Thursday, April 21, 2011

Сүүлийн үеийн мэдээ

<Эрхэм хайрт гишүүддээ!>


Сүүлийн үед Солонгосын ЕДЭХ –ны ерөнхийлөгч Хуан Сон Жу болон ерөнхийлөгч Куак Жон Хуаны талаар олон цуу яриа гарч байгаа учраас үүний тухай үнэн бодит байдлыг илчлэн гишүүдийн эргэлзээ төөрөлдлийг шийдвэрлэн өгөхийн үүднээс энэхүү захидлыг илгээж байна.


/Эхлээд Жинхэнэ Ааваас Ёсү дэх Чонхэ Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн хүн дук кэ дээр /2010.02.20/ Хуан ерөнхийлөгч нь зөвхөн Ёсүгийн бүхий л зүйлийн хариуцагчаар буцан ирж байгаа бус, Солонгосын авралын үйл ажиллагааны ерөнхий хариуцагчаар ирж байгаа бөгөөд Жинхэнэ Ааваас өөрийнхөө орлогчоор нэр дэвшүүлсэн бөгөөд одооноос эхлэн Хуан ерөнхийлөгчийг төв болгон үйл ажиллагаагаа явуулна хэмээн цохон айлдлаа.

Мөн түүний дараах өдөр Чон Жон Гүн хүн ду кэ дээр /2010.02.21/ дахин нэг удаа Ёсүд айлдсан үнэн үгээ цохон хэллээ.


Дараа нь 2011 оны 3 сарын 30 –нд болсон хүн дук кэ дээр:

Жинхэнэ Аав сүүлийн үед Хуан ерөнхийлөгчийн талаар эсэргүүцэж байгаа компанит ажлын тухай мэдээ хүлээн авсан ч юм уу, энэ өдөр Күүк Жин Нимийн доор Солонгос групын мэдээний хэлтсийн хариуцагчаар ажиллаж байгаа Ан Ху Ёлыг хүчтэйгээр зэмлэн уурлалаа. Цаашлаад адислалыг ч зөв зүйтэйгээр хүлээн авч чадаагүй байж, Хуан ерөнхийлөгчийг шүүмжлэн эсэргүүцнэ гэнээ хэмээн зэмлэнгээ ялангуяа Ким Хюу Юүл туслагчаа хамт оролцуулан Жолладугаас гаралтай хүмүүс авралын үйл ажиллагааг бүгдийг сүйрүүлж байна хэмээн уурлан зэмлэсэн.

Нөгөө талаар Жинхэнэ Аав “Хуан ерөнхийлөгчийг сонгож байгаа нь бүгд утга учиртай”хэмээж байлаа.

Солонгос групын гадаад хэлтсийн ерөнхийлөгч Хун Сон Пюугаас Күүк Жин Ним, Куак ерөнхийлөгч, Хуан ерөнхийлөгч гурвын дотроос хэний талд зогсож байна хэмээн асуухад, “Хун Сон Пюу гадаад хэлтсийн ерөнхийлөгчөөс Куак ерөнхийлөгч нь аль хэдийн алга болсон шүү дээ гэх маягаар яриагаа эхлэхэд, Жинхэнэ Аав “Хэзээ Куак ерөнхийлөгч алга болсон юм бэ, би Куак ерөнхийлөгчийг цэгцэлсэн, халсан удаа байхгүй” хэмээн үнэн үгээ айлдах үедээ ч тодорхой мэдэж байж ярь хэмээн хэлж байлаа.


Мөн Ёсүд /2011.04.04/ Жинхэнэ Аав Күүк Жин Нимийн дагалдагчдын тэргүүлэгчид гэж хэлж болох Хун Сон Пюу /групын гадаад хэлтсийн ерөнхийлөгч/, Бан Ён Соб /Сон Мүүн дээд сургуулийн гүйцэтгэх захирал/, Ан Ху Ёл /групын гадаад хэлтсийн дарга/ нарыг ажлаас нь халсан билээ.


Одоо дээрхи агуулгуудыг цэгцлэн авч үзье. Эхлээд Жинхэнэ Аав тов тодорхой Жинхэнэ Аавын орлогчоор ерөнхийлөгч Хуан Сон Жуг томилсон. Тэгээд нэг удаа бус, хоёр удаа дарааллан цохон айлдсан. Гэвч Күүк Жин Нимийн тал үүнийг үл ойшоож, хэдэн өдрийн дараа Хуан Сон Жу ерөнхийлөгчтэй холбогдсон эсэргүүцлийн захидлыг дэлхийн бүх гишүүдэд дамжуулан том будлианыг тарилаа. Үүнийг Аврагч болсон Жинхэнэ Аавын тушаал зааврыг тов тодорхойгоор эсэргүүцсэн үйл ажиллагаа мөн гэж харахаас өөр аргагүй юм.


Ялангуяа анхаарлаа хандуулах ёстой нэгэн хэсэг бол тов тодорхойгоор Жинхэнэ Ааваас биечлэн жинхэнэ гэр бүлийг төлөөлсөн байр суурин дээрээс авралын үйл ажиллагааг удирдан явуулж ирсэн Күүк Жин Ним болон Хёнг Жин Нимийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцаад, ерөнхийлөгч Хуан Сон Жугийн доор суралц гэсэн тушаал зааврыг буулгасан хэсэг мөн. Цаашилбал хоёр хүүгээ дагалдаж байсан цөм ажилчдаас хариуцлагыг лавлан асуунгаа ажлаас нь халсан бөгөөд түүний талаар одоог хүртэл албан ёсны бичиг нэг хуудсыг ч илгээгээгүй байна.


Дахин хэлбэл энэ нь, хүн төрөлхтний Аврагч болсон ариун дээд Жинхэнэ Аавын үнэн үг ба тушаал бодит талбар дээр дамжигдан ирэхгүй байна гэсэн үг бөгөөд үүгээр ч зогсохгүй хэд хэдэн удирдагчид нь үүнийг огт тоохгүй байна гэсэн үг биш гэж үү? Тэгвэл бид өнөөг хүртэл удирдах төв сүм болон Солонгос групын талаас тийнхүү цохон тэмдэглэж байсан туйлын дуулгавартай байдлын утга учрын талаар хэрхэн яаж ойлгох ёстой вэ? Өөрсдөө болохоор хэзээд Жинхэнэ Эцэг Эхийн эрх мэдлийг урдаа бариад, гишүүдэд ямар нөхцөл байдалд ч туйлын дуулгавартай байдлыг цохон хэлж байсан мөртлөө үнэн хэрэгтээ өөрсдөө туйлын дуулгавартай байдлыг дагаагүй гэвэл одоогийн удирдах төв болон Солонгос групыг төв болгосон бүх үйл ажиллагаанд бид хэрхэн яаж итгэн, хэрхэн яаж хүлээн авч болох юм бэ?


Цаашилбал яагаад Жинхэнэ Эцэг Эхээс Күүк Жин Ним, Хёнг Жин Нимд /бага/ Хуан ерөнхийлөгчийн тушаал зааврыг дага хэмээнгээ, Күүк Жин Нимийн дагалдагч хариуцлагатануудыг ажлаас нь халаваа гэдэгт байгаа юм. Үнэхээр тэр хүмүүс авралын үйл ажиллагаанд оролцонгоо Жинхэнэ Эцэг Эхийн утга учирт нэгдсэн зүрх сэтгэлтэй байсан юм бол харин ч шагнал хүртэх ёстой нь гарцаагүй хэрэг биш гэж үү? Эрт дээрээс эхлээд агуу хариуцлагыг авсан бол түүнийгээ авралын үйл ажиллагаанд илүү агуугаар зориулах ёстой биш гэж үү? Гэвч харамсалтай нь ерөнхийлөгч Хуан Сон Жугийн доор илүү сайн суралц хэмээн айлдсан нь хоёр хүүгийнхээ чадварыг Жинхэнэ Аав харахад арай дутуу дулимаг байсан гэсэн утга агуулга биш гэж үү? Күүк Жин Нимийн эргэн тойрны хариуцлагатнуудыг чухал хариуцлагаас нь халсан гэдэг нь тэр хүмүүсийн үйл ажиллагаа авралын үйл ажиллагаатай нийцэн зохицохгүй байгааг харуулж байгаа хэрэг биш гэж үү?


Цаашлаад бидний гишүүдэд одоог хүртэл удирдах төв болон Солонгос групын талынхан энгийн бичиг баримтаар дамжуулан Куак Жон Хуан ерөнхийлөгч нь бүх асуудлыг бий болгосон хүн, авралын үйл ажиллагаанд урван тэрсэлсэн Сатан мэт оршин тогтнол гэх мэтээр танилцуулсан явдал юм. Гэвч Жинхэнэ Ааваас үүний талаар огт өөр үг айлдаж байна. Өөрөөр хэлбэл Жинхэнэ Аав “Хэзээ Куак ерөнхийлөгч алга болсон юм бэ, би Куак ерөнхийлөгчийг цэгцэлсэн, халсан удаа ер байхгүй” гэж тов тодорхой айлдаж байгаад оршино.

Өнөөг хүртэл удирдах төв болон Солонгос групын тал амандаа багтахааргүй цуу яриа болон ачлалт тангараг гэх мэтээр дамжуулан Хён Жин Ним /ах/ болон Куак ерөнхийлөгчийн албан ажлыг алдагдуулахын тулд бүх зүйлээ зориулан ирсэн. Мөн Хён Жин Нимийг уналтын Адам, Куак Жон Хуан ерөнхийлөгч нь уналтын тэнгэрийн элч хэмээн цохон дурьдангаа гишүүдтэй зүрх сэтгэлийн хаалтыг бий болгосон, гэтэл Жинхэнэ Аав нь харин ч би Куак Жон Хуан ерөнхийлөгчийг цэгцэлсэн, халсан удаа ер байхгүй хэмээн айлдсан нь аль үнэн, аль нь худал болж байна вэ? Удирдах төв болон Солонгос групын талын тушаалд бид хир зэрэг итгэж болно гэсэн үг вэ?


Эрхэм хайрт Монгол гишүүд ээ!

Үнэхээр нухацтайгаар ойлгож байж л шийдвэрлэх хамгийн чухал үе мэт санагдаж байна. Яагаад гэвэл эцэст нь ганцхан мөчийн шийдвэрээр авралын үйл ажиллагаанд том асуудал тохиолдвол түүнд хариуцлагыг хэн хүлээх вэ, буруу авралын үйл ажиллагааг хэрхэн яах ёстой вэ?


Ийм учраас бидний Монгол гишүүдээс одоо ч болтугай буруу ухуулгыг орхин хаяж, субъект болон нээлттэй зүрх сэтгэлийг өөртөө бий болгон агуулах хэрэгтэй юм. Бүх авралын үйл ажиллагаатай холбоотой утга учрын төлөө үнэхээр жинхэнэ эзний эрхийг авч, үзэл бодлын ойлголтынхоо төлөө илүү идэвхтэйгээр оролцох ёстой юм. Тэгж байж л Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхээс тийнхүү хүсэн хүлээсэн Чон Ил Гүгийг 2013 он хүртэл заавал байгуулах ёстой юм. Ялангуяа, харамсалтай нь олон удаагийн учир шалтгаангүйгээр хүч нөлөөлөлд бидний Монгол энх тайвны хөдөлгөөн болон Монгол гишүүдийн нэр хүнд ихээр унасан хэдий ч заавал Монгол улс үндэстний дахин сэргээлтээр дамжуулан энэ бүгдийгээ дахин сэргээх болно.


Хүндэтгэсэн,

Адислагдсан төв гэр бүлийн гишүүн Батгэрэл.

No comments:

Post a Comment