Монгол гишүүд болон удирдагчдыг шүүмжилж, мууг дэлгэрүүлж байгаа хэлтсийн дарга Жу Сон Ил болон Удирдах төв
Хэлтсийн дарга Жу Сон Ил нь 2011 оны 2 –р сарын 19 –ний өглөөний 10 цагаас удирдах төвийн байранд болсон “Монгол сүмийн төлөөх онцгой цуглаан” дээр худал хуурмаг илтгэл олныг тавилаа. Тэр дундаас хэдэн учир шалтгааныг онцлон илрүүлэнгээ буруу худлыг шууд зогсоож, үнэн зөвийг таниулан мэдүүлэхийг хүслээ.
Машины цонх хагалсан талаар хэлтсийн дарга Жу Сон Илийн худал хуурмаг тайлбар
Бак Бу Хыи гуай болон түүний хэсгийнхнийг Монгол төв сүм дээр айлчлан очиход гадаа тавьсан хоёр машины нэгнийх нь цонхыг хагалсан талаар, нэгдүгээрт, хэлтсийн дарга Жу Сон Ил “Энэ бол алан хядагчдын үйл ажиллагаатай маш ойрхон үйл хэрэг мөн” хэмээн тайлбарласан нь хагалсан машины эзэн болох Жон Юн Шиг багш нь Монголын энхтайвны холбооны төлөөлөгчдийн хуралд оролцож, хамтдаа шийдвэр гаргасан нөхцөл байдлынхаа эсрэг зогсож, нууцаар Бак Бу Хыи гуай болон түүний хэсгийнхний айлчлалыг угтан авч, мэдээлэл хийж байсан үйл явцын үеэр Канг Сок Кю багш болон Жон Юн Шиг багшийн талын жолоочийн хоорондын хэрүүл маргаан дундаас гарсан үйл хэрэг бөгөөд энэхүү хэргийг “алан хядагч” гэх мэтээр хэлсэн нь анхнаасаа зөвлөлдсөн хэрэг бөгөөд үйл хэргийг ямар ч учир шалтгаангүйгээр давуулан хэтрүүлсэн худал хуурмаг үйл ажиллагаа юм.
Хоёрдугаарт, хэлтсийн дарга Жу Сон Ил “Солонгос удирдагч гэсэн хоёр хүн барьцалдан зууралдаж, зодолдож байсан” гэж тайлбарлажээ. Бак Бу Хыи гуайн машиныг жолоодож, тэр машины дэргэд тэр газар дээр хамт байсан Монгол жолоочийн харснаар машин хагалсан хүн нь Канг Сок Кю багш л ганцаараа байхад хоёр хүн хамтдаа хийсэн гэж тайлбарласан нь хоромхон зуурын үйл хэргийг мөн л хоёр хүн хэлэлцээд хийсэн хэрэг мэтээр эргүүлэн тайлбарласан нь худал хуурмаг илтгэл юм. Яагаад гэвэл Канг Сок Кюу багшийн машиныг жолоодож ирсэн И багш нь тэр үед өөр газар машинаа тавихаар явсан бөгөөд яг үйл хэрэг болсон газар дээр байгаагүй байсан учраас юм. Мөн Жон Юн Шиг багшийн машины цонхыг хагалсан анхдагч учир шалтгаан нь тэр өөрөө Монгол гишүүдтэй хийсэн амлалтаа зөрчсөнөөс ийм хэрэг үүдсэн гэдгийг сайтар ойлгох ёстой юм.
Бак Бу Хыи гуайн машины жолоочоос эхлэн гарсан хүчирхийллийн гэмт хэргийг
уучлан өршөөсөн Канг Сок Кюу багш
Энэхүү гэмт хэргийн тухай Жон Юн Шиг багшийн талынхан /удирдах төвийнхөн/ Канг Сок Кюу багшийг шоронд оруулах эсвэл Солонгос руу хөөн явуулахын тулд цагдаагийн газарт мэдэгдсэн ба хагалсан машины цонхны үнэ хөлсийг төлж өгөх шийдвэр гаргасан. Тодруулбал Бак Бу Хыи гуайн машины Монгол дахь жолоочийн зүгээс Канг Сок Кюу багшийн хамрыг гэмтээсэн гэмт хэргийн тухай болон Монгол цагдаа ба прокурор нарыг дуудан оролцуулсан хэргийг сонсон мэдээд ч Канг Сок Кюу багш нь Монголын сүмийн төлөө түүнийг уучлан өршөөгөөд зогсоогүй Монгол ахан дүүст сайн үлгэр дууриаллыг үзүүлсэн юм. Мэдээж одоо Канг Сок Кюу багшийн Монголд сүмийн үйл ажиллагаа хийж байсан талаар Монгол хуулийн байгууллагын зүгээс ямар ч учир шалтгаан байхгүй.
Канг Сан Хёг Монгол удирдах төвийн удирдагчийн шударга бус ажлын халалт
Удирдах төвийн удирдагч Канг Сан Хёг нь Монгол сүмийн авралын үйл ажиллагааны түүхэнд хэзээ ч орхигдошгүй асар том үйл хэргийг үлдээсэн билээ. Цаашилбал Монгол сүмийн нэр алдрыг хүртэж, 2005 онд Жинхэнэ Эцэг Эхээс “Чон Ил Гүг Удирдагчийн шагнал” –ыг хүртсэн хүн билээ. Канг удирдагч нь гишүүддээ Бурхан болон Жинхэн Эцэг Эхийг төв болгон Монгол үндэстний дахин сэргээлтийг хийн биелүүлцгээе хэмээж, үргэлж хамгийн хүнд хэцүү газар нутагт гүйн ирсэн үлгэр дууриалал болсон удирдагч байсан атал 2010 оны 11 сараас эхлэн 2011 оны 2 сар хүртэл, 3 сарын хугацааны туршид удирдах төвд Монголын нөхцөл байдлын талаар /тов тодорхой мэдээлэл өгсөн хэдий ч/ “дагасангүй” гэсэн учир шалтгаанаар ажлаас нь халсан нь Монгол гишүүдийн хувьд үнэхээр хүнд цохилт болсон үйл ажиллагаа байхаас өөр аргагүй байсан.
Канг удирдагчийг хүндэтгэн дагаж байсан Монгол гишүүдийг бодоход ийм нөхцөл байдлыг бий болгосон удирдах төв ба Бак Бу Хыи гуайгаас цаашдаа Монголыг аврах гэсэн бодол санаа байна уу гэж асуумаар байна. Цаашилбал хэлтсийн дарга Жу Сон Ил болон Бак Бу Хыи гуайгаас хэрэглэж байсан хэл яриа болох алан хядагч, урван тэрслэгч, урван тэрслэгчдийн хэсэг гэх мэт үг яриаг харвал гэмт хэргийн нөхцөл байдлыг эсрэг талын дайнд харилцагчаа алан устгах гэсэн цэрэг армийн талын үзэл бодлоос авч үзсэн нь Монгол сүм болон Монгол дахь гэмт хэргийн шийдвэрийн асуудал дээр хүнд ноцтой талыг мэдэрч байна. Олон талын нөхцөл байдлаас харвал удирдах төв нь удаан хугацааны туршид төв болгон Монгол удирдах төвийг үүрч ирсэн Канг Сан Хёг Монгол удирдагчийг дахин сонгож, нэн даруй Монгол сүмийн үндсийг шийдвэрлэж өгөх нь удирдах сүмийн төлөөх сайн зүйл болно.
20 орчим жилийг удирдах төвд зориулан ирсэн Кобаяши удирдагчийн гэр бүлийн
шударга бус ажлын халалт
2011 оны 2 –р сарын 19 –нд удирдах төвийн цуглаан дээр Кобаяши удирдагчийн талаар хэлтсийн дарга Жу Сон Илийн илтгэлийг сонсонгоо үнэхээр муу муухайгаар шүүн ярьж байсанд цухалдахаас өөр аргагүй байлаа. 20 орчим жил зөвхөн Жинхэнэ Эцэг Эх болон удирдах төвийн зааврын дагуу хилийн чанадад сүмийн үйл ажиллагаанд золиослон, зориулан явсан хүмүүсийг бүдүүлэг балмад байдлаар хэлж ярин, нэг удаагийн боломж ч олгохгүйгээр ажлаас нь халах тушаалыг буулгасан нь одоогийн удирдах төвийн явуулж байгаа үйл ажиллагаа хичнээн унтамхай, зөвхөн өөрсдийнхөө байр суурийг хамгаалсан ажил хэрэг болохыг харж байна. Мөн энэ нь нэгэн том алдаа дутагдал мөн болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Кобаяши удирдагч /гэр бүл/ нь Монгол удирдах төвийн гэр бүлийн зөвлөгчийнхөө үүднээс байнга Япон, Солонгос гэх мэт олон оронд очингоо Монгол гишүүн эхнэрүүдийн гэрээр айлчлан, хүнд хэцүү нөхцөл байдлыг нь сонсон, зөвлөмж зөвлөгөө өгөх гэх мэт адислагдсан гэр бүлийнхээ байр суурийг сайн тавихад нь дөхөм болгож, айлчлалаараа дамжуулан үүрэг хариуцлагыг хийж ирсэн билээ.
Хэлтсийн дарга Жу Сон Ил Монгол гишүүн эхнэрүүдийн удирдлага зохион байгуулалтын төлөө Японд үйл ажиллагаагаа хийж байсан эхнэр нөхөр хоёрын талаар, Кобаяши удирдагч нь Монгол дахь гэмт хэргийн дараа Куак Жин Маны удирдлагыг хүлээн аван удирдах төвөөс Японд амьдарч байгаа Монгол гишүүн эхнэрүүдэд “Цуглаанд огт явж болохгүй” гэж хэлсэн бөгөөд “оролцох юм бол цаашид олон янзын хүнд хэцүүтэй тулгарах болно” хэмээн айлган сүрдүүлсэн гэж хэлж байлаа. Кобаяши удирдагч хос нь зүрх сэтгэл ч сайхантай, хүн чанараараа ч хүндэтгэл авсан хүмүүс бөгөөд Япон-Монгол гэр бүлийн гишүүн эхнэрүүдэд ийм айлган сүрдүүлэлтийг хийх хүмүүс биш гэдгийг тэднийг мэддэг Монгол гишүүн эхнэрүүд гэрчилж байна. Мэдээж Куак Жин Маны удирдлагаар Япон-Монгол гишүүн эхнэрүүдтэй уулзсан гэдэг нь ч бас үнэхээр худал яриа юм. Хэлтсийн дарга Жу Сон Ил, Кобаяши удирдагчийн гэр бүлийг ажлаас нь халахыг зөвтгөхийн тулд тэр хүмүүсийг амьдаар нь алж, муулан шүүмжилж байгаа нийт үйл хэргээ зогсоож, тэр хүмүүст толгойгоо бөхийлгөн, уучлалт гуйх хэрэгтэй юм. Мөн сүмийн үйл ажиллагааг явуулах талаар энэ тэр туйлын дуулгаваргүй байдлыг цохон тэмдэглэлгүйгээр Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхийн жинхэнэ хайрын уламжлалыг өвлөн авсан Кобаяши удирдагч хосыг дахин дэвшүүлж, тэр хүмүүсийн байр суурийг дахин сэргээж, Монголын дахин сэргээлтийн авралын үйл ажиллагааны төлөө шургуу зориулан золиосолж чадахаар хурдан шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна.
Бурхан болон Жинхэнэ Эцэг Эхдээ хайртай нэгэн Монгол гишүүнээс хүндэтгэн ёслов.
No comments:
Post a Comment