Групээс алдсан Ёиду төслийн шүүх байцаалтын эцсийн шийдвэрийн талаархи товч мэдээлэл болон ярилцлага
Ёиду пак уон төслийн хуулийн заргатай холбогдсон Дэлхийн Христийн Эв нэгдлийн Ариун сүнсний холбоо болон дэмжигч групээс алдсан шүүх байцаалтын эцсийн шийдвэрийн тухай мэдээллийг нийтэд мэдээллэн зарласнаар том цохилтыг өгч байна.
Энэхүү эцсийн шийдвэрийг Сөүл Жүн ан бүс нутгийн хуулийн байгууллагаас 2011 оны 2 сарын 21 –ний өдөр 3 хүний хуулийн байцаагчийн нэрээр гаргасан шийдвэр бөгөөд груп нь хуулийн байгууллагаас 2010 оны 12 –р сарын 14 –ны өдөр хүлээн авсан хэлэлцээрийн шийдвэрийг үгүйсгэж, тэрхүү шаардлагыг эсэргүүцэж байна гэсэн утгыг илэрхийлсэн байна.
Эцсийн шийдвэрт үнэхээрийн цохилт өгсөн учир шалтгаанууд хамрагдаж байна. Бага зэргийн хууль зүйн мэдлэгээр энэхүү эцсийн шийдвэрийг сайн уншаад үзвэл груп болон холбоо нь пак уон төслийн талаар хичнээн тэнэг балмад үйл ажиллагаа явуулж байсныг ойлгоход ч үнэхээр хэцүү байлаа. Мөн идэж чадахгүй жимсээ чичлээд нэг үзье гэсэн шиг Солонгос улс болон ард иргэдийн хооронд зөрчилдөөн үүсгэж, эдийн засгийн хохирлыг учруулсан үйл ажиллагааны талаар хичнээн аймшигтай хатуу заналхийлэл хүлээж байсныг урьдчилан төсөөлөхөд ч болно.
Сүүлийн үед Жинхэнэ Эцэг Эх болон адислагдсан гэр бүлийнхэнд шууд хандлагатайгаар ирсэн хүчтэй цохилт болон гарз хохирлыг бодох юм бол нойр ч хүрэхгүй байна.
Энэ удаагийн байцаалтын шийдвэрийн учир шалтгааны дотроос цохон тэмдэглэх хоёр зүйл бий. Нэгт, тэр хугацаанд нуун дарагдаж байсан пак уон төсөлтэй холбоотой гэрээ хэлэлцээрийн хамгийн гол утга учрыг мэдэгдсэн зүйл мөн. Хоёрт, груп нь хуулийн заргаар дамжуулан газар дээрхи гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгохыг шаардаж байгаа нь үндэслэл байхгүй гэдгийг шүүхийн байгууллагаас тодорхой тайлбарлаж өгсөн зүйл мөн.
Тэгвэл эхлээд эцсийн шийдвэрийг танилцуулж байгаа гэрээ хэлэлцээрийн утга учрын талаар бодоод үзэцгээе.
Тэр хугацаанд гэрээ хэлэлцээр нээлттэй биш байсан учраас бүхий л таамаглал болон нөхцөл байдал ямар ч жолоодлогогүй байлаа. Харин нийтээр нь биш ч гэсэн тэрхүү шийдвэрийн учир шалтгааныг шүүхийн байгууллагаас мэдэгдэж танилцуулсан учраас төслийг зогсоон хойшлуулах хүртлээ гишүүдийг өдөөн хатгасаар ирсэн груп болон холбооны тал нь ял зэмлэлийг хүлээн авахаас өөр аргагүй юм.
Гэрээ хэлэлцээрийн утга учрыг харвал групээс яагаад үүнийг гишүүдэд үнэн шударгаар нээн харуулаагүй юм бэ гэдгийг мэдэж болно. Гэрээнээс харвал, груп нь төслийг эхлэхэд хэрэгтэй бүх тал дээр харилцан туслан дэмжих болно гэсэн байлаа. Мөн Y22 нь байгуулсан байгууламжийн “Ашиглалт болон түрээсний тал дээр ямар ч хязгаарлалтыг хүлээн авахгүй” ба груп нь “Байгууламж болон бусад харъяалагдах зүйлийн талаар ямар ч эрх мэдэл байхгүй” гэж байна. Y22 нь групын ямар ч зөвшөөрөлгүйгээр газар дээрхи эрх мэдэл болон байгууламжийг зарах түрээслэх эрх мэдлийг ч эзэмшиж байгаа юм. Үүний дагуу гэрээ хэлэлцээрийн нөхцөл байдлыг Y22 –оос зөрчсөн гэснийг харах зүйл хаана ч байсангүй. Харин ч цаашдаа шүүхийн байцаалт үргэлжэн явагдах тусам групын худал хуурмаг үйл ажиллагаанууд тов тодорхой илрэх болно.
Дараа нь групээс ярьж буй газар дээрхи эрх мэдлийн гэрээ хэлэлцээрийг үгүйсгэх заргын талаар шүүхийн байгууллага ямар шийдвэрийг гаргасныг цохон анхаарах хэрэгтэй.
Өнгөрсөн онд групээс газар дээрхи байгуулалт нь групын байгууламжийн гадаад талын өөрчлөлтийн үйл явцыг дагаагүй, чадвартай эрх мэдэл бүхий хүмүүсийн зөвшөөрлийг хүлээн аваагүй учраас гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгохыг шаардангаа газар дээрхи эрх мэдлийг эзэмших эрхийг үгүйсгэхийг шаардсан заргыг мэдүүлсэн. Энэ үедээ тэд Y22 нь групыг хууран мэхэлж, луйврын аргаар газар дээрхи эрх мэдлийг эзэмших гэрээг хийсэн учраас үүнийг хүчингүй болгож болно хэмээн үзжээ. Энэхүү утга учир үнэн зөв гэж үзэж байлаа ч гэсэн Мүүн Күүк Жин захирлаас хариуцлагыг авч, биечлэн гарын үсэг зурсан хамгийн эцсийн гэрээ хэлэлцээрээс хойш яг 5 жил өнгөрсөн энэ үед зарга мэдүүлж байгааг ойлгохгүй байгаа хэдий ч групын ийм үйл ажлын тухай энэ удаа шүүхийн байгууллагаас буулгасан шийдвэрийг харвал илүүтэйгээр хэлэх үг олдохгүй байна.
Хуулийн байгууллага нь групээс гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдүүлгийг хүлээн зөвшөөрөөгүй шүүх байцаалтын эцсийн шийдвэрээрээ дамжуулан групын шаардаж байгаа зүйл яагаад буруу байгааг доорхи байдлаар тов тодорхой тайлбарлаж байна.
Нэгт, групын байгууламжийн гадаад талын өөрчлөлтийн үйл явцыг дагаагүй, чадвартай эрх мэдэл бүхий хүмүүсийн зөвшөөрлийг хүлээн аваагүйгээс гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгохыг шаардсан групын шаардлага нь утга учиргүй юм хэмээн хэллээ. Хуулийн байгууллага нь үүний талаархи эрх мэдлээр Солонгос груп нь энгийн иргэдийн хуулийн дагуу ашиг орлогын бус нийтийн эрх ашгийн төлөөх корпораци бөгөөд өв хөрөнгийг өөрчлөх тохиолдолд эрх мэдэл бүхий хүмүүсийн зөвшөөрлийг хүлээн авах талаар нийтийн эрх ашгийн төлөөх хуулийн заалтанд ороогүй гэдгийг сонслоо.
Хоёрт, Солонгос груп нь луйврын аргаар хууран мэхлэгдэж газар дээрхи эрх мэдлийг эзэмших гэрээг буруу хийсэн учраас үүнийг хүчингүй болгож өгнө үү хэмээн шаардах утга учир байхгүй хэмээн хэллээ. Хуулийн байгууллага нь 2006 оны 5 –р сарын 30 –ны өдрөөр Мүүн Күүк Жин захирлын бодит хариуцагчаар байсан груп болон Y22 –ын хооронд шийдвэр гаргасан хамгийн эцсийн гэрээ хэлэлцээрийн дагуу энэхүү төсөл үргэлжлэн ирсэн учраас үүнийг хууран мэхлэл ба луйврын хэргээр хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа нь харагдаж байлаа.
Эцсийн эцэст груп нь буруу шүүлтийг хийх хийхдээ хэтэрхий буруу шүүлтийг хийжээ.
Жинхэнэ Эцэг Эх болон Эв нэгдлийн сүмийн нэр хүнд болон итгэл найдварыг яах нь огт хамаагүйгээр ямар ч бодлогогүй зарга мэдүүлэг хийж, итгэгчдийг хуран цуглуулж жагсаалыг хийвэл энэхүү төсөл дахин өөрсдийнх нь гарт эргэн орж ирэх мэт бодвол том алдаа юм.
Анхнаасаа ялагдах нь гал дүрэлзэх мэт илт харагдаж байхад төсөөлөхийн аргагүй эдийн засгийн хохирол учирч байгаа энэ нөхцөл байдалд илүү ихээр буруу шүүлтийг хийх ёсгүй юм. Энэ зарга мэдүүлэгт ялж, төслөө булаан авч ирэх гэсэн оролдлогоо одоо хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол сүмийг илүү ихээр унагаан сүйрүүлэх бөгөөд тэр ангал дотор Жинхэнэ Эцэг Эх болон гишүүдийг хүртэл татан оролцуулах болно.
Мөн үүнийг харан сууж байгаа гишүүдийн тэвчээр хатуужилд ч бас хязгаар байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
No comments:
Post a Comment