Хён Жин Нимийн Бразилд орох эрхийг хориглох гэсэн оролдлого бvтэхгvй боллоо
“Хён Жин Нимийн тухай Бразилын урьдчилан хориг тавих шүүхийн тогтоолд тавьсан хүсэлтийг эсэргүүцсэн мэдээлэл”
Өнгөрсөн оны 12 сард Бразилд үнэхээр цочирдмоор үйл хэрэг боллоо. Бразилын удирдах төвийн удирдагч Шимун Пэрабуллигаас 12 сарын 13 –нд Бразилын хуулийн байгууллагад Хён Жин Нимийг гэмт хэрэгтнээр түр зуур нэвтрэн орж ирэх эрхийг хориглох шалтгаанаар урьдчилан хориг тавих шүүхийн тогтоолд хүсэлт гаргалаа. Тэрээр хувийн шийдвэрээрээ гаргасан мэт харагдахгүй байгаа бөгөөд Хён Жин Нимийн Бразилд орох эрхийг хориглох гэсэн нь хэн нэгний тушаал зааврыг дагасан болох нь харагдаж байлаа.
Тэрээр урьдчилан хориг тавих шүүхийн тогтоолын хүсэлтээрээ дамжуулан Хён Жин Ним сүмд орж ирэн, цуглааны үйл ажиллагааны үеэр түүнд ичгэвтэр байдлыг өгөхийн тулд хэл ам болон бие махбодоороо дайралтыг өгөнгөө хор хөнөөл учруулсан гэмт хэргийг хийсэн хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр тэр үед байсан итгэгчид ч үүнээс үүдсэн ноцтой нөхцөл байдалд ядарсан байсан гэж мэдээлжээ. Тэрээр баримт материалууд болон хураан бичсэн дүрс бичлэгээр нотлох баримт хийнгээ үүнтэй адилхан хүн бүрийг Бразилын сүм рүү огт оруулж ирүүлэхгүй байх, өөрөөсөө үргэлж 50 метрийн зайнд холдуулах ёстой гэсэн урьчилан хориг тавих хүсэлтийг шүүхийн байгууллагад гаргалаа.
Гэвч хуулийн байгууллагаас эрч хүчтэй үр дүнг буулгажээ. Хариуцагч шүүгчээс тэр үед хэдэн цагийн турш үргэлжилсэн хүн дук кэн үндсэн дүрс бичлэгийг бүгдийг нь үзээд, авралын үйл ажиллагааны түүхэнд үлдэж болохуйц хуулийн шүүхийн шийдвэрийг буулгалаа. Жинхэнэ гэр бүл болон Эв нэгдлийн сүмийн удирдагчид Жинхэнэ Эцэг Эхийн нүүрэнд шүлсээ нулимж байгаа гэмт хэргийг хийж байгаагаа ч сайн мэдэхгүй дэлхий даяар урван эсэргүүцсэн Хён Жин Нимийн цуглаан болон түүний удирдлагын учир шалтгааныг энгийн нэгэн шүүгч ямар ч буруу зүйл байхгүй хэмээн шийдвэр гаргасантай ялгаагүй юм.
Шүүгч нь дүрс бичлэгийг нухацтайгаар үзэж байхдаа Пэрабуллигийн мэдээлсэн зүйлийн талаар ямар ч баримт байхгүй, харин ч хэд хэдэн чухал шийдвэрээрээ дамжуулан түүний урьчилан хориг тавих шүүхийн тогтоолд гаргасан хүсэлтийг сонсон өгч чадахгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.
1. / Хён Жин Нимийн Бразилд орох эрхийг хориглох гэсэн хэн нэгний тушаал зааврыг дагасан болох нь харагдаж байлаа./ хэмээсэн нь ---- гарцаагүй зүйл юм.
Зүгээр нэгэнэ удирдах төвийн удирдагчаас Хён Жин Нимтэй шууд харилцах ямар харилцаа холбоо байсан гэж ийм үйл ажиллагааг хийж байгаа юм бэ?
Энэ нь дэлхийн удирдах төвийн үйл ажиллагаа гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй.
Энэ нь дэлхийн удирдах төвөөс авралын үйл ажиллагааг үгүйсгэж байгаатай адил юм.
Аавын 90 жилийн турших амьдралын шаргуу хөдөлмөр, түүний утга учир юу болохыг ч мэдэхгүй Бурхан /Хананим/ - “Ха” гэдгийг ч мэдэхгүй авралын үйл ажиллагааны талбарт зүгээр нэг өнгөрөн явахгүй хүмүүс юм. Хурдан эрж хайхгүй бол үнэхээр Эв нэгдлийн сүмийн шүүмжлэлт нөхцөл байдал нь мэдээж, мөн Ааваас үнэхээр их уйтгар гунигийг аван тэнгэрийн орон луу явах болно.
2. /урьдчилан хориг тавих шүүхийн тогтоолын хүсэлтээрээ дамжуулан Хён Жин Ним сүмд орж ирэн удирдах төвийн удирдагч өөрт нь ичгэвтэр байдлыг өгөхийн тулд хэл ам болон бие махбодоороо дайралтыг өгөнгөө хор хөнөөл учруулсан гэмт хэргийг хийсэн./ ------ Энэ нь ямар иичгэвтэр худал үг яриа вэ?
Удирдах төвийн удирдагчийг Бразилын гэмт хэрэгт холбогдуулах гэж гарч ирээгүй хүнийг яалаа гэж удирдах төвийн удирдагчаас Хён Жин Нимд хэргийг хүлээлгэж, үгээр доромжилж байгаа юм бэ? Удирдагчаас Хён Жин Нимтэй харилцах түвшний хүн биш юм. Энэ нь гарцаагүй хэн нэгний түлхэлтээр санаатайгаар хийсэн зүйл болох нь зайлшгүй юм. Үүнийг хэн хийлгэсэн бэ гэдгийг заавал олох хэрэгтэй.
3. /тэр үед байсан итгэгчид ч үүнээс үүдсэн ноцтой нөхцөл байдалд ядарсан байсан гэж мэдээлжээ./------ Энэ нь хичнээн бухимдмаар сонирхолтой хэл яриа вэ, гэм буруу зүйлийг барих зүйл байхгүй байсан бол үг хэлээр ч хэлж болшгүй худал зүйлийг яагаад ярьж байгаа юм бэ? Хаана гишүүд ноцтой нөхцөл байдалд байсан юм бэ? Гишүүд хувь хишиг аваад, баярлан угтаж байсан болохоос биш тэр ноцтой дүр байдал нь хаана байсан юм бэ? Шүүгчээс ямар өрөвдөлтэй хүн бэ хэмээн санаа алдаж байсан нь бодогдож байна.
Солонгост болон Бразилд Эв нэгдлийн сүм нь ялан дийлэх мэдүүлэг үү, ялагдах мэдүүлэг үү гэдгээ ч мэдэхгүй тэнэг мунхаг мэт удирдагчид л байна гэж хэлмээр байна. Учир шалтгаангүй Эв нэгдлийн сүмийн итгэгчид... Эцэст нь Аавыг хүртэл хангалтгүй, буруу дулимаг хүн болгож байна.
4. /баримт материалууд болон хураан бичсэн дүрс бичлэгээр нотлох баримт хийнгээ үүнтэй адилхан хүн бүрийг Бразилын сүм рүү огт оруулж ирүүлэхгүй байх, өөрсдөөсөө үргэлж 50 метрийн зайнд холдуулах ёстой гэсэн урьчилан хориг тавих хүсэлтийг шүүхийн байгууллагад гаргалаа./----- Эцэст нь “урьдчилан хориг тавих шүүхийн тогтоолд гаргасан хүсэлтийг” сонсон өгч чадахгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Энгийн нэгэн хуулийн шүүгч өөрсдийнхөө түвшний хүн хэмээн буруу ойлгон тэнэг мэт харагдаж байгаа нь юунаас ч илүү байна.
Энэ бүх зүйл нүдэн дотор эргэлдэж, оюун ухаан самгардаж, үхэх сэхэхээрээ дэнжин тавин эсрэг тал үхэж байж л би өөрөө амьдарна гэсэн тэнэг балмад үйлдлийг хийх арга зам байхгүй.
Аав гадаад ертөнцийг мэдэхгүй удирдах төвийн удирдагчдын хэлснээр сонсож, худал үг яриаг ч, худал хуурмаг мэдээллийг ч сонсож байгаа Аав, яагаад ийм байдалд хүрчихэв ээ, гүн гүнзгий гэмшлийг хийхээс өөр арга алга даа.
Үнэхээр цусаар бөөлжиж, үхэх хэрэг биш гэж үү?
Бид бүхэн Аавын өмнө бөхийн, тойрон зогсоод үнэнийг илчлэх болсон мэт санагдаж байна.
Гомдлоор дүүрэн байгаа Эв нэгдлийн сүмд итгэл, хөгжил байна гэж үү?
Гишүүд ээ, хэлж өгөөч.
No comments:
Post a Comment