Эрхэм хайрт гишүүд та бүхэндээ өргөн барья
Би ахмад адислагдсан гэр бүлүүдийн гишүүдтэй харьцуулбал харах сайн зүйл байхгүй ба мөн залуу адислагдсан гэр бүлүүдийн гишүүдэд ч гайхуулах зүйл нэг ч байхгүй 360 мянган хосын адислалын хайрт нөхөр Хун Жэ Үний эхнэр Ижымияма Шикагу гэдэг Япон гишүүн байна. 1995 оны эцэс, итгэлийн эх нутаг Солонгосын газар хөрсөн дээр хөл тавьснаасаа хойш өнөөг хүртэл Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхийг хүндлэн дээдэлж, зөвхөн даган явсан ямар ч хүч чадалгүй нэгэн гишүүн билээ. Сөүлд бусдад үйлчлэх үйл ажиллагааг хийн Чүннам Ёнги гүнд гэр бүлийнхээ амьдралыг эхэлсэн 1996 оны 5 –р сараас эхлэн 2011 оны 2 сар буюу одоог хүртэл Ёнги сүмд итгэлийн амьдралаа хийж байна.
Би яагаад Япон төрөлх нутгаа орхин Солонгост ирснээ эргэцүүлэн бодож үзлээ. Адислалыг аваад Солонгост ирэн, адислагдсан гэр бүлийг бий болгох хэрэгтэй гэсэн үүрэг хариуцлага болон Жинхэнэ Эцэг Эхийн авралын үйл ажиллагааны төлөө хийх ёстой хариуцлагаа мартах ёсгүй гэж бодож байна. Гэр бүл дотроо заавал Жинхэнэ Эцэг Эхийн үнэн үгийг уншин хүндуккэ хийнгээ, үр хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлэх ёстой хэмээн амлалт авлаа. Мөн адислал аваад авралын үйл ажиллагааны төлөө үнэхээр сайн туслан дэмжиж чадахгүй байгаа ч гэсэн үнэн зөвийг мэдэхгүй, утга учрын төлөөх үнэн зөвийг салган ялгахгүй Бурханы авралын үйл ажиллагааг буруугаар хийх эсвэл унагаан устгаж буй үйлд ямар ч санаа бодолгүйгээр нэгдэж, ямагт юу ч байсан дагах явах юм бол болохгүй юм байна гэсэн бодол төрсөн юм. Муу буруу зүйлийг хэлж заасан ёсоор нь хийснээр би ч өөрөө өөрийн мэдэлгүй нүгэл хийж болох юм байна гэж бодлоо. Гэр бүлийнхээ бага боловч хүчийг тус нэмэр болгож, үнэн зөвийг хэлье гэсэн үүднээс энэхүү захиаг бичих болсон юм.
Өнгөрсөн 2010 оны 11 сар хүртэл байсан Ёнги сүмийн Жон Ман Хыи мугсаним 2008 оны 7 сард анх мугсанимаар ирсэн билээ. Тэр хугацаанд ямар мугсаним байсан бэ гэдгийг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Хамгийн эхлээд хэлэхийг хүссэн зүйл маань юу вэ гэвэл гэр бүлийн холбооноос дандаа муу муухай яриа хэлж ярьсан бөгөөд Жон Ман Хыи мугсаним нь зарчмыг төв болгон бүтэн сайн өдрийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Оюутан сурагчдын үйл ажиллагаанд биечлэн үнэн үгээ өгч, манай хүү ч бүтэн сайн өдөр бүр сонсдог байсан.
Миний харсан Жон Ман Хыи мугсаним нь гишүүн хүн бүрийг чухал хэмээн үзэж, дотночлон харилцдаг хүн байсан. Филлипин гишүүн эгчийн нөхрийг оршуулах ёслолд хүртэл олон талаар тусалж, хорт хавдар туссан гишүүнд олон удаа үйлчилж, зөвлөж байсан билээ. Хамгийн их санагдаж байгаа зүйл нь надтай хамт нэг байранд амьдардаг Солонгос –Филлипин гэр бүлд асуудал гараад, хэрхэн яаж шийдэж ч чадахгүй байтал хүүхдүүдийн ангийнх нь багш хүртэл тэр хэрэгт холбоотой хэрэг болоод байлаа. Тэр үед ч Жон Ман Хыи мугсаним олон талаар тусалж, сургууль дээр нь биечлэн очиж, асуудлыг шийдвэрлэн өгч байсан билээ. Сүүлд олон улсын гэр бүлийг хариуцсан багш нь “Үнэхээр гайхалтай мугсаним” гэж надад ярьж байсан юм. Тийм ч хүн. Бүх гишүүддээ адилхан хайраар хийж өгдөг хүн байсан. Одоо Солонгос-Филлипин гэр бүлүүдээс нэг нь ч сүмд нэг удаа ирдэггүй. Нэг ч гэр бүл ирдэггүй.
2010 оны 12 сарын 5 –ны өдөр миний хувьд мартагдашгүй нэгэн өдөр байлаа. Өмнөх өдрөөс эхлээд миний толгой хагарах шахах мэт өвдөж байлаа. Сүмийн нэгэн гишүүнээс утас ирлээ. Дараачийн өдөр нь шинэ мугсанимыг хүлээн авах ёслолтой учраас мөргөл хийж өгөөч гэсэн хүсэлт байлаа. Өөр Япон гишүүдээс хүлээн авах ёслолын тухай сонсоод, гайхсан яг тэр үед утас ирсэн юм. Хэдхэн гишүүнд хүлээн авах ёслол болох тухай мэдээлэл ирээд, мэдэхгүй гишүүд ч бас олон байлаа. Би хэд хэдэн удаа татгалзлаа. Хүндэтгэн залах зүрх сэтгэл байхгүй байхад хэрхэн яаж хүндэтгэлийн мөргөл хийж чадах вэ? Надад итгэж байна гэнгээ тэр хүн утсаа тасалсан юм. “Ахмад гэр бүлүүд бүгд ирэхгүй гэсэн үг үү? Тэгсэн ч гэсэн 360 мянган хосын адислалын надад, тэгээд бас Япон гишүүнд хүлээн авах ёслолын төлөөлөх мөргөлийг хийх хүсэлтийг тавьж байдаг... Ахмад гэр бүлийн нэгэн гишүүнээс мөргөл хийж өгөхийг хүссэн хэдий ч...”, би тэр үед тэгэхэд л ойлгосон юм. Ахмад гэр бүлийн гишүүд бүгд ирэхгүй гэснийг..., эцэст нь хүлээн авах ёслолд хэдхэн гишүүн л байлаа.
Ингээд 12 –р сарын 5 –ны өдөр, бидний Япон гишүүдийн дунд юу ч мэдэхгүй хүн ч байсан ба бүгд Чүннам сүмийн мугсанимаас агсан Жон Ман Хыи мугсанимыг халсан учир шалтгааныг хэлээд өгөөч хэмээн шаардлаа. “Жон Ман Хыи мугсаним нь Хён Жин Ним болон Куак Жон Хуан ерөнхийлөгчөөс олон талын буруу зүйл, алдаа хийснээр асуудал гарсан боловч гэр бүлийн холбооны зааврыг дагахгүй, мөн гишүүддээ дамжуулах ёстой нөхцөл байдлыг дамжуулаагүй” хэмээн хэллээ. Мугсанимаас асуухыг хүссэн зүйлээ бүгдийг нь асуу хэмээн хэлэхэд би хамгийн их мэдэхийг хүсэж байсан нэгэн зүйлээ асуулаа.
“11 –р сарын 19 –ний өдөр, Чон Жон Гүн хүн дук кэ дээр ямар үйл хэрэг болсон юм бэ?” гэхэд мугсанимаас гэнэт сандраад “Гэр бүлийн холбооны заавраас хазайх юм бол түүнийг хаан хаацайлж болохгүй” хэмээн хариуллаа. 360 мянган хосын адислалын Япон гишүүн надад, өнөөг хүртэл зөвхөн Солонгост ч биш Японд ч хүртэл “Өргөл. Өргөл. Өргөл” хий гэснээр тэрхүү өргөлийг шургуу хийхийн тулд гэр бүлдээ унах машин ч байхгүй хүнд хэцүү амьдарч байгаа надад ийнхүү хэлсэн билээ. Би үнэхээр гайхан цочирдоод, сүмийн удирдагчид болон гэр бүлийн холбоонд итгэж болохгүй юм байна хэмээн шийдсэн билээ. Би тэр үед мугсанимд ийнхүү хэлэхийг хүсэж байлаа.
“Би гэр бүлийн холбооны төлөө Солонгост ирсэн хүн бишээ. Би Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхээс дуудсан учраас Бурханы авралын үйл ажиллагааны төлөө энэ оронд ирсэн. Мугсанимаас ямар эрх мэдэлтэйгээр намайг хөөн зайлуулах гэж байгаа юм бэ?” Би мөнхөд мартаж чадахгүй. Тэр мугсанимын үг нэг бүрийг... Эцэст нь өөр нэгэн Япон гишүүн ч бас мугсанимын зан байдлыг мэдэж ойлгосон хэмээн ярьж байлаа.
12 –р сарын 12 болон 19 –ний өдөр, 2 долоо хоногийн турш мугсанимаас Ёнги сүм дээр гишүүдийг боловсруулахаар ирсэн юм. Би 12 –р сарын 12 –нд олон улсын гэр бүлийн үйл ажиллагаатай байсан учраас оролцож, сонсож чадаагүй ба 19 –нд хамаатны маань хуримын ёслолтой байсан тул тэрхүү зүйлийг огт сонсож чадаагүй юм. Үгүй хэргээр сонсоогүй юм. Одоо бодоод үзэхэд тодорхой үйл хэрэг байсан гэж бодогддог. Өөр Япон гишүүнээс асуутал зовлон шаналалын цаг хугацаа байсан гэж хэлж байлаа. Жинхэнэ хүүхэд болох Хён Жин Ним болон Куак Жон Хуан ерөнхийлөгчийн тухай нийт сүм даяар, үгүй дэлхийн газар бүрт цуглаан хийнгээ, эсэргүүцэн муулж байгаад итгэхийн аргагүй юм. Манай сүмийн дотор ийм уйтгар гунигтай үйл хэргийг хийж байгаа гэдэгт итгэж чадахгүй байна.
Түүний дараа шинээр ирсэн мугсанимын хамтаар хооллох нэгэн завшаан олдсон юм. Тэр үед мугсаним Жинхэнэ Ааваас шашны тал дээр Хёнг Жин Нимийг дагах хүн байхгүй гэсэн үнэн үгийг айлдангаа тэр утга учрыг тайлбарлаж өгсөн юм. Тэгэхэд нь би мугсанимаас асуулаа.
“Зөвхөн шашнаар газар дээрхи Чон Ил Гүгийг байгуулж чадна гэж бодож байна уу?”
Шинэ мугсанимаас надад тодорхой хариултыг өгч чадаагүй.
Одоо шинэ мугсанимаа төв болгоод ямар ч зүйл болоогүй юм шиг л үйл ажиллагаа явагдаж байна. Тэгсэн ч гэсэн нүдээ хариулангаа хоорондоо ярилцдаг. Би үнэхээр давчидсан зүрх сэтгэлээр сүм рүүгээ явдаг. Гэр бүлийн холбооноос үнэхээр их мөнгө хөрөнгөөр дэмжин тусалснаар сүмийн гадаад дотоод байдал гээд засварын ажлыг хийж байна. Тиймээс манай Ёнги сүмийн гишүүд нь гэр бүлийн холбоонд талархаж байна. Мэдээж би ч бас талархаж байна. Гэвч сүм шинэчлэгдэн босож, гадаад талаараа төгс төгөлдөр болбол ямар зүйл нь шийдэгдэж байгаа юм бэ? Мэдээж гадаа талаараа гоё сайхан барилга байшинтай болбол сайхан. Өнөөдөр ч гэсэн хүндэтгэлийн үйл ажиллагааны өмнө хойно гэр бүлийн холбооноос тусалсан мөнгө хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа учраас өргөл өргө хэмээн хэлж байлаа. Бидний гишүүд эдийн засгийн хувьд тогтвортой болбол өргөе гэснээрээ өргөлөө өргөх болно. Гэвч сүмийн дотор талд огт тайван бус дотоод зүрх сэтгэл маань яахын ч аргагүй давчидаад л байлаа. Сүмийн байшин чухал юм уу? Мэдээж чухал. Намайг Японд байх үед сүмийн гадаад орчин болон сүмийн байшин барилга байхгүй бүс нутаг ямар олон байсныг мэдэж байна уу? Миний байсан сүмд зөвхөн өргөл л хийхээс сүмийн байшин барилгыг огт боддоггүй байлаа. Гэвч даруухнаар Жинхэнэ Эцэг Эхийн зүрх сэтгэл болон Бурханы авралын үйл ажиллагааг бодмогцоо өргөлийн төлөө л санаа зовж байсан тэр үе хамгийн аз жаргалтай цаг мөч байсан мэт санагдаж байна. Бурханы утга учир байхгүй болсон сүүлийн үеийн манай сүмийн уур амьсгал нь аз жаргалаас илүү айдас түгшүүр лүү хамгийн хурдтайгаар гулсан явж буй мэт санагдаж байна.
2010 оны 11 сарын сүүлч, агсан Жон Ман Хыи мугсанимыг халагдах үед шинээр ирж буй мугсанимыг хүлээн авбал болохгүй хэмээн индэр дээрээс орилж байсан хүн ч сүүлийн үед үйл ажиллагаанд оролцонгоо шинэ мугсанимд шаргуу тусалж байна. Би яг юу юу болоод байгааг мэдэхгүй байна. Хэдхэн сарын дотор бодол санаа, үгүй зүрх сэтгэл хэрхэн яаж өөрчлөгдөж чадаж байна вэ? Миний анхдагч зүрх сэтгэл уйлж байна, сүм дээр очоод амьсгал маань хаагдаж байна.
Өнгөрсөн удаа, “Чон Ил Гүгийг байгуулсан Өсвөрийнхөн, КАРП” [http://cafe.daum.net/W-CARPKorea] сайтанд 6 мянган хосын адислалын Хо Гуан, Чүи Гүи Угийн гэр бүлийн бичин оруулсан зүйлийг уншингаа “Манай сүмд тийм ахмад гэр бүлийнхэн байсан бол ямар сайхан бэ?” гэсэн бодол төрж байлаа. Мөн Япон хэлний буланд байгаа Кэнягийн сэтгэгдлийг /Уухарагийн/ уншаад Япон хүнийхээ хувьд үнэхээр сэтгэл хөдөлж, би ч өөрөө ичгэвтэр Япон гишүүн болохгүй юм шүү гэж үнэхээр бодлоо. Би Ёнги сүмийн гишүүддээ хайртай. Үнэхээр хайртай бөгөөд хамтдаа явахыг хүсэж байна. Би ч гэсэн ахмад гэр бүлийн гишүүдийн адилаар зүгээр л аль нэг тал ч биш, гэр бүлийн холбооны зүг хандлагыг дагасан байр суурин дээр байсан бол зүгээр мэт бодож байсан. Гэвч миний анхдагч зүрх сэтгэл хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би энэ сайтнаас нүдээ нээгээд харахын аргагүй бичлэгийг харсан билээ. Жинхэнэ Ааваас өвлөн залгамжлагчаа тунхаглаж буй албан бичгийг бичиж буй бичлэг... Ямар үйл ажиллагаагаар дамжуулан Аав болон Хён Жин Ним /ах/ хоёрын хооронд үл ойлголцох байдал төрсөн бэ гэдгийг жаахан ч гэсэн бодогдуулсан бичлэг юм. Бичлэгийг үзээд “Ээжээ... Уучлаарай....Би юу ч мэдэхгүй нэгэн энгийн иргэн.... Дэлхийн ерөнхийлөгчөө ....Уучлаарай....Ааваас айлдсан Бурханы авралын үйл ажиллагааг биелүүлнэ гэвэл бодит байдал дээр үйлчлэн хийж буй Хён Жин Нимийн шаргуу төрх байдал илүү гайхамшигтай харагдаж байна” хэмээн цээжиндээ уйлсан билээ.
Күүк Жин Ним болон Хёнг Жин Нимээс сүмийг хариуцан авсны дараачаас эхлэн гарч буй асуудлууд тэр хугацаанд Жинхэнэ Аавын үнэн үг болон авралын үйл ажиллагаанаас дэндүү өөр, яагаад ч юм бэ үнэхээр сонин хачин санагдаж байна. Унан сүйрч байгаа сүм олон байгаа сураг чимээ, мугсанимуудыг дүгнээд ажлаас нь халсан мэдээ, зарчмыг бий болгоно гээд дөрвөн байршилт суурь гэсэн хачин комбей хийж, чон буг күн байгуулан үнэн үгийг өвлөн авах гэсэн ойлгогдохгүй үг яриа ярьж, зүв зүгээр байгаа адислагдсан гэр бүлүүдийг нүгэлтэн хэмээн хэлж, муу сүнсийг зайлуулах ёслол хийсэн үйл ажиллагаа, мөнгө авч чонбугдын ыг зүүж, чонбуг ариун давс зарж, төгс төгөлдөр чонбуггүн өргөлийг үргэлжлүүлэн авч буй мэдээ, хэдэн тэр бум уоны хохирлыг төлөх ёстой болсон мэдүүлгийг хийсэн мэдээ, гишүүдийг авч яван Ёидуд хэлэхэд ч бэрх сонин хачин цуглааныг хийсэн гэсэн мэдээ, жинхэнэ хүүхэд болон гэр бүлийн холбоо энгийн гишүүнийг хуулийн байгууллагад мэдүүлсэн мэдээ...гэх мэт, энэ нь туйлаас байж болохгүй юм.
Би ачлалыг нь хариулж чадаагүйдээ Жинхэнэ Эцэг Эхдээ дандаа уучилсан зүрх сэтгэлийг хадгалан амьдардаг хэдий ч яаж ч бодсон одоо хийж байгаа ажлууд нь Жинхэнэ Эцэг Эхийн утга учир биш хэмээн боддог. 2013 оны 1 –р сарын 13 –ны өдөр, Чон Ил Гүг байгуулалтын төлөөх авралын үйл ажиллагаа нь ганц ч байхгүй, сонин хачин үйл явдлууд л гарсан бодит байдал дээрхи асуудлуудыг миний анхдагч зүрх сэтгэлээс хүлээн авч чадахгүй. Жинхэнэ хүүхэд нь Жинхэнэ Эцэг Эхийг хорвоо ертөнцийн өмнө гэрэлтүүлэн гаргаж ирэх ёстой байтал одоо хариуцлагыг авч буй жинхэнэ хүүхдүүд болон удирдагчид нь яагаад хийсэн ажил үйл хэрэг болгондоо Жинхэнэ Эцэг Эхийг унагаах үйл хэргийг хийж байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Ингэж байгаад манай сүм сүйрэн унах мэт санагдаж байна.
Одоо ямар ч үйл хэрэг хийхгүй байгаа хүмүүс ч “Хэзээ ч гэсэн мэдэж ойлгох бөгөөд яах нь вэ, юу болох нь вэ гээд зүгээр л хүлээцгээе” гэж бодож суугаа байхаа. Би ч бас тэгье гэж бодож байсан. Гэвч хэдхэн хоногийн өмнө гэнэт ийм бодол төрсөн билээ. Өнгөрсөн 1993 онд Чэжүд 16 мянган Япон эмэгтэй оролцсон семинарын үеэр Жинхэнэ Ааваас айлдсан үнэн үг билээ.
“Анхдагч зүрх сэтгэл нь эцэг эхээс урьд мэддэг, анхдагч зүрх сэтгэл нь багшаас өмнө мэддэг, анхдагч зүрх сэтгэл нь Бурханаас өмнө урьдчилан мэддэг”.
“Анхдагч зүрх сэтгэл нь эцэг эхийг ялдаг. Анхдагч зүрх сэтгэл нь багшийг ялдаг. Анхдагч зүрх сэтгэл нь Бурханыг ялдаг”. /Панхан семинарын үнэн үгнээс –хуудас 80/
Жинхэнэ Ааваас мэдэж байсан зүйл юм. Зайлшгүй ийм үйл хэрэг тохиолдоно гэдгийг...
Би Жинхэнэ Аавын заан сургаснаар анхдагч зүрх сэтгэлээ дагах болно. Зүгээр суугаад хүлээж байя гэсэн хүмүүс ээ. 2013 оныг зүгээр л өнгөрөөвөл яах болж байна вэ? Жинхэнэ Ааваас Бурханыг хамгийн эхлээд боддог хүн билээ. Иймээс мэдэж байгаа хүн нь хөдлөх ёстой гэж бодож байна. “Яах бол, юу болох бол” гэх биш, хэрхэн яаж хийх ёстой вэ гэдэг “дээр” одоо байгаа хэмээн бодож байна.
Ёнги сүмийн шинэ мугсанимаас шаргуу хийж байна, тэр хүний байр суурийг бодвол үнэхээр хүнд хэцүү байгаа гэж бодож байна. Иймээс ч сүмийн гишүүний бодол санаа ч одоо ч гэсэн агсан Жон Ман Хыи мугсанимын буруу үйлдэл болон гэр бүлийн холбоо үнэн зөв гэсэн яриа л байгаа гэснийг өөр нэгэн гишүүнээс сонслоо. Ийм байдлаар эхэлсэн учраас бүх зүйлд итгэх арга байхгүй байна. Итгэхийг ч хүсэхгүй байна. Би ийм зүйлийг бичсэнээр хэн нэгэнд өөр бусад янз бүрийн зүйл ч тохиолдож болох юм. Тэгсэн бол уучлаарай. Үнэхээр уучлаарай. Дахин нэг удаа хэлье гэвэл надад үнэхээр юу ч байхгүй. Эерэг үр дүн ч байхгүй. Өргөстэй зам мөрөөр алхан ирсэн ахмад гишүүдийг бодвол шургуу ажилласан гэж хэлэх байр суурь ч байхгүй. 2013 он ирэхээс өмнө нэг удаа ч болов итгэлийн зам мөрөөр явахаар зүрх сэтгэлдээ шийдсэн юм.
2013 оны Бурханы авралын үйл ажиллагааны төлөө хөдөлж буй хүмүүсийн төлөө, жинхэнэ хүүхдүүдийн дотор ямар ч үг яриагүй чимээгүйхэн нулимсаа урсган буй эцэг эхдээ ачлалт хүүгийн зам мөрөөр явж буй хүмүүст зориулан энэхүү захидлаа бичлээ.
Уншсанд үнэхээр баярлалаа.
Чон Ил Гүг 11 он 2 –р сарын 27
36 мянган хосын адислагдсан гэр бүл Хун Жэ Үн, Ижымияма Шикигу нар ёслов.
No comments:
Post a Comment