү боллоо.

Үнэхээр илүүгээр биднийитгэл сэтгэлийг бүү алдраагаач.

Сүмд явахгүй байна, ирэхгүй байна гэхээрээ л Жон Ман Хы мугсанимын зааврыг хүлээн авч байна хэмээн дүгнэн цэгнэхээ болиод өгөөч.

Би шинэ мугсанимын эмх цэгцгүй үг нэг бүрт гүнзгий шархлалыг авч, эгч дүүсийн хооронд бие биедээ зүрх сэтгэлээ хязгаарлангаа бие биеийнхээ нүдийг харж буй мэт харилцаанд орж, зүгээр л гэртээ үнэн үгээр хүн дук кэ хийнгээ жинхэнэ гэр бүлийн эвлэн зохицол болон утга учир биелэгдээсэй хэмээн мөргөхөөс өөр аргагүй, ямар ч хүчгүй нэгэн гишүүн л билээ.

Шинэ мугсанимаас "Хэзээд үнэн зөв илрэн гарч ирэх өдөр ирэх болно" хэмээн хэлж байсан, би ч бас тэр өдөр хурдан ирэхийг хүсэж байна.

Жинхэнэ Эцэг Эх болон жинхэнэ хүүхдүүд, мөн адислагдсан гэр бүлийнхэн бүгд Бурханыг төв болгосон бид анхдагч зорилготой нэгэн гэр бүлийнхэн билээ.

Сайн бичиж чадаагүй сэтгэгдлийн дуудлагыг маань уншиж өгсөнд баярлалаа.

2011 оны 3 сарын 31 (Тэнгэрийн 2 оны 2 сарын 27)

Ёнги сүмийн Япон гишүүн Миямаэ Хируми хүндэтгэн ёслов.

<Вашингтон Таймс Нисэх Хүчнээс мэдүүлсэн хуулийн заргын үнэн байдал>

<Вашингтон Таймс Нисэх Хүчнээс мэдүүлсэн хуулийн заргын үнэн байдал>

2011 оны 5 сарын 2 -ны өдөр Солонгосын сонин, телевиз гэх мэт мэдээллийн бүх хэрэгслээр огтоос итгэмээргүй мэдээлэл түгэн тархлаа.

“Мүүн Сон Мёний 3 дахь хүү ээжийгээ 238 сая төгрөгийн хэрэгт холбогдуулан зарга мэдүүллээ” гэсэн мэдээлэл Жүн ан Илбү сонин болон KBS2 телевизийн сувгийн өглөөний 9 цаг 30 минутын мэдээгээр тус тус цацагдсан билээ.

Хэн ямар зорилготойгоор ийм учир утгагүй зүйлийг тараан дэлгэрүүлсэн нь чухал хэдий ч түүнээс илүү чухал асуудал нь Жинхэнэ Ээж болон Хён Ним Нимийн зураг ба нэрийг яг тэр чигээр нь тавьж бичингээ бидний Эв нэгдлийн сүмийн нэр хүнд болон жинхэнэ гэр бүлийн нэр төрийг шалбаагт унагаасан хэрэг боллоо.

Иймээс одоо ч болов бидний гишүүд нь Вашингтон Таймс /цаашид ВТ гэе/ нисэх хүчний хуулийн заргын хэргийн талаархи үнэн зөвийг сайтар ойлгон мэдэж, цаашлаад түгэн тарж байгаа цуу ярианд эргэлзээ төөрөгдөлгүй байхыг хүсэнгээ энэхүү зүйлийг өргөж байна.

(Заргын хэргийн эх үндэс болон тархлалт)

ВТ нисэх хүчний өмнөх ерөнхийлөгч Жү Дун Мүн нь байгууллагынхаа албан тушаалаас 2009 оны 11 сарын 8 -ны өдөр огцорсон бөгөөд түүнийхээ дараа тусгай далд зорилготойгоор 2,100 мянган долларыг ‘Дэлхийн Энхтайван Эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбооны Удирдах төв’ (Дэд захирал – Жинхэнэ Ээж) -ийн дансны дугаар луу 2009 оны 11 сарын 9 –ний өдөр шилжүүлсэн болно.

Үүний талаар ВТ нисэх хүчнээс Удирдах төвд хууль бусаар шилжүүлсэн мөнгөө дахин эргүүлэн өгөхийг шаардсан бөгөөд огтоос тохиролцоонд хүрч чадсангүй. 2009 оны 11 сарын 18 -нд Удирдах төвийн талд мөнгийг эргүүлэн буцаах тухай албан бичгийг илгээх хэрэгтэй болсон.

Тэгсэн ч ямар ч үр дүнд хүрээгүйгээс 2009 оны 12 сарын 8 -ны өдөр хуулийн байгууллагад хандан хууль бусаар шилжүүлсэн мөнгийг хэрэглэх тохиолдолд асуудал илүү ээдрээтэй болох учраас харин ч мөнгийг өөр газар луу илгээн хэрэглүүлэхгүйн тулд битүүмжлэх арга хэмжээг авсан болно. /Америкийн хуулинд ямар ч зорилгогүйгээр их хэмжээний мөнгийг илгээсэн тохиолдолд илгээсэн талын тэргүүн, мөн тэр мөнгө очсон газрынхаа данснаас ашиглагдан зарагдвал очсон газрын тэргүүн хэн хэн нь хуулийн этгээдээр шижиглэгдэн шүүхэд албан ёсоор дуудагдах заалттай юм байна.)

Гэтэл харин 2010 оны 2 сарын 22 -нд Дэлхийн Удирдагчдын Чуулган дээр (Юү Чон Гүн) Бак Жин Юн групын хуульчаас ямар ч үндэслэлгүй албан бичгийг буруу муугаар ашиглан Хён Жин Нимийг Жинхэнэ Ээжийгээ хуулийн байгууллагад зарга мэдүүлсэн урван тэрслэгч хэмээн гүтгэн өөрсдийнхөө хууль бус зүйлийг шүүн хэлэлцэхийг хүссэн билээ.

Үүний дараа бараг 1 жил өнгөрөхөд ч Удирдах төвөөс ямар ч хэлэлцээрийг авч чадаагүй ВТ нисэх хүчний тал нь яах ч аргагүйгээр 2011 оны 1 сард хууль бусаар шилжүүлсэн мөнгийг анх байсан байранд нь эргүүлэн буцаахыг шаардсан хуулийн заргыг мэдүүлсэн хэрэг билээ.

(Дүгнэлт)

Асуудал нь ВТ нисэх хүчний агсан захирал Жү Дун Мүний үл ойлгогдох үйл ажиллагаанаас гарч ирсэн хэрэг мөн. Цаашилбал ВТ нисэх хүчний захирлаас халагдсаныхаа дараа ямар нэгэн далд зорилготойгоор 2,100 мянган долларыг /Жинхэнэ Ээж дэд захирлын байр сууринд байгаа/ Удирдах төвийн банкны дансны дугаар луу хууль бусаар мөнгө шилжүүлсэн юм. Тиймээс түүний дараа ч болтугай хуулийн эсрэг асуудалд холбогдохоос өмнө мөнгийг анх байсан газарт нь эргүүлэн буцаах ёстой байсан хэдий ч тэгж хийгээгүйгээс өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдал бий болоод байна.

(Хэргийн гол асуудал болон үнэн байдал)

Гэвч дээр дурьдсан мэдээллүүд нь энгийнээр мэдэгдэн гарч ирсэн хэргийн ерөнхий гадаад илэрхийлэл бөгөөд бодит үнэн нь тэр дунд оршиж байгаа гол асуудалд оршино.



Цаашилбал Удирдах төвийн тал яагаад тов тодорхой хууль бусаар орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж мөнгийг яагаад хүлээн авч, хүлээн авсан мөнгөө дахин ВТ нисэх хүчин рүү эргүүлэн буцаахгүй байгаа юм бэ? Тэр нь ВТ нисэх хүчин нь UCI /Эв нэгдлийн сүмийн үл хөдлөх өв хөрөнгө/ -ийн жинхэнэ захирал болох Хён Жин Нимээс хууль ёсоор асуудалтай болсон тохиолдолд Хён Жин Нимийг Удирдах төвийн тэргүүнээр байгаа Жинхэнэ Ээжийг зарга мэдүүлсэн урван тэрслэгчийн дүр төрхөөр эргүүлэн ашиглахын тулд урьдчилсан төлөвлөгөөтэйгөөр бэлтгэн хийсэн үйл явдал байсан юм.



Дахин хэлбэл Хён Жин Нимийн үнэн байдал нь Жинхэнэ Ээжийн талаар хуулийн асуудал үүсгэхийг огтоос хүсээгүй бөгөөд битүүмжлэх арга хэмжээг авсан нь ВТ нисэх хүчин төдийгүй Удирдах төв аль аль талд байдлыг сайнаар эргүүлэх гэсэн хоёулангийнх нь төлөөх чин сэтгэлийн сонголт байсан юм.



Гэвч Удирдах төв болон групын тал нь үүнийг Жинхэнэ Ээжийн эсрэг Хён Жин Нимийн урван тэрсэлсэн үйл ажиллагаа болгон ашиглаж, энэхүү явдлыг санаатайгаар, зохион байгуулалттайгаар төлөвлөн хийж, үүгээр дамжуулан Хён Жин Нимийн нэр төрийг унагаан гутааж, гишүүдээс эхлээд зүрх сэтгэлээс ч хүртэл хөөн гаргах зорилготойгоор дээд зэргийн системчилсэн бодлогыг явуулж байгаа юм.



Тэгээгүй байсан бол жинхэнэ гэр бүлийн асуудал, Эв нэгдлийн сүмийн муу талаа дэлхий нийтэд мэдээллийн хэрэгслээр цацан тарааж, нүүр лүүгээ шүлсээ нулимсантай адил тэнэг үйл ажиллагааг хэрхэн яаж хийнэ гэсэн үг вэ? гэж хэлэхийг хүсэж байна.

<Эрхэм гишүүддээ хүргэх үг>

Ойрын үед тохиолдсон үнэхээр харамсалтай зүйлүүдийн нэг нь бидний Монголын төлөө хичээн чармайж ирсэн Куак Чон Хуан үндэсний аврагч, Куак Жин Ман бие төлөөлөгч, Кан Санг Хёг тэргүүн, Икүжи Кобояаши, Норико Кобояаши багш нарын талаархи ямар ч үндэслэлгүй шүүмжлэл болон буруу ташаа ойлголтууд юм. Ялангуяа Монголын төлөө бүхнээ зориулан ирсэн Кан Санг Хёг тэргүүн (Цаашид Кан багш хэмээн тэмдэглэе)-ий талаархи доромжлол болон шүүмжлэлийн тухайд хамт ажиллаж байсан багшийн байр сууринаас амаа таглан тэвчин сууж чадалгүй үүнийг бичиж байна.
Хэл яриа болголгүй, хийж үйлдэж буйгаас нь харах юм бол тэр хүнийг хэн бэ гэдэг талаар тодорхой хэмжээнд ойлгох боломжтой болохоор эхлээд Кан багшийн замналыг товчхон авч үзэцгээе.
Кан багш нь 1990-ээд оны эхээр Солонгосын Хойд Чолла аймгийн Пүан сумаас нийтийн хариуцлагаа эхэлсэн юм. Амаргүй нөхцөл байдлын дунд ч чадах бүхнээ зориулан ХҮА ирдэг хүний тоог 100-р ихэсгэж, сүмийн засвар зэргээр дамжуулан Пүаны сүм шинэ хөгжлийн замд хөл тавьсан юм. Улмаар эхнэрүүдэд боловсрол олгох дамжаа болон олон сайн дурын хөтөлбөрөөр дамжуулан тухайн орон нутгийн захиргаанаас ихээхэн хүндлэлийг авч байлаа.
Түүнээс хойш ЖЭЭ-н айлдварын дагуу 1994 онд Африкийн Либерит хариуцлага авав. Тэнд мөн өнөөг хүртэл гол үндсэн хариуцлагыг өвөрлөн ажиллаж буй Акои (2010 онд Монголд айлчилсан) зэрэг олон удирдагчдыг төрүүлж, улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй сургууль байгуулах болон сайн дурын үйлчлэх үйл ажиллагааг өрнүүлэв. Ийнхүү олон төрлийн үйл ажиллагааны тухайд урамшуулан сайшааж, тухайн улсын засгийн газраас Кан багш шагналыг ч хүртэж байсан удаатай болно.
Тэгээд 1999 онд Монголд ирсэн билээ. Ирээд нэг их удалгүй Жинхэнэ Ээжийг өргөмжлөн дээдлэх эмэгтэйчүүдийн холбооны хуралдааныг амжилттай зохион байгуулж, 2002 онд SFP, 2004 онд Энхтайвны хаанд өргөмжлөх ёслол, Монголын эв нэгдлийн хөдөлгөөний 10 жилийн ой, 2005 онд ЖЭЭ-н айлчлал, 2006 онд Жинхэнэ Ээж ба Жинхэнэ хүүхдүүд, Жинхэнэ ач хүүхдүүдийн айлчлал, 2008 онд GPF зэрэг авралын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан томоохон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан болно. Цаашлаад Монгол улс орны хөгжилд нэн хэрэгтэй боловсрол ба сайн дурын үйл ажиллагаа, мөн олон улсын харилцааны үйл ажиллагаагаар дамжуулан Монголын эв нэгдлийн хөдөлгөөн нь Монголын нийгэм түүгээр ч зогсохгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болсон билээ.
Өөрөөр хэлбэл, Кан багш нь амьдралынхаа ихэнх хэсгийг өөрийгөө төв болгосон амьдралаас илүү ЖЭЭ-н үнэн үгийн дагуу авралын үйл ажиллагаа ба бусдын төлөө амьдарч ирсэн гэж үзэж болно.
Тэгвэл одоо Кан багшийн Монголын авралын үйл ажиллагаанд хэрхэн хувь нэмрээ оруулсан талаар илүү тодорхой авч үзье.
(Кан багшийн Монголын авралын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр)
Нэгдүгээрт, Монголын авралын үйл ажиллагааны тов тодорхой алсын хараа чиглэл
Кан багш Монгол улсын амаргүй нөцхцөл байдал ба Монголын энхтайвны хөдөлгөөний тарчигхан сууринаас ч авралын үйл ажиллагааны хол ч ухамсарт суурилан, Монголын энх тайвны хөдөлгөөний урагшлах ёстой чиг хандлага ба цаашдын алсын харааг тодорхой харуулсан билээ. Дахин хэлэхэд Кан багшийг Монголд анх хөл тавих үед ч үнэндээ Монголын энхтайвны хөдөлгөөний цар хүрээ ба үйл ажиллагаа тийм ч дорвитой байгаагүй. Гэтэл Кан багш тэр үед үндэсний аврагч байсан Куак Чон Хуан тэргүүний төлөөллөөр өнөөгийн хариуцлагыг авч, Монголын энхтайвны хөдөлгөөний алсын хараа ба гишүүдийн боломжтой тал дээр үндэслэн тасралтгүй боловсрол олгон, Монголыг тэргүүний загвар улс үндэстэн болгох хүсэл мөрөөдлөөр жигүүрлүүлсэн билээ. Үүн дээр суурилан эртний Чингис хааны үеийнх шиг Монголоо дэлхийн авралын үйл ажиллагааны загвар улс үндэстэн болцгооё гээд бидний гишүүд нэг сэтгэл, нэг хүслээр нэгдэж чадсан билээ.
Хоёрдугаарт: Алсын харааны биелэлтийн төлөөх нарийн тодорхой арга барилын дэвшүүлэлт ба бодит хэрэгжилт
Илүү чухал зүйл нь Кан багш зүгээр л нэг алсын харааг тодорхойлоод зогсохгүй, үүний биелэлтийн тухайд нарийн тодорхой арга барилыг дэвшүүлж, идэвхитэйгээр тэргүүлэн манлайлж урагшлуулсаар ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, Монголд төрөл бүрийн боловсрол ба сайн дурын үйлчлэх хөтөлбөр зэргээр Монголын энхтайвны хөдөлгөөн нь Монголын нийгэмд хувь нэмрээ оруулснаар Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц алхамуудыг бэлтгэсэн юм. Ялангуяа амаргүй нөхцөл байдал дунд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, сургалтын бааз зэргийг байгуулснаар бодитоор Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулсныг хэн хүнгүй мэдэх биз ээ.
Тэр ч байтугай Солонгос, Америк, Малайз, Европ, Африк зэрэг улс оронд суурь бүрдүүлснээр бидний Монгол гишүүд даяарчлагдаж буй эрин үед төрөл бүрийн соёлыг нүдээр үзэж биеэр туулж, удирдах чадвараа хөгжүүлэх боломжоор хангаж байна. Тиймд үүний улмаас олон Монгол гишүүд олон улсын туршлага ба лидершипээс суралцан байгаа ба одоо ч хүсэх л юм бол хэзээ ч төрөл бүрийн хөтөлбөрт оролцож болох юм.
Мөн Солонгос, Америк, Япон, Тайвань, Африк зэрэг Кан багштай холбогдох бүх суурийг Монголын авралын үйл ажиллагаатай холбон шилдэг гишүүн оюутны сургалтын тэтгэлэгийг дэмжих, улс орон хоорондын ах дүүсийн барилдлага зэргийг бодит ажил болгосноор улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зэргээр дэвшилтэт хандлагыг дэлгэрүүлсээр байна.
Гуравдугаарт: Үлгэр жишээ багшийн хүслэнг харуулах манлайлал
Миний хамгийн их онцлохыг хүсэж буй зүйлийн нэг нь Кан багшийн энэхүү цуцашгүй Монголыг хайрлах сэтгэл юм. Гишүүд та бүхний мэдэж байгаачлан миний бие Монголд яг 8 жил 3 сар (2002, 10 ~ 2011, 01)-г та бүхэн, мөн цаашлаад Кан багштай хамтдаа хөлсөө урсган, Монголын хөгжлийн төлөө зориулсан билээ. Тийм болохоор хэнээс ч илүү Кан багшийн тухайд сайн мэднэ гэж итгэлтэй хэлж чадна.
Үнэндээ миний Монголд ирэх болсон нь ямар нэгэн шалтгаан гэхээсээ илүү Кан багшийн Бурханы хүслийн талаарх эрч хүч ба Монголыг хайрлаж буйд уярсандаа билээ. Өөрөөр хэлбэл Кан багшийн Монголын бахархалд тулгуурлан хэзээ хаана ч, Монголын энхтайвны хөдөлгөөний алсын харааг танилцуулж, идэвхи чармайлттай оролцоог хэлж байсан болохоор олон хүн тэрхүү гал халуун эрч хүчинд сэтгэл нь хөдөлж Монголын авралын үйл ажиллагаанд оролцохоор болсон билээ.
Нэг үгээр илэрхийлбэл, Кан багш нь Монголын авралын үйл ажиллагааны төлөө галзуурсан хүн юм.
Кан багш бол үнэхээр Монголын жинхэнэ эзэн юм.
Жинхэнэ Аав Бурханы хүсэлд улайран энэ насаараа амьдарч ирсэн шиг Кан багш Монголын алсын харааны биелэлт ба Монгол гишүүдийн хөгжлийн төлөө 12 жилийн хугацааг дуртайяа зориулж ирсэн билээ.
Гэтэл ойрын үед Кан багшийн тухай дуулдаж буй ярианууд сөрөг агуулга төдийгүй харамсаад баршгүй. Үнэнийг хэлэхэд хүн төгс оршихуй бус учраас бүх зүйлд 100 хувь төгс төрхөөр байж чадахгүй юм. Хүн бүрийн шинж чанар өөр, өгөгдсөн нөхцөл байдал өөр болохоор заримдаа алдаа ч гаргадаг, угуул хэлэх гэсэн санааны огт эсрэг буруу ташаа ойлгогдож ч болох юм.
Тийм болохоор хамгийн чухал шийдэл нь тэр хүний жинхэнэ мөн чанар ба нийтийн хандлага гэж бодож байна. Үнэхээр энэ хүн яагаад, ямар хандлагаар тэр ажлыг эхлүүлэв. Өөрийгөө төв болгосон уу, нийтийг төв болгосон уу! Бусдыг ашиглан өөрийнхөө эрх ашгийг хангаж байна уу, нийтийн төлөө өөрийгөө зориулж байна уу!
Ийм түвшнөөс харах юм бол миний бие гишүүд та бүхэнд итгэлтэйгээр хэлэх байна. Кан багш нь үнэхээр Монголын авралын үйл ажиллагаа ба гишүүдийн төлөө нийтийн хандлагаар жинхэнэ удирдагчийн төрхийг харуулах гэж бүхнээ зориулсан юм аа.
(Мишн удирдах төв ба эмх журамгүй хүчний урхи)
Байгууллага үнэхээр хөгжье гэвэл шилдэг загвар бий болж, тэрхүү загварыг төв болгон байгууллага үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй болдог. Гэтэл харамсалтай нь өнөөг хүртэл миний харж ирсэн мишн удирдах төв нь тийм байж чадахгүй байгаад үнэхээр санаа зовж байна.
Үнэндээ Кан багш нь Жинхэнэ Эцэг Эхээр зөвшөөрөгдсөн шилдэг нийтийн хариуцлагатан юм. Тийм болохоор 2005 онд Жинхэнэ Эцэг Эхээс тэрхүү алдар гавъяаг нь үнэлж “Тэнгэрийн нэгдсэн улсын удирдагчийн шагнал” хүртэл хүртээсэн билээ. Улмаар Монголын засгийн газар болон бусад улс орон хийгээд байгууллагуудаас удаа дараа томоохон шагналыг авч байсан болно.
Гэтэл мишн удирдах төвөөс Монголын авралын үйл ажиллагаанд оролцох болсноос хойш асуудал үүсэж эхэлсэн юм. Мишн удирдах төв үнэндээ 2010 оноос өмнө л гэхэд Монголын үйл ажиллагаанд тэгтлээ анхаардаггүй байж байгаад Хён Жин Ним, Куак Чон Хуан тэргүүнтэй холбоотой гэж бодсоноос эхлээд гэнэт анхаарал тавих болсон. Улмаар Монголын удирдагч Кан багшид ч хүртэл онцгой анхаарал хандуулаад байгаа юм.
Миши удирдах төвийн эхний тактик нь Кан багшийг аргадах явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Кан багшийн мэдэх хүмүүсээр дамжуулан Хён Жин Ним, Куак Чон Хуан тэргүүн нартай бүх харилцаагаа таслан Мишн удирдах төвтэй хамтран ажиллахыг хэд хэдэн удаа ятгасан байна. Хэрвээ Мшин удирдах төвтэй хамтран ажиллах аваас дээд эрх мэдэл ба хөрөнгө мөнгө өгье хэмээжээ.
Гэтэл Кан багш нь тов тодорхой авралын үйл ажиллагааны үзэл ойлголт төдийгүй, Монгол гишүүдийн итгэл хүлээлтийг даах жинхэнэ багшийн төрхийг хадгалахын тулд тэрхүү бүх л уруу таталтыг сөрөн гарсан билээ.
Тэгтэл Мишн удирдах төвийн дараагийн тактик нь Кан багшийг гишгэх газаргүй болгох оролдлогууд юм. Тухайлбал, ямар ч учир шалтгаангүйгээр 2011 он 1 сард Кан багшийг гэнэтхэн Монголын энхтайвны хөдөлгөөний тэргүүний байр сууринаас халсан. Улмаар есөн зүйлийн цуу яриа дэлгэж байгаад, саяхан 2011 оны 3 сард Солонгосын удирдах төвийн тэргүүний тушаалаар бүх авралын үйл ажиллагааны байгууллагад руу “Кан багш нь авралын үйл ажиллагаанд тэрслэгч болж Монгол гишүүдэд буруу боловсрол олгож байгаа тул хамтран ажиллаж, тусалж ч болохгүй, онц болгоомжил” гэх албан бичиг хүртэл тарааж нэг талаас Кан багшийн нэр хүндийг аймшиггүйгээр гутааж байна.
Гэтэл Кан багшийг мэдэх Монгол гишүүд ингэлээ ч Монгол гишүүдийг хөдлөхгүй болохоор Кан багштай онцгой холбоо харилцаагүй нэгэн Монгол гишүүний нэрийг ашиглан “Кан багшийн үгүйсгэл ба гажуудал” сэдэвтэй захиаг Монгол гишүүдийн имэйл руу илгээх хүртэл хурцадлаа.
Яагаад вэ? Яагаад ийм явцгүй өчүүхэн арга мэх хэрэглэж байгаа юм бол оо? Энэ тэр хэмжээнд Мишн удирдах төвийн тал тулгамдуу байгаагийн нотолгоо юм. Хэрэглэж болох бүх л арга чаргаа дайчлан Кан багш ба Монгол гишүүдийн хооронд яс хаяж байж л Монголын эв нэгдлийн хөдөлгөөнд асуудал үүсгэж чадах ба, хамтарч буй Хён Жин Нимд ч цохилт өгч чадахын учир бөлгөө.
Миний бие энэ талаар, захиа илгээсэн Монгол гишүүн болон Мишн удирдах төвөөс асуумаар байгаа юм.
Тэгтлээ хэлж буй Монгол гишүүн та үнэхээр Монгол гишүүдийн төлөө өөрийгөө хэр зориулж золиосолсон бэ? Мишн удирдах төв үнэхээр Монголын авралын үйл ажиллагааг хэр ойлгож байгаа ба, Монголын алсын харааны биелэлтийн төлөө юугаар хэрхэн дэмжсэн билээ?
Амаараа үргэлж жинхэнэ хайр ба зарчим ярьдаг мөртлөө өөрсдийг нь дагахгүй байна гээд ямар ч ул мөргүй доромжлол, гүтгэлэг ярьж, нэг гишүүнийхээ энэ насаараа хийж хуримтлуулсан бүх үнэ цэнэ нэр хүндийг огтхон ч тооцохгүй аймшиггүйгээр гишгэлж буй хүйтэн цэвдэг үйлдэлтэй тэнгэр Бурхан яаж хамт байж чадах юм бэ? Үнэхээр тэнгэрийн гэсгээлээс айхгүй байна уу?
Дотоод сэтгэлийнхээ дуу хоолойгоо сонсож, өөрсдийнхөө үйлдэж буй зүйлээ эргэн нэг харж, Сатаны баярлах тийм сөрөг арга барил хийгээд зарчмын бус үйлдлээ даруй зогсоох хэрэгтэй.
Эрхэм хайрт Монголын эв нэгдлийн хөдөлгөөний гишүүд ээ!
Үнэхээр бүгдээрээ гараа цээжин дээрээ тавин бодож үзэцгээе.
Хэн та бүхэнд жинхэнэ алсын харааг чиглүүлэн өгсөн бэ?
Хэн Монголын төлөө хамгийн их зориулж, үйлчилсэн бэ?
Хэн жинхэнэ удирдагчийн төрхийг харуулж чадсан бэ?
Хэн цаашдаа Монголын алсын харааг биелүүлэхэд хамгийн их хэрэгтэй вэ?
Үнэхээр тэнгэр Бурханаас хүсэж байгаа хийгээд гишүүд та бүхнийг дотоод сэтгэлийнхээ чиглэж буй зөв сонголтыг хийхийг хүсэж байна.
Тэрхүү түлхүүр нь даруй Монгол гишүүд та бүгдэд байна. Хэдий Мишн удирдах төвөөс ямар ч жудаггүй бидний Монголын эв нэгдлийн хөдөлгөөнийг дорд үзэж, гишүүдийг ашиглах гэж байлаа ч гэсэн гишүүд минь энэ бүх чин үнэнийг тов тодорхой ухамсарлан ойлгож, үнэхээр Монголын алсын харааг төв болгон нэгдэн хөдлөх аваас бид гарцаагүй амжилтанд хүрэх болно.
Тэр тусмаа энэ жил GPF хэмээх авралын үйл ажиллагааны чухал хэсэг байгаа болохоор Сатан ч мөн сандарч, хамаг хүч чадлаа дайчлах болно.
Үнэхээр авралын үйл ажиллагааны ээдрээтэй байдлын завсарыг олж шурган буй Мишн удирдах төв болон Чон багш, гадаад улс оронд амьдарч, ажиллаж буй Монгол гишүүдийн зарчимлаг бус, худал цуурхалд бүү хууртаарай.
Харин ч тэдэнд жинхэнэ авралын үйл ажиллагааны эзэн болохын хувьд үлгэр загварыг харуулан, өөрсдөө ухаарч хамт оролцох боломжийг олгоцгооё. Улмаар үүн дээр дөрөөлөн Монголын бүх гишүүд болон удирдагч багш нар өөр хоорондоо нэгдэн нягтарч, Бурхан ба ЖЭЭ-н хүсэн хүлээж буй тэргүүний загвар улс үндэстнийг байгуулахын төлөө бүхнээ зориулцгаая.

Баярлалаа.
Солонгосоос Анхаа багш нь

Wednesday, April 27, 2011

Бак Бу Хыи гэж хэн бэ?

<Хайрт монгол гишүүддээ өргөж буй чин сэтгэлийн үгс >



2010 оны 12 сарын тэр нэгэн өдөр бол Монголын авралын үйл ажиллагааны түүхэнд маш чухал утга учиртай бөгөөд цочирдом өдөр байв. Яагаад гэвэл манай Монгол гишүүдийн үнэхээр хүндэлж байсан үндэсний аврагч Куак Жон Хуан болоод бие төлөөлөгч Куак Жин Ман нар халагдаж оронд нь бие төлөөлөгчөөр Пак Бо Хи томилогдон Монголд ирсэн бөгөөд хүндэтгэл дунд томилогдсон биш үл итгэл ба зөрчил дунд бие биедээ том шарх өгсөн учраас тэр билээ. Энэ талаар олонтаа яригдсан тул энэ удаа ярихгүй.

Ямар ч байсан би бие төлөөлөл Бо Хи Пакийн зүй зохисгүй байдал ба үнэн дүр төрхийг нь тодорхой илчилснээр гишүүд маань дараа дараагийн үйл ажиллагаагаа явуулахад будлиан самуурал гарахгүй байгаасай гэж хүсэж байна. Мөн дээр нь гишүүд албан ёсоор өргөмжлөн бие төлөөлөгч болгох ёслолыг хийгээгүй учраас түүнийг Бо Хи Пак тэргүүн гэж дуудъя.

Тэгвэл одоо түүний үнэн бодит байдлын талаар мэдэцгээе.



(Бо Хи Пак тэргүүний үнэн бодит байдал)



1-рт шоронд орсон гэмт хэрэгтэн



Харамсалтай нь тэрээр 2 жил 4 сар шоронд хоригдсон гэмт хэрэгтэн байлаа. Шалтгаан нь өөрийнх нь өмч биш Илхуа үйлдвэрийн барилга барих газарт байр бариулна хэмээн мөнгө авсныхаа дараа үүнийгээ биелүүлээгүй хэрэг. Мэдээж тэр мөнгийг нь эргүүлэн өгөх хэрэгтэй байсан боловч тэрээр гэрээний мөнгөний нилээдгүй хэсгийг аль хэдийн өөр зориулалтаар хэрэглэчихсэн учраас эргүүлэн өгч чадалгүй шоронд орсон байна.

Гэтэл энэ нь зөвхөн түүний асуудал болж дуусалгүй урт хугацааны шүүхийн үйл ажиллагаа ба шоронгийн амьдралаар дамжуулан нийгэмд томоохон асуудал болж хүрэнгээ ЖЭЭ-ийн нэр хүнд төдийгүй дэлхийн Эв нэгдлийн хөдөлгөөний дүр төрхийг ихээхэн гутаасан юм.

Харин бүр харамсалтай зүйл нь тэрээр шоронгоос гарч ирснийхээ дараа ч үүнийхээ талаар эргэцүүлэн бодож ухааралгүй харин ч эсрэгээр сүлжээний бизнес зэргээр дамжуулан дахин хэл аманд өртөж ахмад хүний намба төрхийг сахин хадгалж чадахгүй байна.



2-рт нийтийн ажилд хариуцлагагүй ханддаг байдал



Үндэсний аврагч Куак Жон Хуан ЖЭЭ-ээс хариуцлага авч 2005 онд Монголд томилогдсон тэр үед Бо Хи Пак тэргүүн ч гэсэн Африкийн Камеруны үндэсний аврагчаар томилогдож байсан. Гэтэл асуудал нь үндэсний аврагч Куак Жон Хуан Монголын алсын харааг биелүүлэхийн төлөө үнэхээр бүх зүйлээ зориулснаас ялгаатай нь Бо Хи Пак тэргүүн үндэсний аврагчаар томилогдсон мөртлөө нэг ч удаа Камерунд очоогүй байна. Бүр Камерунтай хөрш зэргэлдээ улс оронд очсон мөртлөө тэр шүү дээ.

Гэтэл 2010 оны 12 сард Монголд ирээд “Би бол ЖЭЭ-ийн тушаалын дагуу ЖЭЭ-ийг төлөөлж Монголын бие төлөөлөгч болж ирлээ. Тийм учраас би Монголыг 2 дахь эх орноо гэж бодож энд ясаа тавих болно” гэж онцлон хэлж байлаа. “Мөн би 50 гаран жилийн турш үнэхээр ЖЭЭ ба авралын үйл ажиллагааны төлөө бүх зүйлээ зориулсан бөгөөд туйлын дуулгавартай байдлаар амьдарч ирсэн” гэж хэд хэдэн удаа хүчтэй онцлон хэлж, өөрийг нь хүлээн аваагүй Монгол гишүүдийг зэмлэж байв.

Гэвч үүнийг үнэхээр өмнөх хойдох нь авцалдаагүй яриа гэж үзэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл хэрвээ тийм байсан юм бол Камеруны үндэсний аврагчийн хариуцлагыг ЖЭЭ өгөөгүй гэсэн үг үү? ЖЭЭ-ийн гаргасан тушаалыг ч үл харгалзан Камеруны үндэсний аврагчаар томилсноос хойших 15 жил гэдэг удаан хугацааны туршид нэг удаа ч тэр улс орон руу очоогүй нь ЖЭЭ-д маш ачлалгүй, маш дуулгаваргүй байдлыг үзүүлж байгаа хэрэг бус уу? Гэтэл Монголд ирээд Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн ба гишүүдийн төлөө ясаа тавина гэнэ үү? Эрүүл ухаантай ямар хүн түүнд нь итгэж хүлээж авах вэ? Дээр нь Монголын гишүүдийг туйлын дуулгавартай бай гэж онцолж хэлсэн байтал түүнд тэгж хэлэх эрх байгаа юу? Түүний хувьд дуулгавартай ба дуулгаваргүй байдлын утга учир юу юм болоо? Зүрхлэн асуухгүй байж чадахгүй нь.

Хэрвээ өөрийнхөө буруутай үйлдлийг нуухын тулд адил тэгш бусаар харьцдаг нийтийн байр суурь бүхий бие төлөөлөл юм бол авралын үйл ажиллагааны зөв чигийг баримтлан явж буй манай Монгол гишүүд үүнийг яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй.



3-рт Монголын авралын үйл ажиллагаатай нэгдмэл болохгүй байдал



2010 оны 12 сард түүний Монголд ирсэн үйл явцыг харвал харамслаа үнэхээр барьж чадахгүй. Яагаад гэвэл тэр үед миссионерийн удирдах төвөөр дамжуулж Монголын удирдах төвд албан бичиг явуулах үед манай Монголын удирдах төв гишүүдийн төлөөлөгчдийн саналыг цуглуулан 2 ч удаа харилцан ойлголцохын төлөөх албан бичгийг явуулсан.

12 сар бол 2010 оны дүгнэлт ба 2011 оны төлөвлөгөө, оны эцсийн үйл ажиллагаа гээд үнэхээр завгүй байдаг сар учраас 2011 оны хавар хүрэлцэн ирээч ээ гэсэн албан бичиг явуулж байсан. Гэтэл үүнийг огтхон ч үл тоомсорлон Монголд ирж асуудал дэгдээсэн билээ. Дахин хэлэхэд үнэхээр Монголын авралын үйл ажиллагаа ямар нөхцөл байдалтай байгаа, Монгол гишүүд юу хүсэж байна зэргийг газар дээр нь харж танилцсанаар дамжуулж Монголын алсын харааг хэрхэн биелүүлэх талаар эхлээд санаа зовж, хичээж чармайх нь учир ёсонд нийцэх зүйл билээ.

Гэтэл тийм байдал хаана ч харагдаагүй бөгөөд гэнэт танк хөлөглөн ирж дайрдаг сүйтгэгч шиг зөвхөн бие төлөөлөгч гэсэн нэр сүр ба хүчээр далайлгаснаас болоод харилцан хүсээгүй нөхцөл байдал үүсчихсэн биш үү?

Тийм учраас Монголын бие төлөөлөгчийг томилох ёслолын явдлын гол баатар нь Бо Хи Пак гэж үзэж болно.

Дээр нь Монголын авралын үйл ажиллагааны нөхцөл байдлыг огтхон ч харгалзаж үзээгүй байдлыг нь харахад Монголын авралын үйл ажиллагаанаас огт өөр нуугдмал санаа зорилго байна гэж сэжиглэхгүй байхын аргагүй.

Ямар ч байсан тэрээр Монголын бие төлөөлөгч болох ёслол нь төлөвлөснийх нь дагуу биелсэнгүйд энэ удаа Япон болон Солонгост Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн ба гишүүдийн талаар авралын үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа явуулж, ЖЭЭ-д ачлалгүй хандаж байгаа тэрслэгч, ачлалгүй хүмүүс хэмээн буруушаах хурал цуглаануудыг хийж байна.

Өөрөөр хэлбэл 2011 оны 1 ба 2 сард Япон ба Солонгост амьдардаг Монгол гишүүд ба удирдагч нарыг 3 удаа цуглуулан Монголын авралын үйл ажиллагаа зүй бус байна хэмээн хүчтэйгээр буруушаасан юм. Мөн Монголын хар буруу хүч дэлхийн авралын үйл ажиллагаанд асуудал болохгүй байхуйцаар хаах хэрэгтэй гээд дэлхийн хэмжээнд нармай Монголын эсрэг арга хэмжээ авах хороо гэгчийг байгуулаад Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн болон гишүүдийн нэр хүндийг ихээр гутааж байна.

Хэрэвзээ ямар нэгэн буруу ойлголцол ба үл итгэлцэл байсан ч гэсэн бие төлөөлөгч, ахмад хүний байр сууринд байгаа бол харилцан ярилцах, ойлголцох байдлаар асуудлыг шийдэж явах нь хүсүүштэй байдал байлтай. Гэтэл яг л жаахан хүүхэд сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хандаж байгаа юм шиг, харин ч эсрэгээрээ асуудлыг бүр илүү томруулаад байвал цаашид ер нь яаж харилцан итгэлцэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явж чадах болж байнаа?



Доорх зүйл бол нэгэн Солонгос хоёрдогч үеийн хүн интернэтээр дамжуулж Бо Хи Пак тэргүүнд бичсэн зүйл юм.



Хүндэт Бо Хи Пак тэргүүнд

Эв нэгдлийн хөдөлгөөний хоёрдогч үе болон төрсөн миний хувьд та бага насны маань шүтээн байсан.

Өндөр нуруутай, үнэхээр харахад л сэтгэл татагдам төрхтэйн дээр англиар ус цас шиг ярьдаг, ЖЭЭ-д насан туршдаа орчуулга хийж ирсэн Бо Хи Пак тэргүүн. АНУ-ын Вашингтон хотын төвд Вашингтон Таймс-ыг байгуулж, ЖЭЭ Горбачев, Ким Ир Сентэй уулзах замыг нээсэн та Эв нэгдлийн хөдөлгөөний баатар байлаа.



Энэхүү агуу ахмад хүнд үнэхээр чадваргүй дүүмэд хүн үгээ хэлэх гэж байна.

Бо Хи Пак тэргүүн ээ,

Энэ хэцүү цаг үед жинхэнээсээ Бурхан ба ЖЭЭ, жинхэнэ гэр бүл, Эв нэгдлийн хөдөлгөөний төлөө хувиа хичээсэн сэтгэлээ орхиод гагцхүү тэнгэрийн хүслийг биелүүлэхийн төлөө явдаг үлгэр дуурайллыг үзүүлэхийг хүсэж байна.

Та жинхэнээсээ Монголын бие төлөөлөгч юм бол 1 шөнө 2 өдрийн хугацаагаар Монголд айлчилж таныг гутлаа тайлан гарч ирж угтаж аваагүй гишүүдийг зэмлэн буруушааж, хатаж хугарсан усан үзэмний мод хэмээн чичлэн шүүмжлэхээсээ өмнө мөргөж, жинхэнээсээ ЖЭЭ-ийн оронд бие төлөөлөгч болсон үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхийн төлөө хичээвэл ямар вэ?

Гагцхүү буулгасан тушаалдаа л дуулгавартай ба дуулгаваргүй байна гэж хашгирч буй таны дүр төрхийг харахдаа цэргийн сургуульд байх үеийнх шиг 6.25-ны дайныг туулсан цэргийн ухамсар мэдрэгдэх эсэхийг мэдэхгүй ч ЖЭЭ-ийн жинхэнэ хайрын ухамсрыг хаанаас чинь ч олж харж чадсангүй.

Та хэсэг хугацааны өмнө залилангийн хэргээр баривчлагдаад богино биш хугацааг шоронд өнгөрүүлж байгаад гарч ирсэн билээ. Надаас авахуулаад манай гишүүд үнэхээр харамссан шүү. Заавал мөргөөд, чимээгүй байгаад хойч үе чинь Эв нэгдлийн хөдөлгөөний түүхийг сайжруулж төвшитгөн явж буй дүр төрхийг хараасай гэж хүсэн найдаж байна.

Таныг хайрлаж хүндэлдэг шүү.



Хайрт, хүндэт Монгол гишүүд ээ,

Дээр дурдсан зүйлүүдийг цэгцлэн гишүүдийнхээ цаашдаа баримталж явах ёстой байр байдлыг товч дурдаад энэхүү бичлэгээ дуусгая. Бо Хи Паг тэргүүн бидний хувьд үнэхээр агуу ахмад хүн гэдэг нь тодорхой.

Гэвч чухал зүйл нь Монголын Энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн ба гишүүд та бүхэн түүнтэй холбогдох нь хувийн шалтгааны улмаас биш эцэстээ Монголын авралын үйл ажиллагаа ба алсын харааны улмаас холбогдох учраас бүх түвшинг авралын үйл ажиллагаа ба алсын хараагаа биелүүлэх гэдэг зүйл дээр аваачих ёстой. Тийм учраас Бо Хи Пак тэргүүн Монголын алсын харааг биелүүлэхэд хамтран ажиллана гэвэл хамтдаа авралын үйл ажиллагааг урагшлуулж явах боловч тийм биш зарчмын бус үйл хөдлөлийг нь огтхон ч хүлээн зөвшөөрч чадахгүй юм.

Ахмад гишүүн учраас маш их ёс төртэй хандах нь мэдээж боловч буруу зүйлийн тухайд бол аялдан дагалдаж огт болохгүй бөгөөд харин ч эсрэгээр авралын үйл ажиллагааны тодорхой байр суурь ба эзний ухамсрыг харуулан түүнд шинээр ухаарах боломжийг өгөх хэрэгтэй. Тэгэх үед тэнгэр Бурхан жинхэнээсээ хамт байж Монгол улс загвар үндэстэн болох боломжтой болох ба Монгол орны алдагдсан нэр хүндийг эргүүлэн олж авч чадах юм гэж бодном.



Баярлалаа



Солонгосоос Анхаа багш мэндчилэв.

Thursday, April 21, 2011

Сүүлийн үеийн мэдээ

<Эрхэм хайрт гишүүддээ!>


Сүүлийн үед Солонгосын ЕДЭХ –ны ерөнхийлөгч Хуан Сон Жу болон ерөнхийлөгч Куак Жон Хуаны талаар олон цуу яриа гарч байгаа учраас үүний тухай үнэн бодит байдлыг илчлэн гишүүдийн эргэлзээ төөрөлдлийг шийдвэрлэн өгөхийн үүднээс энэхүү захидлыг илгээж байна.


/Эхлээд Жинхэнэ Ааваас Ёсү дэх Чонхэ Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн хүн дук кэ дээр /2010.02.20/ Хуан ерөнхийлөгч нь зөвхөн Ёсүгийн бүхий л зүйлийн хариуцагчаар буцан ирж байгаа бус, Солонгосын авралын үйл ажиллагааны ерөнхий хариуцагчаар ирж байгаа бөгөөд Жинхэнэ Ааваас өөрийнхөө орлогчоор нэр дэвшүүлсэн бөгөөд одооноос эхлэн Хуан ерөнхийлөгчийг төв болгон үйл ажиллагаагаа явуулна хэмээн цохон айлдлаа.

Мөн түүний дараах өдөр Чон Жон Гүн хүн ду кэ дээр /2010.02.21/ дахин нэг удаа Ёсүд айлдсан үнэн үгээ цохон хэллээ.


Дараа нь 2011 оны 3 сарын 30 –нд болсон хүн дук кэ дээр:

Жинхэнэ Аав сүүлийн үед Хуан ерөнхийлөгчийн талаар эсэргүүцэж байгаа компанит ажлын тухай мэдээ хүлээн авсан ч юм уу, энэ өдөр Күүк Жин Нимийн доор Солонгос групын мэдээний хэлтсийн хариуцагчаар ажиллаж байгаа Ан Ху Ёлыг хүчтэйгээр зэмлэн уурлалаа. Цаашлаад адислалыг ч зөв зүйтэйгээр хүлээн авч чадаагүй байж, Хуан ерөнхийлөгчийг шүүмжлэн эсэргүүцнэ гэнээ хэмээн зэмлэнгээ ялангуяа Ким Хюу Юүл туслагчаа хамт оролцуулан Жолладугаас гаралтай хүмүүс авралын үйл ажиллагааг бүгдийг сүйрүүлж байна хэмээн уурлан зэмлэсэн.

Нөгөө талаар Жинхэнэ Аав “Хуан ерөнхийлөгчийг сонгож байгаа нь бүгд утга учиртай”хэмээж байлаа.

Солонгос групын гадаад хэлтсийн ерөнхийлөгч Хун Сон Пюугаас Күүк Жин Ним, Куак ерөнхийлөгч, Хуан ерөнхийлөгч гурвын дотроос хэний талд зогсож байна хэмээн асуухад, “Хун Сон Пюу гадаад хэлтсийн ерөнхийлөгчөөс Куак ерөнхийлөгч нь аль хэдийн алга болсон шүү дээ гэх маягаар яриагаа эхлэхэд, Жинхэнэ Аав “Хэзээ Куак ерөнхийлөгч алга болсон юм бэ, би Куак ерөнхийлөгчийг цэгцэлсэн, халсан удаа байхгүй” хэмээн үнэн үгээ айлдах үедээ ч тодорхой мэдэж байж ярь хэмээн хэлж байлаа.


Мөн Ёсүд /2011.04.04/ Жинхэнэ Аав Күүк Жин Нимийн дагалдагчдын тэргүүлэгчид гэж хэлж болох Хун Сон Пюу /групын гадаад хэлтсийн ерөнхийлөгч/, Бан Ён Соб /Сон Мүүн дээд сургуулийн гүйцэтгэх захирал/, Ан Ху Ёл /групын гадаад хэлтсийн дарга/ нарыг ажлаас нь халсан билээ.


Одоо дээрхи агуулгуудыг цэгцлэн авч үзье. Эхлээд Жинхэнэ Аав тов тодорхой Жинхэнэ Аавын орлогчоор ерөнхийлөгч Хуан Сон Жуг томилсон. Тэгээд нэг удаа бус, хоёр удаа дарааллан цохон айлдсан. Гэвч Күүк Жин Нимийн тал үүнийг үл ойшоож, хэдэн өдрийн дараа Хуан Сон Жу ерөнхийлөгчтэй холбогдсон эсэргүүцлийн захидлыг дэлхийн бүх гишүүдэд дамжуулан том будлианыг тарилаа. Үүнийг Аврагч болсон Жинхэнэ Аавын тушаал зааврыг тов тодорхойгоор эсэргүүцсэн үйл ажиллагаа мөн гэж харахаас өөр аргагүй юм.


Ялангуяа анхаарлаа хандуулах ёстой нэгэн хэсэг бол тов тодорхойгоор Жинхэнэ Ааваас биечлэн жинхэнэ гэр бүлийг төлөөлсөн байр суурин дээрээс авралын үйл ажиллагааг удирдан явуулж ирсэн Күүк Жин Ним болон Хёнг Жин Нимийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаад, ерөнхийлөгч Хуан Сон Жугийн доор суралц гэсэн тушаал зааврыг буулгасан хэсэг мөн. Цаашилбал хоёр хүүгээ дагалдаж байсан цөм ажилчдаас хариуцлагыг лавлан асуунгаа ажлаас нь халсан бөгөөд түүний талаар одоог хүртэл албан ёсны бичиг нэг хуудсыг ч илгээгээгүй байна.


Дахин хэлбэл энэ нь, хүн төрөлхтний Аврагч болсон ариун дээд Жинхэнэ Аавын үнэн үг ба тушаал бодит талбар дээр дамжигдан ирэхгүй байна гэсэн үг бөгөөд үүгээр ч зогсохгүй хэд хэдэн удирдагчид нь үүнийг огт тоохгүй байна гэсэн үг биш гэж үү? Тэгвэл бид өнөөг хүртэл удирдах төв сүм болон Солонгос групын талаас тийнхүү цохон тэмдэглэж байсан туйлын дуулгавартай байдлын утга учрын талаар хэрхэн яаж ойлгох ёстой вэ? Өөрсдөө болохоор хэзээд Жинхэнэ Эцэг Эхийн эрх мэдлийг урдаа бариад, гишүүдэд ямар нөхцөл байдалд ч туйлын дуулгавартай байдлыг цохон хэлж байсан мөртлөө үнэн хэрэгтээ өөрсдөө туйлын дуулгавартай байдлыг дагаагүй гэвэл одоогийн удирдах төв болон Солонгос групыг төв болгосон бүх үйл ажиллагаанд бид хэрхэн яаж итгэн, хэрхэн яаж хүлээн авч болох юм бэ?


Цаашилбал яагаад Жинхэнэ Эцэг Эхээс Күүк Жин Ним, Хёнг Жин Нимд /бага/ Хуан ерөнхийлөгчийн тушаал зааврыг дага хэмээнгээ, Күүк Жин Нимийн дагалдагч хариуцлагатануудыг ажлаас нь халаваа гэдэгт байгаа юм. Үнэхээр тэр хүмүүс авралын үйл ажиллагаанд оролцонгоо Жинхэнэ Эцэг Эхийн утга учирт нэгдсэн зүрх сэтгэлтэй байсан юм бол харин ч шагнал хүртэх ёстой нь гарцаагүй хэрэг биш гэж үү? Эрт дээрээс эхлээд агуу хариуцлагыг авсан бол түүнийгээ авралын үйл ажиллагаанд илүү агуугаар зориулах ёстой биш гэж үү? Гэвч харамсалтай нь ерөнхийлөгч Хуан Сон Жугийн доор илүү сайн суралц хэмээн айлдсан нь хоёр хүүгийнхээ чадварыг Жинхэнэ Аав харахад арай дутуу дулимаг байсан гэсэн утга агуулга биш гэж үү? Күүк Жин Нимийн эргэн тойрны хариуцлагатнуудыг чухал хариуцлагаас нь халсан гэдэг нь тэр хүмүүсийн үйл ажиллагаа авралын үйл ажиллагаатай нийцэн зохицохгүй байгааг харуулж байгаа хэрэг биш гэж үү?


Цаашлаад бидний гишүүдэд одоог хүртэл удирдах төв болон Солонгос групын талынхан энгийн бичиг баримтаар дамжуулан Куак Жон Хуан ерөнхийлөгч нь бүх асуудлыг бий болгосон хүн, авралын үйл ажиллагаанд урван тэрсэлсэн Сатан мэт оршин тогтнол гэх мэтээр танилцуулсан явдал юм. Гэвч Жинхэнэ Ааваас үүний талаар огт өөр үг айлдаж байна. Өөрөөр хэлбэл Жинхэнэ Аав “Хэзээ Куак ерөнхийлөгч алга болсон юм бэ, би Куак ерөнхийлөгчийг цэгцэлсэн, халсан удаа ер байхгүй” гэж тов тодорхой айлдаж байгаад оршино.

Өнөөг хүртэл удирдах төв болон Солонгос групын тал амандаа багтахааргүй цуу яриа болон ачлалт тангараг гэх мэтээр дамжуулан Хён Жин Ним /ах/ болон Куак ерөнхийлөгчийн албан ажлыг алдагдуулахын тулд бүх зүйлээ зориулан ирсэн. Мөн Хён Жин Нимийг уналтын Адам, Куак Жон Хуан ерөнхийлөгч нь уналтын тэнгэрийн элч хэмээн цохон дурьдангаа гишүүдтэй зүрх сэтгэлийн хаалтыг бий болгосон, гэтэл Жинхэнэ Аав нь харин ч би Куак Жон Хуан ерөнхийлөгчийг цэгцэлсэн, халсан удаа ер байхгүй хэмээн айлдсан нь аль үнэн, аль нь худал болж байна вэ? Удирдах төв болон Солонгос групын талын тушаалд бид хир зэрэг итгэж болно гэсэн үг вэ?


Эрхэм хайрт Монгол гишүүд ээ!

Үнэхээр нухацтайгаар ойлгож байж л шийдвэрлэх хамгийн чухал үе мэт санагдаж байна. Яагаад гэвэл эцэст нь ганцхан мөчийн шийдвэрээр авралын үйл ажиллагаанд том асуудал тохиолдвол түүнд хариуцлагыг хэн хүлээх вэ, буруу авралын үйл ажиллагааг хэрхэн яах ёстой вэ?


Ийм учраас бидний Монгол гишүүдээс одоо ч болтугай буруу ухуулгыг орхин хаяж, субъект болон нээлттэй зүрх сэтгэлийг өөртөө бий болгон агуулах хэрэгтэй юм. Бүх авралын үйл ажиллагаатай холбоотой утга учрын төлөө үнэхээр жинхэнэ эзний эрхийг авч, үзэл бодлын ойлголтынхоо төлөө илүү идэвхтэйгээр оролцох ёстой юм. Тэгж байж л Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхээс тийнхүү хүсэн хүлээсэн Чон Ил Гүгийг 2013 он хүртэл заавал байгуулах ёстой юм. Ялангуяа, харамсалтай нь олон удаагийн учир шалтгаангүйгээр хүч нөлөөлөлд бидний Монгол энх тайвны хөдөлгөөн болон Монгол гишүүдийн нэр хүнд ихээр унасан хэдий ч заавал Монгол улс үндэстний дахин сэргээлтээр дамжуулан энэ бүгдийгээ дахин сэргээх болно.


Хүндэтгэсэн,

Адислагдсан төв гэр бүлийн гишүүн Батгэрэл.

Энхжаргал эгчийн захидлын хариу

Сайн байна уу, Энхжаргал эгч ээ.

Юутай ч танд өдрийн мэндийг хүргэе. . Намайг Чинзориг гэдэг. Би 2000 онд гишүүн болоод 2002 оноос Монголын эв нэгдлийн хөдөлгөөний удирдагч бэлдэх Солонгос, АНУ-ын МФТ зэрэг уламжлалт 7 жилийн замналаар явсан адислагдсан гэр бүлийн гишүүн, хөөрхөн хоёрдагч үеийн хүүгийн аав байна. Таныг би харж байснаас биш сайн мэдэхгүй. Тиймээс би өөрт чинь ямар нэг хувийн үүднээс хар муу санасандаа энэ захиаг бичсэнгүй. Харин ч зарим ахмад гишүүд таныг мэдлэг боловсролтой, төлөв сайн хүн гэж хэлж байсан. Гэхдээ энэ 4 сарын 9 өдөр таны Монголд байгаа, мөн өөр оронд ч амьдарч байгаа ахан дүүстээ хандаж бичсэн захиа хэтэрхий хуумгай, бодолгүй байсанд харамсан энэ захиаг бичиж байна.

52 дах удаагийн ЖЭЭ-ийн өдрийн ёслолыг та орчуулж бичжээ. Гэхдээ их олон зүйлийг нь гээж бичсэн байна. Жинхэнэ Монгол гишүүдийг ЖЭЭ-ийн өдөрт олуулаа ирснийг сайшааж хэлснийг нь лав би сонсоогүй. Харин зэмлэж хэлснийг нь бид бичлэг дээрээс үзсэн. Өнөөдрийг хүртэл дэлхийн аль ч орон ЖЭЭ-ийн өдөрт аль нэг орон тэгж олноороо орж байсныг мэдэхгүй юм. Гол ёслол дээр орон бүрийг төлөөлж үндэсний аврагчид, тив дэлхийн удирдагчид ихдээ л гэр бүлийн хамтаар оролцож байсныг мэдэх ч манай монголчууд шиг дөчин хүн бүр урдуур суун оролцож байсан удаа байхгүй. Магадгүй ЖЭЭ үнэхээр Монгол орныг маань тусгайлан үзсэн бол бид баярлалгүй л яахав. Гэхдээ Жинхэнэ Аавын хэлснийг сонсоход тийм биш шиг л санагдсан.

Энэ бол миний л итгэл бодлоор бичиж байгаа захиа болохоор алдаа, мадагтай байж болно оо. Миний өнөөдрийг хүртэл сурч мэдэж ирсэнтэй таны захианы зарим хэсэг огт таарахгүй байгаа. “Надтай хамт энэ газар дэлхий дээр зургаа авахуулж чадсан хүн нь сүнсэн ертөнцөд ч гэсэн ЖЭЭ-тэй хамт байж чадах болноо” гэж та бичсэн байна. Харин би огт өөр бодолтой байгаа. Сүнсэн ертөнцийг хил хязгаартай, зөвхөн хэдхэн хүн л ЖЭЭ-ийн хамт байдаг гэж бодохгүй байна. ЖЭЭ-тэй хамт зурагаа авахуулсан нь хамт байж, чадаагүйд нь хамт байх боломж олдохгүй гэж бодохгүй байна. Гэхдээ Аав өөрөө тэгж хэлсэн бол хэзээ, хаана хэлснийг нь хэлээрэй.

Зөвхөн таны захиан дээр ч биш, урьд өмнө ирсэн Бо Хи Паг гуайн захиа, бусад сүмийн удирдагчдын захиан дээр “туйлын дуулгавар” үгийг дандаа онцолж бичиж байгаа. Туйлын дуулгавар гэдэг үгийг та юу гэж ойлгож байгаа вэ? Энхийн захидал дээр Жинхэнэ Аав хүн бүрийн туйлын итгэж дагах зүйлийг түүний анхдагч сэтгэл гэж тодорхойлсон байдаг. Би тэр нь зүйтэй гэж боддог. Адам Ева хоёр мэдлэггүй байдлаасаа бол уналтад орсон. Мэдэх ёстой байсан гэж хэлэхгүй, цаг нь болохоор мэдэх л байсан. Өнөөдөр бид аль нь зөв аль бурууг хэн нь ч хэлж мэдэхгүй байна. Мэдлэггүй байдлаасаа зориглон үйлдэл хийвэл энэ чинь уналт биш гэж үү. ЖЭЭ-д итгэ, ЖЭЭ удирдамж өгсөн гэж та хэлж л байна. Сатан ч гэсэн тэгж л хэлсэн шүү дээ.

Адислагдсан гэр бүлийн хувьд таны туулж ирсэн амьдралаар би бахархаж байна. Адислал авснаас хойш 10 жил болж байгаа юм байна. Хүүхдүүд чинь ч том болж. Та олон зүйлийг туулж гарсан байна. Үүнд би юм хэлэхгүй ээ. Бид бүгд адил замаар явж байгаа.

Та адислалыг зөвхөн Жинхэнэ Эцэг Эх өгдөг гэдгийг маш онцлон бичсэн байна. Энхийн захидлыг та дахин нухацтай уншиж үзээрэй. Хорвоогийн бүх хүнийг ЖЭЭ өөрөө бодитоор адислаж чадах болов уу? ЖЭЭ бидэнд адислал өгөхдөө одоо та нар овог аймгийнхаа аврагч нар боллоо гэж хэлсэн. Тэгвэл яагаад овог аймгийнхаа Аврагч гэж хэлсэн юм бэ? Энэ нь ЖЭЭ-ийн адислалыг түгээн дэлгэрүүлэх ёстой гэсэн утга биш гэж үү. Таны хэлж байгаагаар зөвхөн ЖЭЭ-ийн адислал үнэн бөгөөд хүчинтэй, бусад хэн ч адисласан хүчинтэй биш гэх гээд байх шиг. Би тэгж бодохгүй байна. Зарчим ёсоор адислалыг хүртсэн хэн боловч адислалыг өгч болно. Адислал гэдэг усгүй хатаж яваа нэгэндээ ус түгээхтэй адил зүйл гэж ойлгодог. Бүх хүн төрөлхтнийг адислах нь Аврагчийн зорилго, Аав сүүлийн хийсэн илтгэлийн аяндаа дэлхийн 6 тэрбум хүний хэнийг ч ялгалгүй адисла гэж хэлсэн. Тэрнээс зөвшөөрөгдсөн хэсэг бүлэг хүмүүсийг, зөвшөөрсөн нь адислана гэж бодохгүй байна, ийм ойлголт таны бичсэнээс харагдаж байна.

Таны захиаг харахад гишүүдэд санаа зовж, зөв бурууг ойлгуулах гээд байгаа бололтой. Гэхдээ хэний буруу, хэний зөвийг та ч, би ч баталж чадахгүй. Та нөхцөл байдлыг нүдээрээ хараагүй, би ч хараагүй. Та тэр өглөөний ЖЭЭ-ийн уулзалт дээр байгаагүй. Би ч байгаагүй. Гэхдээ би бичлэгийг нь үзсэн. Харин таныг үзсэн гэдэгт эргэлзэж байна. Үзсэн бол ийм зоригтой бичээд байхгүй байсан болов уу. Өнөөдөр 1990 он биш шүү дээ. Солонгост юу болно тэрнийг энд хүмүүс тэр дор нь үзчих хэмжээнд Монгол орон чинь хөгжчихөөд байгаа.

Жинхэнэ Аав Монголоос ирсэн гишүүдийг ЖЭЭ-ийн өдөрт ирснийг тодоос тодоор зэмлэсэн, мөн Бо Хи Паг гуайг Аавын үгэнд оролгүй өөрөө явсан учраас машинаа эвдлүүлж үхэх шахаа биз дээ гэж ямар ч солонгос хэлтэй хүн ойлгохоор хэлээд байхад Жинхэнэ Аав томилон тусгайлан явуулсан Бо Хи Пагийг Монголчууд дагасангүй гэж дахин дахин бичсэн чинь утгагүй хэрэг. Хүсвэл бичлэгийг нь дахин авч үзээрэй. Солонгост 10 жил орчим болсон, тэгээд дээрээс нь Чон Жон Гүн зэрэг мундаг газар орчуулга хийдэг болохоор элбэг ойлгоно биз дээ.

“Энд байгаа миний чихэнд ийм мэдээ сонсогдож байгаа юм чинь та бүхэнд тэрнээс ч илүү худал хуурмаг яриаг зохиож ярьж өгсөн байх аа” гэж бодож өөрийнхөө сэтгэлийг дэмий өвтгөх тэгээд бас бидний өмнөөс гэмшлээ барилаа гэж сүрийг бадруулан бичих хэрэггүй байх аа.

Та бас захиандаа “хараад өгөөч ээ, болио гээд хэлээд өгөөч ээ, тэгээч ээ, ингээч ээ” гэж их олон бичжээ. Үүнийг Монголчууд турхиралт, нэгийг нь нөгөө рүү дайруулах, арай зөөлнөөр хэлбэл хүний гараар могой бариулах гэж хэлдэг. Түүний оронд та энэ олон жил Солонгост байсан хүн байна, ядаж нэг удаа Монголдоо ирээд хамт хүчин зүтгэж байсан ахан дүүс чинь Монголдоо юуг хийж бүтээж вэ гэдгийг харахаар ирвэл ямар вэ гэдэг санал тавимаар санагдаж байна. Монголдоо юу байгааг харалгүй, хүний хэлж буйгаар төсөөлж бичиж байгаа чинь далай дор аялж үзээгүй мөртлөө далай дор тийм л юм байгаа гэж таамаглан бичиж суусан Жюль Верний зохиолтой их адилхан санагдаж байна. Тэгээд мөн дээрээс нь Кан багшийг их зохисгүй үгээр их олон бичсэн байна. Ингэж болохгүй ээ, эгчээ. Монголд байгаа гишүүдээ ингэж үл тоомсорлож, балчир хүүхдүүд шиг санаж болохгүй. Кан багшийг хэн бэ гэдгийг өнөөдрийг хүртэл Монгол оронд хийсэн бүтээснээр хөдөлгөөний бид болон хөдөлгөөний биш нийгмийн хүмүүс хүртэл бүгд тодорхой итгэлтэйгээр хэлж чадна. Батлаж ч болно.

Үнэн гэдэг зүйлийг нууж болохгүй гэж өөрөө ч бичсэн л байна. Гарын алгаар хэн ч нарыг халхалж чадахгүй гэдэг ишлэл түрүүчийн Бо Хи Паг гуайн захианд ч байж л байсан. Тийм л бол буруу зөв нь өөрөө аяндаа харагдах биш үү. Заавал зангиран байж хэн нэгний бурууг харуулснаараа та юунд хүрэхийг хүсээ вэ? Хэн нэгний сүнсэн ертөнцөд хаана очих нь танд ямар хамаа байна аа? Хэрвээ тийм л хамаатуулахыг хүссэн юм бол сайн газар очихыг ерөөх нь зөвхөн хөдөлгөөний хүмүүсийн хувьд ч биш цохилох зүрхтэй хэний ч хийх л ёстой үйлдэл биш гэж үү. Бүр ерөөдөггүй юм аа гэхэд ядаж хэний ч дургүйг хүргэх хараалыг бичмээргүй байна аа эгчээ. Багшийг сүүлийн хоёр жил ЖЭЭ-тэй нэг ч удаа уулзаагүй, сүмийн үйл ажиллагаанд оролцож байгаагүйг та сайн анзаарчээ. Харин багшийг энэ хугацаанд ямар хүнд өвчтэй болоод хэрхэн эмчлүүлж байсныг харин та дуулсан болов уу? Монголд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг багшийн нэр дээр байгаа гэдэгт та нэг нүдээрээ дэнчин тавихад ч бэлэн байх шиг байна. Ирээд үзээрэй. Мэдэхгүй зүйлээ ингэж итгэлтэй бичиж болдог юм уу. Таныг өдий том болсон, бас дээрээс нь сэтгүүлч мэргэжилтэй соёлтой хүн гэж дуулсан юм байна. Онгоц буудаж тоглодог шиг үнэнээр тоглож болохгүй ээ.

Хорвоо дээр нэг ч мод ямар муухай шавар шавхай, намаг дээр ургасан байлаа ч эргээд шавхай намгаа зүхдэггүй. Та Кан багшийн ачаар Солонгос орон явж, хань ижил хайрт хүүтэй болоогүй гэж үү. Сайн ч бай, муу ч бай энэ хүнийг эргээд зүхэж сууна гэдэг маш муу хэрэг. Энэ бол хүний хамгийн муу хуншгүй чанар. Тэгээд бас Кан багшийг хоол авч өгөх гэж байна, битгий яваарай гэж хоёр нүдээ ухаад гаргаад өгөхөөс буцахааргүй бичсэн байна. Их инээдтэй хэрэг. Тэр өдөр японоос ирсэн ахмад гэр бүлүүд монгол дах дүү нараа хоолоор дайлъя гэж дуудсанаас Кан багшийг оруулах гэж дуудсаныг би л лав мэдэхгүй юм байна. Мэдээллийг зөв хүнээс зөв авч байгаарай. Манай гэр бүлийн хүн өвдөөд тэр өдөр би үнэндээ очиж чадаагүй л дээ. Оройн 6 цагаас шөнө дөл болтол олон гэр бүлүүд зовлон жаргалаа хуваалцан, баярлаж хөөрөн уулзсаныг маргааш ахан дүүсээсээ дуулсан.



Энхжаргал эгчээ, үнэндээ би таныг сайн мэдэхгүй. Энэ захиаг би танд хар буруу санасандаа бичсэнгүй. Таныг аливааг наанатай, цаанатай ухаалаг хүлээж авах байх аа гэж найдсан учраас бичлээ.



Таныг хүндэтгэсэн,

Энхтайваны Чинзориг,

Адислагдсан Төв Гэр Бүлийн Гишүүн.