Ёиду Пак Уон төсөлтэй холбогдсон асуулт хариулт
1. Ёидугийн газар нутагт байгууламжийг босгох төсөл нь хэзээнээс эхэлсэн бэ?
1971 онд Сөүл хотод харъяалагдаж байсан газрыг худалдан авсан бөгөөд 1978 онд анх удаа барилга байгууламж босгох төслөө бүртгүүлсэн. Тэр үед Дэлхийн шашны төвийг байгуулах зорилготой байсан.
2. Ёидугийн газар нутагт төслийг байгуулах тухай бүртгэл нь нийт хэдэн удаа байсан болоод тэр хугацаанд энэхүү төслийг гүйцэтгэж чадаагүйн хамгийн том учир шалтгаан нь юу вэ?
Нийт 13 удаа төслийн талаархи бүртгэлийг хийсэн. Гэвч Ёидуд шашны талын барилга байгууламжийг босгохыг агсан өндөр байр суурины удирдагчдаас хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд олон удаагийн шалтгааны улмаас байгууламжийн төсөл хүлээн зөвшөөрөгдөхгүй, олон удаа хойшлогдож байлаа.
3. Ёидугийн газар нь IMF /Солонгосын эдийн засгийн уналтын үе/ -ийн үед Тунгил групын сүйрэлтэй ямар холбоотой вэ?
IMF -ийн үед нийт 2 тэрбум уоны өртэй байсан Тунгил груп нь Ёиду газрыг мэдээж, мөн энд тэнд байсан газар нутаг болон барилгыг барьцаанд өгсөн. Ёиду газар нь 1997 оноос олон байгууллагын өр ширний барьцаа болж, тэр үедээ 3150 сая уоноор барьцаалагдаж байлаа.
4.Ёиду газрын байгууламж нь Пак Уон төслөөр эхэлсэн учир шалтгаан нь юу вэ?
Ёиду газар нь Тунгил груп сүйрэн унасны дараа нэхэмжлэх байгууллагын нэрийн жагсаалтанд орж байлаа. Тэр үед Ёиду газар нь нэхэмжлэх байгууллагуудын дотор хамгийн эхний жагсаалтанд байсан Тэхан Жунгым гэдэг байгууллагад 1650 сая уоноор барьцаалагдаж байсан. Худалдаалагдах үед Ёиду газар нь Тунгил групын эрх мэдлээс бүр мөсөн гарч болох эгзэгтэй үед орсон. Иймээс тэр үед груп нь газрыг хамгаалахын тулд Тэхан Жунгым байгууллагад Ёиду газрыг худалдан зарахаас илүүгээр байгууламжийн төслөөр дамжуулан орж ирэх орлого нь их болохыг шийдвэрлэн ярилцаад, байгууламжийн төслийн үйл ажиллагаагаа эхэллээ.
5. Пак Уон төсөлтэй холбоотой гэрээ хэлэлцээрт хамгийн сүүлчийн гэрээ хийсэн хүн болон түүнийг хариуцагч нь хэн бэ?
Төслийн төлөвлөгөөнд хамгийн сүүлчийн гэрээ хийсэн хүн нь тэр үед групын төлөөлөгчдийн гишүүдийн шийдвэрээр нэгдүгээр шат нь дэд захирал Бак Хун Жу болон Y22 -оос эхлэн, хамгийн эцэст нь дэд захирал Ан Жин Сон болон Y22 мөн. Эцсийн гэрээ нь үндсэн хэсгийн бүх гэрээ хэлэлцээрт тохирсон гэрээ юм.
6. Пак Уон төслийн асуудлыг Жинхэнэ Эцэг Эхэд мэдээллэн танилцуулж, зөвшөөрөл хүлээн авсан уу?
Пак Уон төслийн асуудлын бүх тодорхой мэдээллийг Жинхэнэ Эцэг Эхдээ мэдээллэн, зөвшөөрлийг хүлээн авсан. Яах ч аргагүй худалдаа бизнесийн байгууламжаар байгуулахаас өөр аргагүй болсон утга учир ба байгууламжийн төлөөх зээлсэн хөрөнгө мөнгөний асуудлыг тов тодорхой мэдээлсэн.
7. Пак Уон төслийг дэмжин тэтгэдэг Y22 болон Скайрэн нь ямар байгууллага вэ?
Y22 болон Скайрэн нь Пак Уон төслийн төлөө байгуулагдсан онцгой компани юм. Y22 нь мөнгө хөрөнгийн ивээн тэтгэгч компани бөгөөд Скайрэн нь Пак Уон төслийг дэмжин тэтгэдэг удирдлагын байгууллага юм.
8. Пак Уон төслийн гэрээний үед яг тэр үеийн гэрээнд дурьдсан нөхцөл байдал болон хамгийн чухал утга учир нь юу вэ?
Пак Уон төслийн хамгийн эцсийн гэрээ нь тэр үеийн групын төлөөлөгчдийн зөвлөлийн нарийвчилсан хяналт шалгалт болон зөвлөлөөрөө дамжуулан шийдвэрлэсэн явдал юм. Гэрээнд гарч буй хамгийн чухал нөхцөл байдал нь хамгийн эцсийн гэрээ нь нийт төлөөлөгчдөөс бүх зүлийг хуулийн дагуу тодорхой шийдсэнээр гарын үсгээ зурж, үндсэн гэрээг баталсан тэр мөчид үндсэн бүх гэрээний хамгийн эхэнд гарын үсгээ зуралцсан. Мөн груп нь Y22 -д төслийн талаархи бүх эрхийг өгсөн бөгөөд бид газрын эзний хувьд төслөө байгуулахад хэрэгцээтэй бүх зүйлээр хангах болно хэмээн гарын үсгээ зурлаа.
9. Пак Уон төслийн төлөө Y22 нь барилга байгууламжид ямар аргаар 2 тэрбум 3 мянган сая уоны мөнгийг зээлсэн бэ?
Y22 нь 2 тэрбум 3 мянган сая уоныг зарцуулсан хамгийн том төсөл дэх хамгийн түрүүний төсөл Пайнэншин (PF) ерөнхий ойлголтыг танилцуулсан компани юм. PF нь гэдэг нь хамгийн их мөнгө хөрөнгө хэрэгтэй болсон төсөлд мөнгө хөрөнгийг нийлүүлдэг ба одоо энгийн байдлаар хэрэглэдэг арга болсон. PF нь мөнгө хөрөнгийнхөө төлөө мөнгө хөрөнгө нийлүүлэгчдэд болон одоохондоо байхгүй ч гэсэн байгуулалт дууссаны дараа байранд орж ирэгсдэд эртнээс худалдах эсвэл түрээслүүлэх гэх мэтээр дамжуулан мөнгө хөрөнгө цуглуулах аргыг хэрэглэдэг. Хялбараар тайлбарлабал байр зардаг эрхийн бичигтэй адилхан ойлголт бөгөөд энэ нөхцөлд газрын тухайх эрх ч бас хамаарагдах боловч Пак Уон төслийн хувьд байрны худалдан авагч нь газрын талаар ямар ч эрхгүй бөгөөд байрны хувьд л эрх мэдлийг эдлэх болно.
10. Пак Уон төслийн асуудалтай холбогдон газар дээрхи зүйлийг заран худалдана гэдэг нь ямар утгатай юм бэ?
Газар дээрхи зүйл нь өөр хэн нэгний газар дээрхи барилга байгууламж өөр бусад байгууллага эсвэл модыг хэрэглэн ашиглахын тулд тэр газрыг ашиглах эрхийг хэлж байгаа юм. Газар дээрхи зүйлийг худалдан зарна гэдэг нь дээрхи эрх мэдлийг зарж худалдана гэсэн үг. Хамгийн эцсийн гэрээнд гарсан байрны түрээс, заран худалдах нь газар дээрхи хариуцагч эзэн /Газар түрээслэгч:Y22/-ий хууль ёсны эрх мэдэл юм. Хамгийн эцсийн гэрээ хийх үед групын төлөөлөгчдийн зөвлөл нь энэхүү хэсэгт тодорхой ойлголттойгоор зөвшөөрлийг хүлээн авсан. Тиймээс груп нь газар дээрхи байгууламжийг худалдан зарах талаар ямар ч эрх мэдэл байхгүй юм.
11. Пак Уон төслийн мөнгө хөрөнгийн эх үүсвэр байснаар Скайрэн PF -ийн төлөө Мирэ Эсэд болон Мэгкүори Кунсушиом компанид албан тасалгаатай барилгыг худалдан зарна гэж байна, энэ нь ямар утгатай юм бэ?
Мирэ Эсэд болон Мэгкүори Кунсушиом компани нь барилгыг худалдан авч, 99 жилийн турш ашиглах эрх мэдлийг эдэлж байсан гэсэн утгатай юм. 99 жилээс хойш үндсэн түвшнийхээ адилаар буцаан өгөх хариуцлагатай байгаа. Мөнхөд ашиглаж чадахгүй гэсэн утга учрын үүднээс тодорхой хэлбэл 99 жилийн турш түрээсэлж байсан гэдгийг ойлгоход болно.
12. Y22 нь Пак Уон төслийн гэрээний дараа групт тасалгааны барилга худалдан зарах тухай мэдээллэн, зөвшөөрлийг хүлээн авах ёстой юу?
Груп нь гэрээний үед төслийн эрхийг Y22 -д давуулан өгсөн бөгөөд газар дээрхи байгууламжийг худалдан зарах эрхийг ч өгсөн ба ингэснээр Y22 нь групт тасалгааны барилгыг худалдан зарахаа мэдээллэх учир шалтгаан байхгүйгээр зогсохгүй асууж хэлэлцэх хэрэг ч байхгүй ээ.
13. Групээс Скайрэнийг өөрсдийн төлөвлөгөөг үл тоомсорлон, барилга байгууламжийг худалдан зарах нь гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа асуудал хэмээн хэлсний учир шалтгаан нь юу вэ?
Хамгийн эцсийн гэрээний утга учир болон тэмдэглэгдсэн бичиг баримтаас үзвэл хууль бус ямар нэгэн баримт нотолгоо болон тодорхой баримттай буруу зүйл байхгүй байна. Харин зөвхөн гишүүдийг л эргэлзүүлэн, өөрсдийнхөө хариуцлагыг хаацайлан харуулах гэсэн маягаар гарч ирсэн асуудал юм хэмээн үзэж болно.
14. Груп нь сүүлийн үед газар дээрхи байгууламжийг хаасан байснаа нээж, хуулийн байгууллагад мэдүүлэг өгөнгөө групынхээ өв хөрөнгийг худалдан зарах талаар Ёс заншлын аялал жуулчлалын хэлтсээс зөвшөөрлийг хүлээн аваагүй гэсэн шалтгааныг ярьж байгаа нь ямар учир утгатай юм бэ?
Y22 -ийн газар дээрхи худалдан зарах эрх нь газрыг худалдан зарах гэсэн утга биш бөгөөд Ёс заншлын аялал жуулчлалын хэлтсийн зөвшөөрлийг хүлээн авах хэрэг байхгүй гэсэн шүүх яамны баталгааг авсан гэлээ. Мөн нэртэй хуулийн газраар дамжуулан хууль зүйн баталгааг явуулан дуусгаж, төслийг хэрэгжүүлэх болсон юм. Тэгсэн хэдий ч газар дээрхи байгууламжийг худалдан зарах нь уг групын өв хөрөнгийг худалдан зарах эд хөрөнгөд орсон ч гэрээ хийхээс өмнө Ёс заншлын аялал жуулчлалын хэлтсийн зөвшөөрлийг хүлээн авах харицлага нь групт байгаа бөгөөд гэрээ цуцлах талын бүх хариуцлага нь нийтдээ групт байгаа гэж үзэж байна.
15. Груп нь Пак Уон төсөл бий болсны дараа байнгын түрээсний мөнгө хөрөнгийн талаар асуулт их гаргангаа тэр учир шалтгаанаар Y22 -ийн албан ёсны баталсан цаг хугацаа 2017 он хэмээн хэлж байсан тэр баталгаа нь юу вэ?
Y22 албан ёсны баталсан цаг хугацаа 2017 гэсэн ч асуудалд хүндрэлтэй зүйл байхгүй. Y22 нь бүх эрх мэдлийг шинэ компанид хариуцуулан өгч, групт мөнгө хөрөнгийг байнга өгч байх арга замыг бий болгохоос өөр аргагүй юм. Y22 -ийн худалдах, түрээслэх асуудлыг тодорхой арга замаар дамжуулан ивээн тэтгэгч болон хөрөнгө нийлүүлэгчдэд мөнгө хөрөнгийг хувааснаар дуусах явдал нь хууль мөн. Иймээс Y22 нь баталсан хугацааны туршид групт мөнгө хөрөнгийг эргүүлэн өгч чадах арга замыг зайлшгүй бий болгох ёстой юм.
16. Пак Уон төслийн суурины ёслол нь хэзээ болсон бэ, шашны хөгжил бус бизнесийн хэрэглээгээр босгон байгуулж болохгүй учир шалтгааныг тэр үедээ Жинхэнэ Эцэг Эхэд тодорхой мэдээллэн, зөвшөөрөл хүлээн авсан уу?
Суурины ёслолын өмнө хүртэл Пак Уон төсөлтэй холбогдолтой бүх шийдвэр, нөхцөл байдлыг тов тодорхойгоор Жинхэнэ Эцэг Эхээс шууд оролцон хийж, шийдвэрийг гаргасан. Пак Уон суурины ёслол нь 2007 оны 4 -р сарын 14 -ний өдөр болсон. Жинхэнэ Эцэг Эх болон Жинхэнэ хүүхдүүд, сүмийн гол хариуцлагатнууд оролцон, Куак Жон Хуан ерөнхийлөгчийн нарийвчлан гаргасан мэдээллийн хамтаар үргэлжилсэн юм. Жинхэнэ Эцэг Эхээс төслийн гүйцэтгэлийн талаар Куак Жон Хуан ерөнхийлөгчийн шургуу ажил хөдөлмөрт нийт оролцогчдын алга ташилтаар хариулт өгсөн нь том хувь хишгийг өгсөн билээ.
17. Групээс Пак Уон төслийн үйл явцын талаар Куак Жон Хуан ерөнхийлөгч сүүлийн 1 жилийн өмнөөс эхлэн Жинхэнэ Эцэг Эхэд мэдээллийг хүргэхгүй байна гэсэн асуудлаар тарааж байна, үүний учир шалтгаан нь юу вэ?
Суурины ёслолын ажиллагаанд Жинхэнэ Эцэг Эхээс биечлэн оролцож, 2008 оны 11 сард Солонгос GPF -ийн амжилт ялалтын дараа нээлттэй баярын чуулганыг хийснийхээ дараа Жинхэнэ Эцэг Эх Хён Жин Нимийн хамтаар Пак Уон төслийн талбайд биечлэн айлчилж, мэдээллийг хүлээн аван, адислал хувь хишгээ ч бас хайрласан. Түүний дараа Пак Уон төсөл нь явагдах ёстой үйл явцаараа төлөвлөсөн ёсоор үйл ажиллагаагаа явуулж байсан.
18. Групээс Пак Уон төслийн гэрээ хэлэлцээрийн шийдвэрийн дараа 5 жил өнгөрсөний дараа газар дээрхи байгууламжийг худалдан зарах эрхийг үгүйсгэх талаар хуулийн байгууллагад өгсөн мэдүүлгээ буцааж, асуудлыг нэн түрүүнд тавихыг оролдож байгаагийн эх сурвалж болсон учир шалтгааныг юу гэж бодож байна вэ?
Групын газар дээрхий байгууламжийг худалдан зарах эрхийг үгүйсгэхээр хуулийн байгууллагад мэдүүлэг өсгнөөрөө Пак Уон төсөлд мөнгө хөрөнгийг зээлүүлэх хадгаламжийн байгууллагуудын төсөл Пайнэншиний тухай оролцох шийдвэрийг үгүйсгэх, эсвэл хйошлуулснаар PF нь гүйцэтгэгдэж чадахгүй байна. Пак Уон төсөлд 1600 орчим сая уоныг быриджирунаар дамжуулан зээлүүлсэн том компани нь зээлүүлсэн мөнгөө дахин буцаан авах бололмжгүй байх гэсэн сэтгэл зовсон байдалтай байгаа бөгөөд Y22 -т зээлээ төлөхийг шаардаж байна. Иймээс Y22 нь зээлээ төлөх чадваргүй болсон үед түүний дүнд Y22 нь хохиролыг амсаж, Y22 болон Пак Уон төслийн бизнесийн ажиллагаа нь том компани руу шилжин орох тал нь өндөр юм. Дараа нь груп нь том компанид ойртон хэлэлцэж, Y22 -ийг өвлөн залгуулж, Пак Уон төслийн бизнесийн ажиллагааг авах боломжтой болох юм. Уолган Жусон гэх мэт олон төрлийн мэдээллийн газраас Пак Уон төслийн асуудлыг Эв нэгдлийн сүмийн талын хааны зөрчилдөөн тэмцэлдээнээр зарлан нийтэлсэн нь Пак Уон төслийг авахаар хоорондоо тэмцэлдэж буй жинхэнэ хүүхдүүдийн хоорондын зөрчилдөөний асуудал болгон зарлан тунхагласанд оршино.
19. Пак Уоны төслийн асуудалтай холбогдон групын үүрэг хариуцлага нь юу вэ? Эцэст нь тэрхүү үүрэг хариуцлагыг үл тоомсорлох үед груп нь цаашдаа ямар хариуцлагыг хүлээн авах ёстой вэ?
Груп нь гэрээ хэлэлцээрт тодорхой бичигдсэнээр Пак Уон төслийн орлогын эх үүсвэрийн бэлтгэл ажиллагаанд хамтран ажиллах хариуцлагыг авч байгаа. Иймээс одоогийн нөхцөл байдал нь тохирсон хариулт бөгөөд түүний эсрэг болох үед Y22 болон эсвэл удирдлагын хүчээр дамжуулан групын хариуцлага болох үл биелэлтийн талаар хууль ёсны мэдүүлгийг мэдүүлж болох боломжтой.
20. Одоо Ёиду газар нутгийн жинхэнэ эзэн нь хэн бэ, тэр эзний хууль ёсны эрх мэдэл юу вэ?
Одоо Ёиду газар нутгийн эзэн нь Тунгил груп юм. Газрын эзнийхээ хувьд төсөл дуусан 3 жилийн дараа груп нь удирдлагаасаа жил бүр нийт газрын хөлсний 5% -д хамрагдах газрыг хүлээн авах эрх мэдлийг авч байгаа юм. Энэ нь 99 жилийн турш үргэлжлэх болно.
21. Групын хуулийн мэдүүлгийн улмаас Пак Уон төслийн дотоод бүтцийн үйл ажиллагаа удаашрах тохиолдолд гарч болох асуудал нь юу вэ, мөн груп эсвэл Y22 ямар хохирлыг авч болох талаар юу гэж бодож байна вэ?
Пак Уон төслийн үйл ажиллагаа удааширвал груп нь дэмжлэг туслалцаа авч чадахгүй жил бүр хэдэн зуун сая уоны мөнгийг алдах аюултай юм. Y22 нь барилга угсралтын ажлаас хамааран тэр хугацааны туршид зарцуулсан зардал болон төлөвлөлтийн зардал гэх мэт хэдэн зуун саяын төгрөгийг алдах боломжтой юм. Мөн Y22 нь үүний талаар алдагдалтай нөхөн төлбөрийг групээс шаардах боломж өндөр юм.
22. Пак Уоны төслөөр дамжуулан эцсийн эцэст олж авах гэсэн зорилго нь юу юм бэ?
Пак Уон төсөл нь IMF /Солонгосын эдийн засгийн уналтын үе/ -ийн дараа Ёиду газар нутгийг худалдахыг хаан хориглож, хамгийн шилдэг төслөөр дамжуулан Жинхэнэ Эцэг Эхийн хүслийг бий болгох гэсэн утгаар эхэлсэн. Бүхий л нөхцөл байдлыг Жинхэнэ Эцэг Эхэд мэдээлэл хүргэсний дараа зөвшөөрлийг хүлээн авсан. Эхнээсээ шашны байгууллагыг барьж байгуулна гэсэн зорилготойгоор байгууламжийг босгох нь хэцүү учраас IMF -ийг өнгөрөөнгөө бизнесийн төслийн зорилгоор барилга байгууламжийг барих зөвшөөрлийг хүлээн авсан юм. Дараа нь Сөүл хотын зүүн хойд бүсийн санхүүгийн төсөл болон нүүр тулсан Пак Уон төслийн байгууламжийн дэргэд SIFC төслийн хамтаар асуудлын төв болон зогслоо. Үүнд Сөүл хот нь мэдээж Сөүл хотынхоо сонирхолд нийцүүлснээр Ёиду эдийн засаг, санхүүгийн төвийн төсөл гэсэн олон нийтийн байгууллага болгохоор боллоо. Түүний дараа ч холбогдогч хүмүүсээс дотоод талдаа барилгын хэдэн давхрыг Жинхэнэ Эцэг Эхийг хүндлэн дээдлэх газар болон шашны зорилгоор ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байлаа.
23. Груп болон Ёиду ариун газар, итгэгчдийн зөвлөлийн холбоо нь Пак Уон төслийн байгууламж зогсонги байдалд орсны дараа дахин сүмийн барилга гэх мэт шашны байгууламжаар төслийн үйл ажиллагааг явуулах боломжтой юу?
Пак Уон төсөл зогсонги байдалд орсон хэдий ч сүмийн барилга гэх мэт шашны байгууламжийн төслөөр үйл ажиллагааг явуулах нь боломжгүй юм. Хамгийн түрүүнд бизнесийн төслөөр дамжуулан зөвшөөрлийг хүлээн авч, Ёиду орчмын оршин суугчид төдийгүй Сөүл хотоор дамжуулан улс орон даяар санхүү эдийн засгийн онцгой дүүргийн төслийг бий болгож байгаа нөхцөл байдалтайгаар ашиглах зорилгын төлөө байгууламжийн дахин босголт нь боломжгүй юм.
24. Ариун газрын төлөө итгэгчдийн зөвлөлийн холбооноос хийх лаатай мөргөлийн цуглааны талаар мэдээллийн хэрэгсэл болон оршин суугчдын бодол санааны зүг чиг нь ямар байна вэ?
Пак Уон төслийн тухай групын газар дээрхи байгууламжийг худалдан зарах эрхийг үгүйсгэх талаар хуулийн байгууллагад тавьсан мэдүүлэг болон итгэгчдийн зөвлөлийн холбооны үндсэн гишүүдийн лаатай мөргөлийн цуглааны талаар ихэнх мэдээллийн хэрэгсэл нь үл ойлгогдох үйл ажиллагаа хэмээн үзэж байгаа юм. Ялангуяа 5 жил өнгөрсөн энэ үед груп газар дээрхи байгууламжийг худалдан зарах эрхийг үгүйсгэх талаар хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн явдлын талаар тэр хүмүүсийг яаж ч бодсон ер ойлгохгүй байна гэсэн хандлага харагдаж байгаа бөгөөд мэдүүлгийн асуудалд ч груп ялагдах ба хэдэн зуун сая уоны хохирлыг төлөх хэрэгтэй хэмээн үзэж байна. Мөн гишүүдийн цуглааны тухайд ч интертэнэд орж ирж буй санал хүсэлтийн утга нь ихэвчлэн Эв нэгдлийн сүмийн талаар муу муухай мэдээллүүд байна. Олон оршин суугчдаас одоогийн зөрчил тэмцэлдээний тухайд улс орон болон Сөүл хотоос хамтдаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн нөхцөл байдалд байна.
25. Пак Уон төслийн асуудлыг шийдвэрлэх хамгийн шийдтэй алхам нь юу вэ?
Пак Уон төслийн асуудлыг шийдвэрлэх хамгийн шийдтэй алхам нь групээс мэдүүлсэн газар дээрхи байгууламжийг худалдан зарах эрхийг үгүйсгэх мэдүүлгийг ор мөргүй болгож, төслийн мөнгө хөрөнгийг ивээн тэтгэх PF -ийн санал хүсэлтийн дагуу групээс хамтран ажиллах ёстой юм. Тэгж байж Пак Уон төсөл ямар ч саадгүйгээр үргэлжлэн босох ёстой юм. Ёиду газрын хөгжил цэцэглэлтийн улмаас Пак Уон төсөл ямар ч саадгүйгээр дуусвал улс орны төсөлд Эв нэгдлийн сүм хамтдаа оролцсон гэсэн байдлаар Эв нэгдлийн сүмийн талаархи ард иргэдийн үзэл бодол ихээр өөрчлөгдсөн үр дүн гарах болно. Мөн төсөл дууссаны дараа 3 жилээс эхлэн маш их хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг авах ба групын зээл санхүүгийн байдал ч ихээр сайжран дээшлэх болно. Жил бүр хэдэн зуун сая уоны орлогыг хүлээн авах болбол тэрхүү мөнгийг Жинхэнэ Эцэг Эхийн дахин сэргээлтийн авралын үйл ажиллагааны төлөө илүү ихээр өргөн хүрээтэйгээр хэрэглэж болох юм.
No comments:
Post a Comment