Удирдах төвөөс сүйрэл рүү жолоодож байгаа Монголын авралын үйл ажиллагааны талбар
Сайн байцгаана уу?
Чон Ил Гүг байгуулалтын төлөө шаргуу ажиллаж буй хайрт гишүүд ээ!
Би Монголд 8 жил 3 сарын турш /2002 оны 10 сараас 2011 оны 1 сар хүртэл/ авралын үйл ажиллагааг хамтдаа хийж байгаад одоо Солонгост буцаж ирээд байгаа Канг Сок Кюү гэдэг хүн байна. 30 мянган хосын адислалыг хүлээн авсан ба одоо хоёрдогч үеийн /хүү охин/ 4 хүүхэдтэй. Монголд байхдаа миний хариуцаж байсан ажлууд гэвэл сургуулийн насны оюутнууд, их дээд сургуулийн оюутнууд, залуу гишүүдийн боловсрол болоод ард иргэдийн хамт хийдэг бусдын төлөөх үйл ажиллагаа зэрэг болно. Гэвч харамсалтай нь одоо би хариуцсан үүрэг ажлаа /Жинхэнэ Эцэг Эхийн хүсэл болсон Монгол үндэстний дахин сэргээлтийн үйл ажиллагааг/ биелүүлж чадаагүй байр суурин дээр Солонгост ирээд байгаа ба дутуу дулимаг төрх байдалтайгаар энэхүү захиаг бичиж байгаа цаг мөчид ч зүрх сэтгэл маань тайван бус байна. Үгүй ээ, үнэндээ бичихийг ч хүсэхгүй байна. Адилхан ахан дүүс хоорондоо бие биеэ муулсан балмад муухай зөрчилдөөн тэмцэлдээнд оролцохыг хүсэхгүй байна. Гэвч Бак Бу Хыи бүн бунг уаны албан тушаалын томилолтын үйл хэрэг, удирдах төвийн Япон болон Монгол гишүүн эхнэрүүдтэй холбоотой үл ойлголцох цуглаан, Монгол удирдах төвийн талаархи шударга бус зар мэдээлэл гэх мэт одоо тархаж байгаа үнэхээрийн ноцтой нөхцөл байдлыг ажиглан харахад цаашдаа энэ Монголын нөхцөл байдлаар дамжуулан хичнээн их буруу ойлголт тархаж, түүгээр дамжуулан Монголын цэвэр ариухан гишүүд болон удирдагч багш нарын зүрх сэтгэлийн шархлал гэх мэт Монголын дахин сэргээлтийн авралын үйл ажиллагаанд хохирол маш ихээр учирч байна. Мөн удирдах төвөөс эмгэн шуламсыг агнах мэт балмад үйл ажиллагааг зохион байгуулж, энгийн үйл ажиллагаандаа эргэлзээ төөрөгдлийг үүсгэж байгааг мэдэрсэн гишүүд олон байгаа бөгөөд тэр гишүүддээ үнэхээр их санаа зовж байна. Иймээс хурдан яаралтайгаар шийдвэрээ гаргахад жаахан ч болов тус нэмэр болох болов уу гэсэн үүднээс энэхүү захиаг бичиж байна.
Монголтой холбоотой сүүлчийн үеийн мэдээллүүдийг ашиглан, удирдах төв нь Монгол энхтайвны хөдөлгөөн Жинхэнэ Эцэг Эхэд дуулгаваргүй байгаа гэсэн асуудлаар авралын үйл ажиллагаанд том урван тэрслэлт хийснийг шүүмжлэн, энэ хэвээр нь байлгавал энэхүү муу муухайгийн хүч нөлөө даян дэлхийд дэлгэрэн тарах учраас үүнийг туйлаас хаан хорих ёстой хэмээсэн. Удирдах төвийн үзэл бодлыг харвал ганц хоёр үгээр хэлбэл дэндүү цочирдом гайхалтай байгаа бөгөөд утга учир болон арга замыг сонгож чадахгүй байгаа тэр эргэлзээнд би өөрөө ирээд байна. Мөн надаас өмнө ийм буруу ойлголт болон жигшил зэвүүцэл, үл ойлголцох байдлын гутамшгийг толгойдоо ухамсарлан ойлгосон хэд хэдэн гишүүний хувийн дадлага туршлагын санаа бодлыг ч анхааралдаа авахгүйгээр яагаад ийм муу муухай нөхцөл байдлын учир шалтгааныг мэдээллэх болсон тэрхүү зүрх сэтгэлийг маш сайн ойлгосон билээ.
Нэгэн хүний итгэл болон анхдагч зүрх сэтгэлийг тавин, өчүүхэн би асуумаар байна. Монгол энх тайвны хөдөлгөөн юуг тэгж буруу хийсэн юм бэ? Үнэндээ хэзээнээс эхлээд удирдах төв Монголын авралын үйл ажиллагаанд тэгж их санаа тавьсан бэ? Монголын дахин сэргээлтийн авралын үйл ажиллагааг хичнээн гүн гүнзгийгээр ойлгож байна вэ? Монголын бодит байдлыг үнэндээ хэдэн удаа очиж харсан бэ? Монгол гишүүдийн баяр баясгалан болон уйтгар гуниг, харамссан зүрх сэтгэлийг хичнээн гүн гүнзгий мэдэрч байна вэ? Бурханы уур хилэн болон орчлон ертөнцийн дүрэм хуулиас айн эмээхгүй байна гэж үү?
Эцэг эхийн тушаал гэсэн учир шалтгаан ба эрх мэдлээр хутганы ирэн дээр хэлбэлзүүлэн, уландаа гишгэн хагалахаас өөр аргагүй бүхий л бие махбодоороо зовлон шаналалыг мэдэрсэн нэгэн гишүүн эцэст нь орилон хашгирч байна. Мөн Монгол энхтайвны хөдөлгөөн болон гишүүд Жинхэнэ Эцэг Эх ба авралын үйл ажиллагааны өмнө үнэхээр тийм том урван тэрслэлтийн гэмт хэргийг хийсэн гэсэн үнэлгээг гишүүдийн ариухан анхдагч зүрх сэтгэлд чангаар даатгаж байна.
Ямар нэгэн зохион байгуулалтыг бодит үзэл бодлоор үнэлнэ гэдэг нь амар хялбар биш боловч Монгол энхтайвны хөдөлгөөний боломж нь өөр бусад ямар ч улс орноос илүү тэнгэрийн хүсэл болох улс үндэстний дахин сэргээлтийн авралын үйл ажиллагаатай ойрхон зүйл юм. Мөн дээд байр суурины албан тушаалын хүмүүс Энхийн төлөөлөгчдийг төв болгон удирдлага тус бүрийн VIP ба засгийн газрын талынхантай ойр дотно харилцаа холбоог тогтоосон. Цаашилбал доод албан тушаалынхан нь гишүүн, клубын гишүүдийг төв болгон ард иргэд болон хамтын хэсгийнхнийг холбосон нийгэмд туслах үйл ажиллагаа, боловсролын үйл ажиллагааг маш ихээр зохион байгуулж байна. Мөн бүхий л үйл ажиллагаа нь мэдээллийн хэрэгслийг хаалттай байдлаар хэрэглэнгээ ард иргэддээ үргэлжлэн мэдэгдсээр байна. Нөгөө талаар хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа хэдий ч удаан хугацааны туршид коммунист намын үзэл бодолтой, шашны итгэл дорой, ёс суртахуун ба зан байдлын талын амьдрал дутагдалтай тал ажиглагддаг. Мөн Чингис хааны эрин зуунд үнэхээр хатуу ширүүн байсан түүхэнд өөртөө итгэх итгэл хүчтэйгээс болоод ч тэр үү өөрийнхөө улс орныг хамгаалах гэсэн зүрх сэтгэл маш хүчтэй бөгөөд Хятадын тухайд бүр илүү их үзэн ядсан чиг хандлагатай байдаг.
Монгол энхтайвны хөдөлгөөний эхлэл нь 1994 онд Кобаяши Икүжи, Норико багш нарын /Токүно Зүүн хойд бүс нутгийн захирлаар 2011 оны 1 сард шударга бусаар томилогдсон/ удирдлагаар эхэлсэн. Түүний дараа Жинхэнэ Эцэг Эхийн тушаалаар Куак Жон Хуан ерөнхийлөгчөөс үндэстний аврагч болж, Канг Сон Хёг удирдах төвийн удирдагч /2011 оны 1 сараас эхлэн халагдсан/ Африкийн удирдагчийг хийж байгаад 1999 оноос Монголын үйл ажиллагааны талбарт зориулахаар ирсэн. Гэвч Монголын онцгой нөхцөл байдлыг харвал урт удаан хугацааны туршид коммунист намын нөлөөлөл болон үндсэрхэг үзлийн доор байсан учраас үүссэн цагаасаа эхлэн шашны талын нөлөөллөөс илүүтэйгээр олон улсын боловсролын груп болон эмэгтэйчүүдийн холбоог төв болгосон боловсрол, нийгэмд туслах үйл ажиллагаа гэх мэтээр зарчмын тэнхлэг болон Монгол энхтайвны хөдөлгөөний үйл ажиллагаа хөгжиж ирсэн.
Ялангуяа 2008 оны 9 сарын GPF –ийн дараа Монгол энхтайвны хөдөлгөөн нь улс орон даяар тархсан мэдээллээрээ дамжуулан итгэлийг олж, арай илүү мэдээллийн системтэй, үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулан хийх хэрэгцээ шаардлагатай болсныг мэдэрсэн. Тэр үед улс үндэстний дахин сэргээлтийг хийхийн тулд засгийн газар болон ард иргэдийн хооронд 4 төрлийн /боловсрол, туслан дэмжих үйл ажиллагаа, гэрчлэл, зар мэдээлэл/ сэдвийг төв болгон үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Харин энд ганцхан зүйлийн асуулт гарч ирж байгаа юм. Монголд удирдлагын хамгийн анхны үеэсээ эхлэн шашин гэсэн буруу ойлголт болон дарамтыг хүлээн авсан ч гэсэн үйл явц болгож улс орон ба ард иргэдийнхээ төлөөх үйл ажиллагаагаар энх тайван гэдэг нэрийг бий болгож ирсэн. Гэвч удирдах төвийг төв болгосон авралын үйл ажиллагааны зүг чиглэл нь шашныг төв болгосноор өөрчлөлт хийхээр эхэлсэн билээ. Ийм учраас Монгол энхтайвны хөдөлгөөн нь ноцтой байр сууринд ороод байна. Бид эндээс дахин шашны нэр лүүгээ буцан явах уу? Эцсийн эцэст тэглээ гэвэл улс орон болон ард иргэд маань биднийг хэрхэн яаж дүгнэх вэ? Үүгээр ч зогсохгүй олон шашны учир шалтгаангүй үйл ажиллагаагаар дүүрэн байгаа бөгөөд шашныг үгүйсгэдэг байхад шашны зүг чиглэлийг барин улс орны дахин сэргээлт, “Бурханы доор нэгэн гэр бүл” гэсэн уриаг бий болгож чадах уу? Олон удаагийн уулзалтаар дамжуулан гаргасан шийдвэр нь энхтайван гэдэг нэрээр мөнхийн зүг чиг, үйл ажиллагааг хийн урагшлах ёстой гэсэн явдал байлаа.
Үнэнээ хэлэхэд би хувийн санаа бодол болон Монгол энхтайвны хөдөлгөөн нь Хён Жин Ним, Хёнг Жин Ним, Күүк Жин Ним нарын ноцтой харилцаа холбоонд ямар ч сонирхол байхгүй бөгөөд гүн гүнзгийгээр оролцон сонирхохыг ч хүсээгүй билээ. Бидэнд ганцхан Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхийн хүсэл мөрөөдөл болох үндэстний дахин сэргээлтийн авралын үйл ажиллагаа гэдэг тов тодорхой хөгжил цэцэглэлт л байсан ба тэрхүү хөгжил цэцэглэлтийг байгуулах цаг хугацаа ч богинохон үлдсэн учраас түүндээ бүхий л эрч хүчээ зориулан алхам алхмаар урагшилж байсан нөхцөл байдал байсан. Иймээс дээрээс үгүйсгэн эргэлзүүлсэн утга учир нь цайлган цагаан Монгол гишүүдийг илүү ихээр төөрөлдүүлэх юм шиг санагдсан учраас чимээгүй чимээгүй гэсэн нөхцөл байдалд байсан. Гэвч хэзээнээс ч юм бидний Монгол энхтайвны хөдөлгөөнд ч түүнтэй холбогдсон учир шалтгаанууд түлхэгдэн орж ирэх болсон. Мөн авралын үйл ажиллагааны ээдрээтэй утга учрууд олон улсын адислагдсан гэр бүлүүдэд мэдэгдэж, хойд өмнөд тив, удирдах төв гэх мэт өмнө нь үйл ажиллагаагаараа дамжуулан холбоотой байсан гишүүдийн имэйл хаягаар нийтэд тархан түглээ.
Ялангуяа 2010 оны өмнөх хойнох нэг жилийн хугацаанд маш их үйл хэрэг болж өнгөрлөө. Үнэндээ би яагаад манай Монгол энхтайвны хөдөлгөөн ингэж асуудлын төвд зогсож байгааг ч сайн мэдэхгүй байна. Иймээс харамсалтай зүйл нь "Том загаснуудын хоорондын тэмцэлдээнд жижиг амьтад нь шахагдан үхнэ" гэдгийн адилаар Монгол энхтайвны хөдөлгөөн нь улс үндэстний дахин сэргээлтийн үйл ажиллагаа болон Чон Ил Гүгийн байгуулалт гэсэн хүсэл мөрөөдлийг төв болгон дутуу дулимаг хэдий ч бүхий л хүч чадлаа зориулан ирсэнээс өөр юм байхгүй байхад, магтааж сайшааж өгч чадахгүй байж байж одоо Жинхэнэ Эцэг Эх болон авралын үйл ажиллагааг эсэргүүцэн урвасан дүр байдлаар танилцуулсан нөхцөл байдлыг үүсгээд байна. Мөн хамгийн сүүлд болсон харамсалтай зүйл гэвэл 2011 оны Жинхэнэ Эцэг Эхийн төрсөн өдөртэй холбогдсон бэлгийн хэрэг юм. Монголын гишүүд олон янзын үл ойлголцох нөхцөл байдлын дунд ч Жинхэнэ Эцэг Эхдээ баяр баясгалан болон алдар цууг өргөхийн тулд бүхий л зүйлээ зориулан бэлдсэн бэлэг /Монгол хамгийн нэрт зураачийн зурсан энхтайвныг бэлгэдсэн тагтааны зураг - жаазтайтом зураг/, Жинхэнэ Эцэг Эхийг хүйтэн агаараас хамгаалж өгөх ноолууран нөмрөг -2 ширхэг/ -ийг удирдах төвөөр дамжуулан өргөхийг хүссэн билээ. Гэвч хүлээн авах мэтээр ярьж байгаад гэнэт онцгой ямар нэгэн учир шалтгаангүйгээр эсэргүүцэн, хүйтэн сэтгэлээр буцаасан бөгөөд Монгол гишүүдийн зүрх сэтгэлд том шархлалыг өглөө. Жинхэнэ Эцэг Эхийг хүндэтгэсэн цайлган цагаан, ачлалт зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн устган сүйрүүллээ.
Төгс төгөлдөр хүмүүс биш учраас ажил хэргийг хийж байгаа нөхцөл байдалд ямар ч үл ойлголцол болон зөрчилдөөн гарч болно хэмээн үзэж байна. Гэвч Жинхэнэ Эцэг Эхийн төрсөн өдөр гэх мэт бүх хүн төрөлхтөн баяр хүргэх ёстой баяр баясгалантай өдөр гишүүдийн зүрх сэтгэлээсээ бэлдсэн бэлгийг хүртэл тал болгон хуваарилбал юугаараа бид адилхан ахан дүүс хэмээх вэ? Юугаараа амар амгалан уур амьсгалыг бүтээн байгуулах вэ? Үнэндээ Жинхэнэ Эцэг Эхийн амьдралын түүхийг харахад ч ямар нэгэн үнэн үгийг уншихад ч бид дэлхийн бусад гишүүдээс өөр, Абел болон дээд төв хүмүүсийн ямар нэгэн хүч нөлөөлөл болон эрх мэдлээр илэрхийлэгдсэн зүйл ганц ч байхгүй байна. Харин ч доод түвшний хүмүүс болон гишүүдийнхээ төлөө өөрийгөө золиослон үйлчилж, жинхэнэ хайрыг бодит болгосон үлгэр дууриал болох ёстой гэсэн байна. Нар мандвал бүх зүйл нарыг чиглэн аяндаа хөдөлдөг шиг гишүүд ч удирдах төвтэй нэг болон нэгдэж, дахин сэргээлтийн авралын үйл ажиллагааны эцсийн байгуулалтын төлөө итгэн, бүх зүйлээ зориулан урагшилж чадах болно.
Иймээс одоо бодит байдлыг шийдвэрлэхгүй, учир шалтгаангүй тушаал заавар болон ерөнхийдөө ганцхан талын таарамжгүй харилцаа холбоо нь одоо арилан устах ёстой хэмээн үзэж байна. Харин ч бодит байдлыг шийдвэрлэн сайшааж, жинхэнэ хайрын ёс заншлыг бий болгон хоорондын зөрчил тэмцэлдээнд цуцан ядарсан гишүүддээ агуу хүч энергийг өгч, амьдрах хүсэл мөрөөдлийн харилцаа холбоогоор урагшлахыг хүсэж байна.
Эрхэм гишүүд ээ, дүгнэлтийг энэхүү зүйлийг уншсан гишүүддээ л даатгая. Харин тов тодорхой хэлье гэвэл бидний Монгол гишүүд тийм муу хүмүүс бишээ. Тэгж бодол санаа байхгүй, ухамсаргүй бүдүүлэг хүмүүс бишээ. Манай Монголд ирээд явсан удирдагчид аа, Энхийн Элчин Сайдууд аа, Гишүүд ээ, Оюутнууд аа. Бүгд мэдэж байгаа биз дээ. Харсан биз дээ. Дутуу дулимаг хэдий ч шаргуу хийхийн төлөө хичээн зүтгэж, хөлсөө урсган буй бидний Монгол гишүүдийн цайлган цагаан дүр төрхийг...
Мөн удирдах төв болон Хойд Өмнөд тивийн удирдах төвд ч дахин нэг удаа нөхцөл байдлыг ойлгож өгөхийг хүсэж байна. Үйл ажиллагаа байхгүй удирдах төв хаана байх вэ? Гишүүд болон багш удирдагч байхгүй удирдах төвийн ажилтанд ямар утга учир байх вэ? Удирдах төв болон Хойд Өмнөд тивийн удирдагчид жаахан ч гэсэн гишүүдийн үнэн сэтгэлээрээ ярьж буй дуу хоолойг чихэндээ сайтар сонсож, өөрсдийнхөө дүр төрх ба үйл ажиллагаатай харьцуулан сайн харж өгнө үү. Илүү ихээр Жинхэнэ Эцэг Эхийн үнэ цэнэтэй алдар нэрийг хэрэглэж, цайлган цагаан гишүүдийг хууран мэхэлсэн үйл ажиллагаа гарч огт болохгүй юм. Бак Бу Хыи бүн бун уаны ажлын томилолттой холбогдсон муу муухай үйл хэрэг нь Монгол энхтайвны хөдөлгөөн, Монгол гишүүд, багш удирдагчидтай огт холбоо хамааралгүй бөгөөд илүү ихээр холбон ярихгүй байхыг хүсэж байна. Бүхий л болсон үйл хэрэг болон үр дүнг гэмт хэрэг хийсэн хүнийхээ байр сууринаас хариуцаж, Монгол удирдах төвийн үүрэг хариуцлагаа орхин ирснээс хойш Куак Жин Ман ерөнхийлөгч, UCI гэх мэт учир шалтгаангүй гүтгэлгийг хийхгүй байхыг хүсэж байна.
Мэдээж би өөрөө ч Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхийг төв болгон итгэлээ сайтар эргэцүүлэн бодох бөгөөд адислагдсан гэр бүлийнхээ үүднээс ичгэвтэр байхгүйн төлөө хичээх болно. Дулимагхан захидал хэдий ч уншиж өгсөн гишүүддээ маш их баярлалаа. Бурханы хувь хишиг гишүүд та бүхний гэр бүлд дүүрэн бялхах болтугай.
Монгол зөвлөгч багш Канг Сок Кюү
No comments:
Post a Comment