Хайрт гишүүд минь ээ,
Монгол орныг загвар улс болгохын төлөө өдөр шөнөгүй хичнээн их хичээж байна вэ, та нар минь?
Ойрын үед авралын үйл ажиллагаанд тулгараад буй ойлгомжгүй байдлын дотор бидний хүсээгүй маш олон буруу ойлголтууд гарч байна. Тэдгээрийн дотроос нэгэн харамсалтай зүйл бол тэнгэрийн өмнө туйлын итгэл, туйлын хайр, туйлын дуулгавартай байдлаар авралын үйл ажиллагааны төлөө хичээж ирсэн Икүжи болон Норико багшийн гэр бүлийг авралын үйл ажиллагааны үр жимсийг хураахаас өмнө миссионарын удирдах төв ба зүүд хойд бүс нутгийн төвийн зүгээс шударга бусаар ажлаас нь чөлөөлсөн хэрэг билээ. Мөн үүний дараа ч миссионарын удирдах төвийн ямар ч үндэслэлгүй дарамт шахалтнаас болоод нэр төрдөө хүнд сэв суулгуулсныг хараад ижилхэн зүйлийг туулсан миний бие маш их харамсаж, гишүүддээ үүнийг бичиж байна.
Эхлээд уг үйл явдлыг танилцуулъя.
2 сарын өмнө Солонгост Солонгос Монголын адислагдсан гэр бүлийн эхнэрүүд ба удирдагчдыг төв болгон Монголыг буруушаах хурал /2011.2.19 Солонгосын удирдах төв/ болсон юм. Гэтэл тэнд Икүжи багш ба Норико багшийн талаарх огт ойлгохын аргагүй доорх зүйлийг миссионерийн удирдах төвийн хэсгийн дарга Жу Сон Ил ярьсан юм.
“Кобаяшигийн гэр бүлийн талаар яръя. Тэртэй тэргүй дараа нь хэн ч гэсэн интернэтэд тавьчих юм хойно. Тэд Куак Жин Маны зааврыг аваад Японд адислагдсан Mонгол эхнэрүүдийг цуглуулж уулзах гэж байгаа бөгөөд энэ гэр бүлийг Япон руу илгээсэн байна. Дунгён, Нагояа, Осака зэрэг хотуудуудаар явангаа “Хурал цуглаанд явж болохгүй шүү. Явбал цаашид хэцүү үйл явдлууд тохиолдох болно шүү” гэхчлэн бараг заналхийллийн чанартай үг хэлсэн хүмүүс юм.”
Өөрөөр хэлбэл миссионерийн удирдах төвийн зүгээс Икүжи болон Норико багшийн гэр бүлийг бие төлөөлөгч Куак Жин Маны явуулгын дагуу Японд очин адислал авсан эгч нарыг миссионерийн удирдах төв ба зүүн хойд бүс нутгийн төвийн зүгээс зохион байгуулж буй хурал цуглаанд оролцоход нь зориудаар саад болсон гэж ярив.
Гэтэл тэр үед Норико багш миссионерийн удирдах төвийн зүгээс хэлж буй зүйлтэй огтоос хамааралгүйгээр, аав нь тархины саатлын улмаас гэнэт ухаан алдан унаж, хагалгаанд орсон ноцтой нөхцөл байдлын улмаас яалт ч үгүй Япон явах болсон юм байна. Икүжи багш ч энэ үед нь хамт явсан хэрэг.
Ялангуяа Норико багш Монголын гэр бүлийн хэлтсийг хариуцдагийнхаа хувьд өмнө нь ч гэсэн байс хийгээд л Япон болон Солонгост очин тэдгээр улс оронд амьдарч буй адислагдсан Монгол эгч нарын бэрхшээлтэй асуудлынх нь талаар сонсож, тусламж хэрэгтэй зүйл дээр нь тусалсаар ирсэн билээ.
Гэтэл миссионерийн удирдах төвөөс энэ нөхцөл байдлыг огт үл тоомсорлон, зориудаар төлөвлөсөн хэрэг хэмээн гуйвуулж, цагаан цайлган сэтгэлтэй 2 багшийг маань албаны хурал уулзалтынхаа үеэр албадлага болон сүрдүүлэг хийж явдаг хүмүүс мэтээр ярилаа. Үүнийг “Хорон муу санаагаар дүүрсэн ганц үг хорт могойн хорноос илүү хүчтэй” гэдэг шиг нотолгоогүй худал ярианаас болж нэр хүндээрээ ноцтой хохироод байгаа гишүүдэд огт санаа тавьдаггүй хувиа бодсон, харгис хэрцгий үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.
Гэтэл бодит байдал дээр Японд асуудал үүсгэж, Монголын авралын үйл ажиллагаанд саад тотгор болж байгаа хүмүүс бол миссионерийн удирдах төвийнхөн дүрээрээ билээ. Өөрөөр хэлбэл тэд зүүн хойд бүс нутгийн лидер Токуно ба Мацумотогоор дамжуулж Японд амьдарч байгаа адислагдсан эгч нарт ямар ч баталгаа нотолгоогүй худал зүйлүүдийг ярин, тэдний зүрх сэтгэл рүү дур мэдэн халдаж, тэднийг Монголын авралын үйл ажиллагааны талаар сөрөг мэдээлэл тээхэд хүргэсэн билээ. Цаашлаад миссионерийн удирдах төвтэй хамт зөвхөн өөрсдийн ашгийн төлөө Японд байгаа адислагдсан монгол эгч нарыг хагас албадлагын байдалтайгаар цуглуулж Монголыг буруушаах уулзалт цуглаан хийснээр Монголын энх тайван эв нэгдлийн хөдөлгөөн ба гишүүдийн нэр хүндэд томоохон сэв суулгасан юм.
Хайрт гишүүд ээ,
Миссионерийн удирдах төв ба зүүн хойд бүс нутгийн төв зэрэг байгууллагуудын оршин тогтнож буйн зорилго нь юусан билээ? Жинхэнэ аавын үгнээс харах юм бол удирдах дээд байгууллага болон Абелийн байр сууринд байгаа хүн хүч юмуу эрх мэдэлдээ дулдуйдан албадах байдлаар удирдаж болохгүй гэсэн байдаг.
Харин ч эсрэгээр жинхэнэ хайр ба золиослолын үйлчлэлээр дамжуулан удирдагдаж буй байгууллага юмуу Кайны байр сууринд байгаа доод хүмүүстээ урам зориг өгснөөр тэд өөрсдөө чин сэтгэлээсээ итгэж дагахуйцаар хандах ёстой нь зарчим билээ.
Гэвч харамсалтай нь дээрх Икүжи болон Норико багшийн гэр бүлийн жишээнээс харсны адил миссионерийн төв ба зүүн хойд бүс нутгийн төв болон хэсгийн дарга Жу Сон Ил тэргүүтэй хүмүүсийн сүүлийн үед харуулж буй эрх дарханд маш их дулдуйдсан, зарчмын бус үйлдлийг хүн чанарын үүднээс юмуу манлайллын үүднээс харахад байж боломгүй санагдах юм.
Ямар ч байсан эд энд хүрээд зогсолгүй өөрсөддөө туйлын дуулгавартай байж тусалсангүй хэмээн зүүн хойд бүс нутаг ба Монголын гишүүдийн төлөө 20 гаран жилийн турш амь бие хайргүй зориулж ирсэн Икүжи болон Норико Кобаяши багш нарын гэр бүлийг болсон үйл явдлын талаар ярилцах ч үгүйгээр, мөн ямар ч мэдээлэлгүйгээр гэнэт ажлаас нь чөлөөлсөн байна. (2011 оны 1 сард, зүүн хойд бүс нутгийн лидер Токуногийн тушаал)
Гишүүд минь ээ,
Хорвоо дээр үүнээс илүү хилс, гомдолтой хэрэг гэж байх уу даа?
Хүнийг халах явдлыг ялаа цохихын дайтай санадаг ийм дарангуйллын шинжтэй, хувиа хичээсэн байдалтай соёлын дунд хэн өөрийгөө золиослон авралын үйл ажиллагааны төлөө чин сэтгэлээ зориулан явж чадах вэ? Үйл ажиллагааны талбар үгүй миссионерийн удирдах төв ямар утгатай бөгөөд гишүүд байхгүй удирдах төвийн ажилтнууд хэнд хэрэгтэй юм бэ?
Энэ тэгээд миссионерийн удирдах төвөөс тэгтлээ батлан ярьж байсан Монголын авралын үйл ажиллагаанд тусалж байгаа арга, Монголын энх тайван эв нэгдлийн хөдөлгөөний алсын хараа болох загвар улсыг байгуулах зам нь юм болов уу? Энэ тэгээд гишүүдийн аз жаргалын төлөө бүх зүйлээ зориулна гэж байсан удирдах дээд байгууллага ба тэнд байгаа удирдагчдын жинхэнэ хайраа бодитоор харуулах арга нь юм байхдаа? Энэ тэгээд маш тааруу нөхцөл байдалд амь насаараа дэнчин тавин авралын үйл ажиллагааны төлөө 20 гаран жил зүтгэсэн хичээл зүтгэл ба зовлон зүдгүүрт нь барьж буй хариу гэсэн үг үү?
Мэдээж Икүжи болон Норико багш хоёрын сэтгэлээр бодоод үзэхэд тэд ямар нэгэн онцгой хайр халамжийг хүсээд байх хүмүүс ч биш боловч би бээр хичнээн ойлгох гэж хичээгээд ч ойлгож огтхон ч үл чадмой. Мөн дээр нь гуравдагч этгээд болох миний бие харсан ч ийм сэтгэл өвдөж харуусмаар хэрэг байхад энэ нөхцөл байдалтай бодитоор тулгарсан хүмүүс болох тэр 2 хүний зүрх сэтгэл ямар байх вэ?
Хайрт гишүүдээ,
Икүжи болон Норико багш нар ямар хүмүүс билээ дээ?
Монголын энх тайван эв нэгдлийн хөдөлгөөний эхлэлийг тавьсан анхдагч нар биш гэж үү?
Цагаан цайлган сэтгэлтэй, хүн чанарынхаа хувьд ч гэсэн бүх гишүүдийн хүндлэлийг хүлээсэн хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Япон дахь адислагдсан Монгол эгч нарт хохирол учруулахын төлөө төлөвлөгөө гаргаж, сүрдүүлэг хийж явах уу даа?
Ямар утгагүй үг гээч вэ?
Тийм хүмүүст бид итгэхгүй, урамшуулж дэмжихгүй бол бид өөрсөд дотроо жинхэнэ хайрын зүрх сэтгэлийн соёлыг яаж бий болгон явж чадах юм бэ?
Үүний зэрэгцээ Икүжи болон Норико багшийн гэр бүлд чин сэтгэлийн угаас хандан хэлэх үг байна.
Магадгүй энэ үйл явдлаар дамжуулж сэтгэлдээ том шарх авч шаналсан бол одоо энэ шаналалаа сэгсрэн хаяарай. Энэ хорвоод амьдарч байхад янз бүрийн л хэцүү зүйлс тохиолддог бишсэн билүү? Сөрөг хийгээд зарчмын бус миссионерийн удирдах төв ба зүүн хойд бүс нутгийн төвийн ичих нүүргүй үйл ажиллагаанаас илүү цагаан цайлган монгол гишүүд болоод бүгдийн маань хүсэл болох “Монгол орныг загвар улс болгох” талаараа бодоорой.
Цаашдаа ч гэсэн замд тань олон саад тотгор байж болох ч тэр болгоныг ухаалгаар даван гарч эцэст нь Монгол гишүүдтэй хамтдаа загвар улс үндэстний бүтээн байгуулалт гэсэн амтат үр жимсийг хураахыг хүсье.
Хайрт, хүндэт Монгол гишүүд минь ээ,
Одоо бид загвар улс үндэстнийг байгуулна гэсэн том алсын харааг өмнөө тавиад чухал сонголтын салаа зам дээр зогсож байна. Ямар ч хэцүү зүйл байсан гэсэн алсын хараагаа төв болгон нэгдээд урагшлах уу, эсвэл миссионерийн удирдах төв ба бусад үл бүтэх хүчнүүдийн тавьсан сааданд бүдрээд алсын хараагаа биелүүлж чадаагүй гэсэн мянган жилийн гомдлыг тээн сэтгэлээ өвтгөж гэмтний зүрх сэтгэлтэйгээр амьдрах уу?
Гишүүдээ ухаалаг мэргэн сонголт хийхийг хүсч байна.
Ер нь хэн нь та бүхний төлөө одоог болтол цагаан цайлган сэтгэлээр амь бие хайргүй зориулж ирсэн юм бэ?
Ер нь хэн нь та бүхний төлөө жинхэнэ хайраа зориулж, итгэлийн загвар болж байна вэ?
Ер нь хэн нь бидэнтэй хамт Монгол орныг загвар улс болгож чадах юм бэ?
Бидэнд цаашид эргэлзэх шалтгаан байхгүй.
Бидэнд цаг хугацаа байхгүй.
Болж өгвөл бүх л гишүүд маань авралын үйл ажиллагаа ба Монгол орныг загвар улс болгох үйлсийн эзэд нь болж ЖЭЭ-ийн өмнө жинхэнэ ачлалт хүү охид нь болохыг хүсье.
Солонгосоос Анхаа багш мэндчилэв.
No comments:
Post a Comment